Thursday, December 27, 2012

Google.com-оос хэрхэн үр дүнтэй хайлт хийх талаар зөвөлгөө...

Google.com-д ойролцоогоор 1 тэрбум холбоос байдаг гэдэг. Бид бүхэн өдөр тутам Google.com-оос ямар нэг өөрт хэрэгтэй мэдээлэл хайх болдог. Саяханы АНУ-ын судалгаагаар оюутнуудын 1/4 Google-ээс хайлт хийх чадвартай, 3/4 нь Google-ээс мэдээллээ хайж чаддаггүй гэсэн үр дүн гарсан байна. Тэднээс асуухад ихэнх нь яаж хайлт хийхийг мэддэггүй гэж хариулжээ. Манай Монгол улсад бол энэнээс гадна өөр нэг хүчин зүйл байгаа энэ мэдээж хэл! Монгол хэл дээр төдийлөн хэрэгтэй мэдээлэл байдаггүй бөгөөд хэрэгтэй мэдээлэлтэй нэг нь Онлайнд тавихдаа дургуй юм шиг санагддаг. /Надад/
Тиймээс бид аливаа мэдээлэл, мэдлэгийг олж авахын тулд Англи, Орос хэл гм бусад улс орны хэлээр суралцаж, түүгээрэй хайлтаа хийх болдог. Ихэвчлэн Англи хэл. Үүнтэй холбогдуулан хэрхэн үр дүнтэй хайлт хийх талаар хүргэхийг зорив.  Google-ээс хэрэгтэй мэдээллээ амар хялбар, нарийн тодорхой хайлтын үр дүн гаргахын тулд тодорхой симбол (symbol) болон тэмдэгтүүдийг ашиглаж хайдаг. Эдгээр хайлтын аргуудыг ашиглаад сурчихвал илүү амар, хялбар, илүү үр дүнтэй хайх боломжтой.

Юуны өмнө та Google-ээс ямар мэдээлэл олж авахыг хүсэж байгаагаа 2-3 үгэнд багтааж тодорхойлох хэрэгтэй. Google-ээс олон үгтэй хайлт хайх тусам таньд хэрэгтэй мэдээллийн тоо багасаж хэрэггүй мэдээллийн тоо ихэсдэг. /Англи ба Монголоор/

Нарийн, тодорхой хайлт хийх
Google-ээс хайлт хийхэд хамгийн түгээмэл ашиглагддаг тэмдэгт бол " " юм. Энэ тэмдэгт дотор хайх үгээ бичиж "about Mongolia" хайхад яг тухайн үгтэй хамааралтай болгон хайлтын үр дүнд гарч ирдэг. Та бүхэн доорх үйлдлүүдийг дор бүрнээ туршаад үзвэл үр дүнгээс нь илүү сайн ойлгох болно гэдгийг санаарай.

1.   Хайлтын үр дүн:  322.000.000
Тородхой болгохын тулд жишээ авч эхлээд "." ашиглахгүй About Mongolia гэж хайя. Xайлтын үр дүн 322.000.000 сая. Энэ нь about ба Mongolia гэсэн хоёр үгийг тус тусад нь хайсан үр дүн. Тэгэхээр энд зөвхөн About гэдэг үгийг агуулсан хэрэггүй мэдээлэл асар байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.


 2.   Хайлтын үр дүн:  433.000
Дараагийн удаа about Mongolia гэдгийг "about Mongolia" хаалтан дотор хийж хайж үзүүлсэн зураг. Үүнд хайлтын үр дүн 433.000 байгаа. Энэ нь зөвхөн "about Mongolia" гэсэн 2 үгийг хайж үгийн утга агуулга салахгүй хайсан үр дүн.




3.   Хайлтын үр дүн:  3.080
Google-ээс хайх мөртлөө google дотроос өөр сайтнаас мэдээлэл хайх. site:gogo.mn about Mongolia гэж хайна. Мэдээж илүү нарийн хайхын тулд site:gogo.mn "about Mongolia" гэж хайна. ингэж хайвал зөвхөн gogo.mn дотор агуулагдаж байгаа мэдээллүүдээс "About Mongolia" -тай холбоотой мэдээлэл гарч ирнэ.


4.   Хайлтын үр дүн:  31
" " тэмдэгтээс гадна илүү нарийн хайж болдог. Энэ нь хаалтан доторх үгэнд ойролцоо утгатай, хамааралтай, холбоотой гм төрлөөр нь ангилж хайж болдог. Ингэхийн тулд ~ тэмдэгтийг ашигладаг. site:gogo.mn "about Mongolia" ~travel гэж хайвал gogo.mn сайтын мэдээллүүдээс "About Mongolia" дотроо travel-тэй холбоотой мэдээллийг хайх юм.

5.   Хайлтын үр дүн:  71.300
Ойролцоо, хамааралтай үгээр нарийн хайхаас гадна жилээр ангилж хайж болдог. Ингэхийн тулд тухайн хугацааны эхлэл төгсгөл хоёрын дунд 2 цэг тавьдаг байгаа. "about Mongolia" 2010..2012  гэж хайхад 2010 оноос 2012 оны хоорондох "about Mongolia"-ын талаарх мэдээлэл гарна. Та бүхэн дээрх 2-р тайлбарын үр дүнтэй харьцуулж үзээрэй. 


6.   Хайлтын үр дүн:  1.920
Аливаа мэдээллийг хайхад Acrobat /pdf/, Word /doc/, Powerpoint /ppt/, Excel /xlsx/, Photoshop /psd/ гм файлын төрлөөр хайвал илүү үнэн зөв мэдээлэл олдох нь их. Учир нь ямар нэг судалгаа, тайлан, диплом, илтгэл гэх мэт илэрц гардаг бөгөөд эдгээр нь үнэн зөв байх магадлал их гэж боддог. /Надад/ filetype:pdf "about mongolia" гэж хайхад ганцxан pdf файлууд гарч ирэх болно

7.   Хайлтын үр дүн: 5.000.000
Ижил утгатай болон ижил зүйлс, эсвэл 2 өөр зүйлсийг нэгэн зэрэг хайхын тулд OR ашигладаг байгаа. "About Mongolia" OR "introduction of Mongolia" гэж хайдаг.

Monday, October 29, 2012

Хувийн тодорхойлолтoo (CV) хэрхэн яаж бичих зааварчилгаа ба төрлүүд...


Ажил олгогч ба сонгон шалгаруулагч нар ажил горьлогч хүмүүсийн CV-г сонгож цаашид ярилцлаганд орох эрхийг олгодог. Ажилд ороход CV-ны гадаад төрх ба агуулга маш чухал байдаг болохоор таны хувийн тодорхойлолт чинь таны ажилд орох гол түлхүүр болж өгдөг. Тийм болохоор та юуны өмнө ажил олгогч нарт өөрийнхөө CV-гээр тухайн ажлийн байранд тохирох хамгийн зөв хүн гэдгээ батлах ёстой. 

Хэрхэн бичиж эхлэх вэ?
Эхлээд та ямар мэргэжилтэй, юугаар мэргэшсэн, ямар ажил хийж чадах, ямар ур чадвартай, ямар авьяастай гэх мэт зүйлсээ бүгдийн бодож түүнийгээ тэмдэглэж бичих хэрэгтэй. Бичсэний дараагаар тухайн сонирхож буй ажлийн байрны шаардлага, ажлийн байртай холбоотой болгоныг ялгаж салгана. Тухайн ажлийн байртай ач холбогдолгүй зүйлийг бичихээс аль болох зайлсхийвэл зүгээр. Тийм болохоор дээрх жагсаалтаа тухайн ажлийн байртай уяалдуулж, холбоотой болгоныг харьцуулж юуг бичих, юуг бичихгүй гэдгээ ялгаж салгаж тунгаан бичээрэй.

Анхааруулга: Компани болгоны шаардлага ондоо, Ажил болгон өөр! Өөр компанид өөр ажилд орохоор болвол CV-гээ солих шаардлагтай болдог. Ерөнхийдөө бүтэц нь ижил, агуулгыг тухайн компанийн шаардлага, ажлийн байртай уялдуулж сольж хийх шаардлагатай бөгөөд CV-гээ бичихдээ зөв формат сонгож бичвэл цаашид таньд хэрэгтэй. Загваруудыг линкээр холбож орууллаа. Уншихын өмнө эдгээр CV загваруудыг үзсэний дараагаар доорх төрлүүдийг уншвал илүү ойлгомжтой болох байх. Та загвараа сонгоод форматуудын дэд гарчигуудын дагуу бичихэд хангалттай...  http://www.nottingham.ac.uk/shared/shared_careers/pdf/app-Sample_CVs.pdf

CV бичихэд үндсэн 5 формат байдаг:
1. Chronological CV Format - Дэс дараалсан, Дурдсан
2. Performance CV Format - Гүйцэтгэл, Биелэлт
3. Functional CV Format - Ажил үүргийн, албан
4. Targeted CV Format - Төлөвлөсөн, товлосон
5. Student and Graduate CV Format - Оюутан ба төгсөгчдид, шинээр ажил горьлогчид

1. Chronological CV Format - Дэс дараалсан, Дурдсан
Магадгүй та хэн нэгний зөвөлгөөгүй CV бичих бсан бол энэ форматын дагуу бичих байсан байх. Энэ формат нь хамгийн түгээмэл формат ба Гүйцэтгэл, Биелэлт (Performance CV) форматтай төстэй ба дэд гарчигуудын дараалал ондоо юм.

Дэд гарчигын дараалал:
- Нэр, хаяг
- Хувийн мэдээлэл, Агуулга 2-3 өгүүлбэрт багтааж бичих
- Ажил мэргэжлийн түүх, хийж гүйцэтгэсэн ажил
- Ажлийн туршлага
- Боловсрол, цол
- Онцгой авьяас, ур чадварууд

Давуу тал:
Энэ форматын давуу тал нь ажлийн түүх, туршлаг маш цэвэрхэн харагддаг, ажлийн туршлагыг харахад амар ба бусад ур чадварыг харуулах боломжтой. Мөн үзэмж цэвэрхэн, бичихэд амар.

Сул тал: 
Энэ формат нь ажлаа сольж бгаа эсвэл тушаал дэвшиж бгаа хүмүүсд тохиромжгүй байдаг. мөн энэ их түгээмэл загвар ба мэдээлэл нь шугаман биш.

2. Performance CV Format - Бодит гүйцэтгэсэн
Энэ формат нь  Дэс дараалсан, Дурдсан (Chronological CV Format) форматтай төстэй, дэд гарчигуудын дарааллаараа ондоо бөгөөд ОЛОЛТ АМЖИЛТ дэд гарчиг нэмэгдсэн байгаа.

Дэд гарчигын дараалал:
- Нэр, хаяг
- Хувийн мэдээлэл, Агуулга 2-3 өгүүлбэрт багтааж бичих
- Ажлийн туршлага
- Ололт амжилт
- Ажлийн түүх, гүйцэтгэл
- Боловсрол, цол
- Сонирхол

Давуу тал:
1. Албан тушаал дэвших буюу ижил төрлийн ажилд  орох гэж байгаа бол ашиглах
2. Илүү өөрийгөө таниулж рекламдахыг хүсэж байгаа бол ашиглах
3. Ихэнх хүмүүс энэ форматыг сайшааж сонгодог. Учир нь энэ формат таныг хэн болохыг, ямар ажил хийж байсан, ямар ажил хийж чадахыг ОЛОЛТ АМЖИЛТ дэд бүлгээр харуулж чаддаг.

Сул тал:
1. Хэрвээ та ажлаа мэргэжлээ сольж байгаа бол ашиглахад тохиромжгүй
2. Олон удаа ажлаа сольсон бол ашиглахад тохиромжгүй. Тогтвор суурьшилгүй...
3. Ажлийн түүх нь тасалдсан ажилгүй байсан, ажлаас халагдсан, хувийн ажил эрхэлдэг байсан, урт хугацаагаар өвдсөн, гадаад дотоодод байсан бол  ашиглахад тохиромжгүй
4. Хэрвээ таньд олон ОЛОЛТ АМЖИЛТ эсвэл огт байхгүй бол ашиглахад тохиромжгүй. Та Chronological CV Format -ыг сонгосон дээр болов уу...!

3. Functional CV Format - Ажил үүргийн, албан
Энэ формат нь бүх л ололт амжилт өөрт холбоотой болгоноо олон янзын дэд гарчиг болгож бичдэг формат юм. CV-гээ илүү нарийн задалж бичнэ гэсэн үг. Энэ форматаар бичихдээ дэд гарчиг болгоны доор Буллет буюу ( - ) 2-оос багагүй 5 ихгүй лист үүсгэж бичдэг аргачлалтай.

Дэд гарчигын дараалал:
- Нэр, хаяг
- Хувийн мэдээлэл, Агуулга 2-3 өгүүлбэрт багтааж бичих
- Тухайн ажлийн байранд ороод хийх ажлийн төлөвлөгөө, санал бодол
- Шагнал урамшуулал
- Ажлийн туршлага
- Хийж гүйтэтгэсэн ажлууд
- Боловсрол, цол
- Сургалт сертифиткат
- Нэмэлт мэдээлэл
- Сонирхол

Давуу тал:
1. Авъяас чадвар, ололт амжилтаа илүүд үзэж дурдахыг хүсвэл
2. Ажил мэргэжлээ сольж байгаа үед
3. Ажил олгогч илүү нарийн мэдээлэл шаардсан бол
4. Сайн дурын ажил олныг хийж байсан бол
5. Ажлийн түүх нь тасалдсан ажилгүй байсан, ажлаас халагдсан, хувийн ажил эрхэлдэг байсан, урт хугацаагаар өвдсөн, гадаад дотоодод байсан гм
6. Ололт амжилтаар дүүрэн хүмүүсд ашиглах тохиромжтой болно

Сул тал:
1. Их урт 2-оос дээш хуудас гарах магадлалтай
2. Ихэнх ажил олгогч нар энэ форматад дургүй байдаг
3. Ажлийн түүх муу буюу анхлан ажилд орогсод ашиглах боломжгүй
4. Нуршсан сунжирсан олон
5. Хэрвээ та өмнө нэр хүндтэй, том ажил хийж байгаагүй энгийн жижиг сажиг хүнд гайхуулчих ажилгүй бол ашиглах тохиромжгүй
6. Онцгой хийж гүйцэтгэсэн амжилт ололт байхгүй бол энэ форматад ажил олгогч нар дургуй. Гайхуулсан, онгироо мэт харагдах

4. Targeted CV Format - Төлөвлөсөн, товлосон
Энэ формат бол сонирхож буй ажлийн байртай холбож өөрийн ур чадвар, авъяас чадвар, ололт амжилтаа онцолж бичдэг.

Дэд гарчигын дараалал:
- Нэр, хаяг
- Хувийн мэдээлэл, Агуулга 2-3 өгүүлбэрт багтааж бичих
- Авъяас чадвар
- Ололт амжилт
- Ажлийн туршлага
- Боловсрол, цол

Давуу тал:
1. Авъяас чадвар, ололт амжилтаа илүүд үзэж дурдахыг хүсвэл
2. Ажил олгогч илүү нарийн мэдээлэл шаардсан бол
4. Сайн дурын ажил олныг хийж байсан бол
5. Ажлийн түүх нь тасалдсан ажилгүй байсан, ажлаас халагдсан, хувийн ажил эрхэлдэг байсан, урт хугацаагаар өвдсөн, гадаад дотоодод байсан гм
6. Хэрвээ нэг доор олон компанид, өөр өөр ажилд ажил горьлож байгаа бол

Сул тал:
1. Хэрвээ та өмнө нэр хүндтэй, том ажил хийж байгаагүй энгийн жижиг сажиг хүнд гайхуулчих ажилгүй бол ашиглах тохиромжгүй
2. Онцгой хийж гүйцэтгэсэн амжилт ололт байхгүй бол энэ форматад ажил олгогч нар дургуй. Гайхуулсан, онгироо мэт харагдах
3. Ажлийн түүх муу буюу анхлан ажилд орогсод ашиглах боломжгүй
4. Харах үзэмж хэтэрхий энгийн

5. Student and Graduate CV Format - Оюутан ба төгсөгчдид, шинээр ажил горьлогчид
Төгсөх гэж байгаа оюутнууд болон төгссөн шинээр ажил горьлогч хүмүүсд тохирох формат. Энэ нь ерөнхийдөө  Ажил үүргийн, албан форматтай төстэй (Functional CV Format). Ажлийн туршлага бхгүй учир оронд нь өөрийнхөө намтар түүхийг бичих боломжтой юм.

Дэд гарчигын дараалал:
- Нэр, хаяг
- Хувийн мэдээлэл, Агуулга
- Боловсрол, цол, ахлах сургууль
- Ажлийн туршлага, Дипломын ажил, курсын ажил, зуны ажил гм...
- Зуны амралтаар ажил хийж бсан бол Компани, он сар, ямар ажил үүрэг
- Компьютерийн мэдлэг, чадвар, эзэмшсэн программууд
- Нэмэлт мэдээлэл
- Сонирхол ба Хобби
- Удирдсан багшын тодорхойлолт хавсаргавал сайн

CV бичих нийтлэг дүрмүүд, зөвөлгөөнүүд:
1. Таны CV товчхон, аль болох богино - ихдээ 2 хуудас А4, Ажил олгогч нард уншихад амар, их нуршсан биш энгийн цэвэрхэн байх
2. Та "Хувийн тодорхойлолт" эсвэл  "CV" гэж гарчиг тавих хэрэггүй. Энэ бол илэрхий тодорхой зүйл, үүний оронд өөрийнхөө нэр овогоо бичих хэрэгтэй.
3. Зөвхөн өөрт хамаатай ба одоогийн мэдээлэл, таныг тодорхойлох хамгийн чухал мэдээллүүдийг бичих
4. Хуурах, мэхлэх - Ажил олгогч нар их хянамгай, болгоомжтой ханддаг тийм болохоор худал мэдээлэл эсвэл анхаарлыг илт татах, хүн итгэхэд бэрх мэдээлэл агуулахгүй байх
5. Гүйцэтгэж ажил - амжилттай хийж гүйцэтгэсэн, зохион байгуулсан, үйлдвэрлэсэн, бүтээсэн гэх мэт хийж гүйцэтгэсэн ажлаа товч тодорхой, он сар өдөртэй, байгууллагын нэр бичих
6. CV дээрх мэдээлэл уншихад амар, гаргацтай энгийн байх үүднээс мэдээллүүдийн хоорондын зайг зөв авч, байрлуулах
7. буллет цэг буюу ( • ) ашиглаж жагсааж бичих
8. Стандарт үсгийн фонд ашиглах - Time new roman, Arial, Arial mon
9. Дахин дахин уншиж үг үсгийн алдаагаа сайн шалгах
10. CV дээрх мэдээлэл бүх мэдээлэл таны толгой байх ёстой. Учир нь та ярилцлаганд орохоор болвол Ажил олгогч нар таны CV дээрх мэдээллээс асуулт асуух нь түгээмэл байдаг.

Thursday, September 27, 2012

iPhone 4, 4S ба үүрэн холбооны хөгжлийн үе 3G, 4G-LTE-ын талаарх ойлголт

Гар утас бусад зөөврийн төхөөрөмж үйлдвэрлэгчид өдрөөс өдөрт цаг хугацаа алдалгүй хөгжсөөр... Чухам энэ цаг хугацааны хөгжлийг өмнөхөөсөө одоох, одоохоосоо ирээдүйн хөгжлөө ялгаж салгахын тулд 3G, 4G, 4, 4S ба LTE гэх мэт нэр томъёолол хэрэглэдэг. Бид бүхэн эдгээрийг сайн ялгаж салгахгүй, бүрэн ойлголтгүйгээс болж сонголтоо буруу хийх зэрэг алдаанууд гаргаж байгаа нь харамсалтай. Ингээд энэ талаар та бүхэнд энгийн ойлголтыг өгөхийг хичээе.

3G, 4G ба 4, 4S эдгээр нь ерөнхийдөө утга нэг буюу хөгжлийн үе шат, дэвшил юм.
3G, 4G гэдэг нь үүрэн холбооны хөгжлийн үе шат. (Зөөврийн төхөөрөмжүүдийн интернет хандах хурдны хөгжил)
iPhone 4, 4S гэдэг нь Apple компаниас гаргаж байгаа iPhone бүтээгдэхүүний нэр ба хөгжлийн дараагийн шинэ загвар нь S үсгээр ялгагдаж гарч ирдэг байгаа.
Тэгэхээр iPhone 3GS гэдгийг тайлбарлавал. 3G нь үүрэн холбооны хөгжлийн 3-р үе буюу 3S гэдэг нь iPhone 3 загварын шинэчилсэн загварыг нэгтгээд iPhone 3GS гэж нэрлэсэн байгаа.
Ойлгохгүй мэргэжлийн бус хүмүүс зөндөө байгаа болхоор зөвхөн iphone 4, 4S ба 4G (өөрөөр хэлбэл 4G LTE) талаар дурдахад болох байхаа.
Хүмүүсийн түгээмэл асуултууд байдаг. Жишээ нь:
             - iphone 4G нь LTE мөн үү? LTE гэж юу вэ?
             - iphone 4,4S нь 4G мөн үү? биш бол iphone 4,4S нь 4G-д ажиллах уу?
             - iphone 4 ба iphone 4S юугаараа ялгаатай вэ?

- iphone 4G нь LTE мөн үү? LTE гэж юу вэ?
Зарим хүмүүс 4G ба LTE хоёрыг тусад нь ойлгоод байгаа. LTE гэдэг нь Long Term Evolution гэсэн үгний товчлол бөгөөд 3G-ээс үүссэн дараагийн үе шат болох 4G network технологийн хөгжлийн нэр юм. 4G LTE эсвэл 4G гэж хэлцгээдэг. 4G LTE нь 3G-ээсээ интернет орчинд холбогдох хурд нь 10 дахин хурдан бөгөөд  smartphones, tablets, netbook, notebook гэх зэрэг зөөврийн төхөөрөмжүүдэд хэрэглэгддэг. Тэгэхээр бид 4G LTE гэж хамтад нь ойлгож, нэг зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.

- 3G, 4G гэж юу вэ?
3G = 3th Generation Network буюу хөгжлийн 3-р үе
4G LTE = 4th Generation Network буюу хөгжлийн 4-р үе (LTE = Long Term Evolution буюу Урт хугацааны хувьсал).
Энгийн, хялбараар ойлгоход 3G, 4G нь гар утас болон зөөврийн төхөөрөмжөөс интернетэд холбогдох хурдны хөгжлийн үе шат гэж хэлж болох юм. 5G, 6G гээд өсөх юм бол интернетэд хандах хурд өснө гэсэн үг.
    3G-ын хурд:  download - 14.4 Mbits/second, upload - 5.8 Mbit/second
    4G-ын хурд:  download - 1 GBit/second, upload - 500 Mbits/second

- iphone 4,4S нь 4G мөн үү? биш бол iphone 4,4S нь 4G-д ажиллах уу?
iphone 4, iphone 4S нь 4G LTE биш бөгөөд өөрөөр хэлбэл iphone 4, 4S нь 4G LTE-г дэмжихгүй, ажиллахгүй гэсэн үг. Одоогийн байдлаар Apple ink-ээс гаргасан хамгийн сүүлийн шинэ iphone 5 ба ipad 3 хоёр л 4G LTE дэмждэг ба бусад iDevice төхөөрөмжүүд нь үндсэндээ 3G технологит ажиллах юм.

- iphone 4 ба iphone 4S юугаараа ялгаатай вэ?
iphone 4S нь iphone 4-ынхээ дараагын залгамж бөгөөд iphone 4-ын шинэчилсэн хувилбар юм. Энэ нь дотоод эд ангийн дэвшлээрэй хоорондоо ялгаатай. iphone 4S, iphone 4 хоёулаа 3G технологийг дэмжинэ.
Та бүхэн iphone 4 ба iphone 4S-ын ялгаа буюу хэрхэн шинэчлэгдсэнийг доорхи харьцуулалтаас харна уу!


Хураангуй:
iphone 4  бол дөрөв дэхь загварын нэр
iphone 4S бол дөрөв дэхь загварын шинэчилсэн хувилбар
iphone 4G бол утасны загвар биш бөгөөд үүрэн телефоны хөгжлийн үе шат. Удахгүй 5G буюу 5th generation cellular network гэж гарахыг үгүйсгэхгүй. Цаашид энэ хөгжил үргэлжилсээр байх болно.

3G утас болгон, бусад төхөөрөмжүүд нь 3G-ийн хурдаар ажиллана. /download - 14.4 Mbits/second, upload - 5.8 Mbit/second/ (Galaxy S1, S2 and iphone 3, 3GS, 4, 4S)

4G утас болгон, бусад төхөөрөмжүүд нь 4G-ийн хурдаар ажиллана. /download - 1GBit/second, upload - 500 Mbits/second/ (Galaxy S3, iphone 5, and HTC 8X)

Уншсан олон та бүхэнд баярлалаа.
Дутуу үлдээсэн та бүхний мэддэг зүйл байвал комментоор бичээд үлдээгээрэй 

Saturday, September 1, 2012

Солонгос улсын боловсролын үйл ажиллагааны нэгээхэн хэсгээр аяласан тэмдэглэл

2012.08.31-ний өдөр Солонгос Улсын ахлах сургуулийн нээлт боллоо. Энэ үйл ажиллагаанд оролцож зохион байгуулцаж, сонин хачин үзэж, харж байгаад ирэв.

Өмнө энэ үйл ажиллагааны талаар сонсож байсан болхоос биш өөрийн нүдээр харж оролцож байгаагүй билээ. Учир нь ээлж дараалал байдаг. Энэ нь жилд 2 удаа болдог үйл ажиллагаа юм. Хүүхдүүдийн эцэг эхчүүд бүгд ирж, маш их асуулт асууж сонирхож байгаагаас харахад, Ахлах ангийн хүүхэд залуус гэхээсээ илүү эцэг, эхчүүд ихээр анхаардаг нь ажиглагдсан. Тэгэхээр бүр эхнээс нь тайлбарлах ёстой байх.

- Их дээд сургууль болгон дотроо Тэмхимүүдэд хуваагддаг. Тэнхим гэдэг нь ижил төстэй мэргэжлүүд нийлж нэг тэнхим болдог. Өөрөөр хэлбэл мэргэжил мэргэжлээр хуваагдсан тодорхой чиглэл үүрэгтэй салбар юм. Жишээ нь: Нийгмийн ухаан, Цаг уур - Экологи, Компьютер-Электроник, Эдийн засаг - Банк санхүүгийн тэнхим гэх мэт байж болох юм. Үүнийг тайлбарлах болсон шалтгаан нь Солонгос Улсад тэнхим болгон өөрийн салбар, чиглэл үүргийн дагуу бусдад таниулж, мэдүүлж сурталчилах ёстой юм байна. Үүнийг баттай үнэн гэж хэлж чадахгүй ч... ямар ч байсан эргэн тойрон байгаа Солонгосчуудаас, Сургалтын албаны ажилтнаас асуулаа ийм үйл ажиллагаа Сургууль болгонд байдаг гэж хэлэх. Үүнд: Сургуулийн дотоод ажилчид, Доктор, Мастерын оюутнууд, Судалгааны ажилтанууд жил болгон иймэрхүү үйл ажиллагаанд заавал хамрагдах ёстой. Үгүй бол цалингаа, тэтгэлэгээ авч чадахгүй болж байгаа юм. Яагаад Доктор, Мастер, Судалгааны ажилчид хамрагдаж байгаан бэ? гэсэн асуултад Манай хотод маш олон Ахлах сургуулиуд бий. Дотоод ажилчид хүрэлцэхгүй тийм болохоор Тэтгэлээр сурч байгаа, Сургуулиас цалинжиж байгаа хүн болгоныг татаж оруулж, тэтгэлэг, цалинд нь оноо цуглуулах систем бий болгож өгсөн юм гэнэ. Тэгээд өөр бусад тэнхимд сурдаг Монголчуудаас асуулаа тэд мэдэхгүй гэх нь хачирхалтай тэнхим болгоны үүрэг, дүрэм журам ондоо байдаг бололтой. Энгээд би ажилтай завгүй байгаа хүнээс элдэв бусын сонин асуулт асуухаас санаа зовж, өөрийнхөө ажилдаа анхаарч эхлэв.

Манай бусад хүмүүс хаашаа явсаныг би мэдэхгүй, бид 7-уулаа нэгэн ахлах сургууль дээр ирлээ. Төлөвлөгөөний нэгээхэн хэсэг болох Ахлах сургуулийн хүүхэд залуус, Эцэг эхчүүдэд мэргэжлийн сургалт, семнар явуулахаар боллоо.

Tэнд очиход манай Сургуулиас 14 баг байх. Олон мэргэжил, салбар байгаа бололтой Солонгосоор бичсэн Пайзтай хүмүүс 14 ангид хуваагдана. Бид 7-уулаа 4 нь ангид, 3 нь Спорт заалруу явна. Яагаад гэдгийг тухайн үед би мэдсэнгүй. Ингээд бид авчирсан материалуудаа дэлгэн тавьж танилцуулахад бэлэн байдалд орж байх зуур, тухайн Ахлах сургуулийн багш нар ирсэн хүүхэд залуусаа 14 багт хуваагаад тэдгээрийг өртөөчлөх маягаар үйл ажиллагаагаа явуулж байна. Баг болгон маш товчхон энгийн, тодорхой мэдээллийг агуулсан байх бөгөөд 5 минутын танилцуулга яваад, 10 минут асуулт хариулт явагдана. Нэг өртөө багт нийт 15 мин зарцуулах юм. Ингээд эхнийх дуусвал дараагийнх орж ирнэ. Энэ мэт үргэлжилсээр дуусгаад бүгд Спорт зааланд очно. Спорт заалруу ороход баг болгоны төлөөний хүмүүс тэнд эцэг эхчүүдэд танилцуулга хийж байгааг хараад маш их гайхсан, бараг сурагчдаасаа их эцэг эхчүүд тэнд Мэргэжил болгоны төлөөний хүмүүстэй уулзаж мэргэжлийн зөвөллөгөө, сонирхсон асуулт асууж, өөр хоорондоо хүүхдүүдийнхээ талаар ярилцаж байгаа мэт харагдана.

Ингээд багынхан дээрээ очлоо хүүхдүүд, эцэг эхчүүд тус тусдаа мэдээллийг авсан болхоор хүүхдүүд сонирхсон мэргэжлээ эцэг эхдээ хэлж, хоорондоо зөвлөлдөж, илүү мэдээлэл авахыг хүсвэл тухайн салбар баг дээр очиж нэмэлт тайлбарыг авах үйл ажиллагаа явагдах аж. Энэ үйл ажиллагаа маш удаан өрнөж, маш их асуулт хариултаар өрнөж билээ. Үйл ажиллагаа эхлээд 40 гаран минут болж байхад Их сургуулийн өндөр албаны хүн хүрэлцэн ирж эцэг, эх, хүүхэд залуусд үг хэлж, үйл ажиллагааг улам идэвхижүүлж байх юм. /дотроо за ашгүй дууслаадаа гэж бодном. учир нь 2,3 цаг босоогоороо, гэтэл эхэлж байгаа аж/. Үгээ хэлж дууссаны дараагаар гаднаас маш их хүмүүс хоол хүнс, ундаа, гурилан бүтээгдэхүүн, идэж уух юм оруулж ирж эцэг, эх, хүүхэд залуус, бид бүхнийг хоолтой минь залгуулна. Энэ зуур миний бие асуултаа асууж эхэллээ. Одоо бид юу хийх вэ? гэхэд Одоо олон төрлийн хөгжөөнт тэмцээн уралдаан болно, Танин мэдэхүйн асуулт хариултууд явагдана, бас амжилттай сайн суралцаж байгаа хүүхдүүдийг шагнаж урамшуулна гэх... Дашрамд хэлэхэд энэ бүх хоол хүнс, сургуулийн нээлт, зохион байгуулалт зэргийн хөрөнгө мөнгийг Их сургуулиас гаргасан гэх.

Хоолоо идэж дууссаны дараагаар: Өнөөх багуудыг ахин өртөөчлөлд оруулж эхнээсээ баг болгоноор очиж, баг болгон хүүхдүүдээс 3 асуулт асууна. Ингээд нэг хүүхэд нийт 14 багаас 5 асуултад хариулж чадахын бол Их сургуульд үнэгүй сурах эрхийн бичгээр шагнагдах аж. Эцэстээ энэ асуулт хариулт дуусаж нийт дүнг гаргахад 273 хүүхдээс 2 хүүхэд 5 дээш асуултад хариулсан бөгөөд Их сургуульд үнэгүй сурах эрхийн бичгээр газар дээрээ шагнуулж байлаа. Энд болж байгаа үйл ажиллагаа нь эцэг, эхчүүд, хүүхэд залуучуудыг идэвхитэй оролцохоос өөр аргагүй байдалд хүргэхээр сайхан зохион байгуулалттай болж байлаа.

Үүнээс гадна Их сургуулийн зүгээс ахлах сургуулиудаас 2 жилд нийт 4 шалгалт авдаг юм байна. 4 шалгалтанд тогтмол амжилттай өгсөн хүүхдүүдийг бас тэтгэлэгээр үнэгүй сургадаг бололтой. Дээрх үйл ажиллагаа дууссаны дараагаар Их сургуулийн удирдах албаны ажилтан Нийт 273 хүүхдээс дөрөвхөн хүүхэд одоогоор График нь хэвийн байгаа талаар мэдээллэж тэдгээр хүүхдүүдэд зааланд хурсан олон алга ташна. Эдгээр хүүхдүүд сүүлийн нэг шалгалтаа сайн өгвөл Их сургуульд тэтгэлэгээр суралцах эрх нээгдэх юм билээ. Энэ мэтчилэн маш их сонирхолтой арга хэмжээнүүд явсны дараагаар xүүхдүүдийн дунд аль мэргэжлийг сонгох вэ гэсэн санал асуулга явуулна. Нийт 273 хүүхэд санал өгсөнөөс 113 хүүхэд инженерийн чиглэл, 41 хүүхэд анагаах, үлдсэн 119 хүүхэд нийгэм, эдийн засгийн чиглэлээр гэсэн хариулт өгсөн байх юм.

Энэ бүгдээс харахад эцэг, эхчүүд болон хүүхэд залуус мэргэжил болгоны талаар мэдээллийг үнэн бодитой, сонирхолтой аргаар авахаас гадна тухайн хүүхдэд зөв сонголт хийх боломжийг хангалттай сайн өгдөг гэж ойлголоо.

Орой багийнхантайгаа хамт хоол идэж байх зуур хэдэн асуулт асуув.
- Үйл ажиллагаа манай хотын бүх Ахлах сургуулиадад болсон уу?
- мэдээж
- Манай нөгөө хэд бас бидэн шиг ажиллаж байгаа юу?
- тиймээ.
- Энэ арга хэмжээ Улсаас зохион байгуулдаг уу?
- Үгүй, сургуулийн захиргаа даалгавар өгдөг.
- Хувийн их дээд сургуулиуд ийм үйл ажиллагаа явуулдаг уу?
- Мэдээж хийдэг. Гэхдээ өөр арга замаар манайхтай ижил биш
- За одоо хоолоо идье баярлалаа та бүхэнд...

Үзсэн харснаа бичив. Надад маш их сонирхолтой байлаа. Өшөө цаашаа санал бодлоо бичих гэхээр xүн муулсан, шүүмжилсэн болчихгээд байх юм.

Уншсан олон та бүхэн өөрсдийнхөөрөө бодож тунгаан биз ээ...

Wednesday, August 15, 2012

Андройд OS утастай хүмүүс цэнэгээ хэрхэн хадгалах талаар зөвлөмж

Андройд гэж юу вэ?
Андройд гэдэг нь Линукс үйлдлийн систем дээр суурилсан хөдөлгөөнт холбооны үйлдлийн систем юм. Анх Андройд нь Инк фирмээс үүсэлтэй бөгөөд Google худалдан авсанаар одоо Open Handset Alliance-д харъяалагддаг байна. Андройд хөгжүүлэгч нарт Google-ийн Java library-г ашиглан Java хэл дээр код бичих боломжийг бий болгожээ.

Андройдын түүхийн талаар товч дэлгэрүүлье.
2005 оны 7-р сард Google нь Америкийн Калифорниа мужийн Пало Алто-д суурилсан эхлэлийн чанартай үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд Андройд Инк компаний үйл ажиллагааг илүү сэргээж, эрчимжүүлж эхэлсэн байна. Тухайн үед Андройд Инк нь хөдөлгөөнт утсанд зориулсан програм хангамж зохиодог байсан ба олонд төдийлөн танигдаагүй байсан бөгөөд энэ үед Google энэ зах зээл рүү орж дэмжиж эхэлсэн байна. Google нь Линукс дээр суурилсан уян хатан, цаашид өөрчлөлт хийж хөгжүүлэх боломжтой хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформийг хөгжүүлэхээр Рубинээр ахлуулсан /Андройдын үүсгэн байгуулагчдын нэг тухайн үедээ Google-д шилжин орсон/ багийг томилон ажиллуулжээ. Ийнхүү Google нь 2006 оны 12 дугаар сард гар утасны зах зээл рүү түрэн орсон байна. Эх сурвалж: http://www.must.edu.mn/beta3/newsg_188.html    Дээрх зүйлсийг эх сурвалжруун ороод уншуул сонирхолтой мэдээлэл байсан шүү!

Одоо харин та бүхэнд хүмүүсийн асуусан түгээмэл асуултыг хариулъя.

Андройд OS утастай хүмүүс цэнэгээ хэрхэн хадгалах талаар
Андройд систем нь Standby, screen lock буюу утсаа цоожилсон байх горимд тодорхой хэмжээгээр ачааллаж байдаг. Тогтмол системээ циклдэж шалгаж байдаг гэсэн үг юм. Энэ нь таныг утсаа ашиглаагүй байхад өдөрт утсаа цоожилсон байх горимд 6%-12%-ийн цэнэг унана гэсэн үг юм. Үүнийг хамгийн бага цэнэг идэх, удаан цэнэгээ барихын тулд яах ёстой вэ гэдэг асуулт ирж байна.

1. Утсаа цоожлохдоо ямар нэг Application нээлттэй юмуу, хаахгүйгээр утсаа цоожлож болохгүй. Цэнэг ухах ба утсанд муу.

2. Шаардлагагүй, хэрэггүй, хэрэглэдэггүй олон Application суулгах хэрэггүй юм. Энэ нь таны утас цоожтой байх горимд утасны чинь Системийн цикилдэх циклийн хэмжээг нэмж өгч илүү их ачааллана гэсэн үг. Хэдий чинээ их Application суулгана төдий чинээ системийн чинь циклдэх хугаа ихсэж, ачааллаж цэнэг унах болно. Тийм болохоор яг одоо ашигладаггүй Аpp-уудаа устга гэж хэлэх байна.

3. Утсан дээрээ ямар нэг хөдөлгөөнт зураг юмуу хөдөлгөөнт animation-тэй Application-үүдийг суулгах юм бол маш хурдан цэнэг дуусдаг. Тийм болохоор хөдөлгөөнт background болон animation -тэй Application-ууд аль болох бага суулгах хэрэгтэй. Үүнд хамгийн ихээр цэнэг иддэг Application-ууд бол Weather widget, Twitter, Facebook, Gmail гэх мэт Application-нууд юм. Эдгээр нь Таны утас цоожтой горимд байнга synchronize хийж байдаг учир цэнэг ихээр иддэг байгаа.

4. Андройд системтэй утасны хамгийн их цэнэг иддэг нэг зүйл бол Mobile data network юм. Та шаардлаггүй, ашиглахгүй үедээ 3G, 4G датагаа унтрааж салгаж байх хэрэгтэй энэ нь маш их цэнэг иддэг.

5. Мөн Wifi -ийг ашиглахгүй үедээ унтрааж байх ёстой, Андройд системтэй утсанд өөр дээр нь цоожтой горимд автоматаар салгаж байдаг тохиргоо байдаг. Энэ тохиргоог хийгээгүй бол яг одоо хий гэж зөвлөх байна.

6. Утасныхаа дэлгэцийн тохиргоо болох backlight -аа автомат дээр тавих хэрэгтэй. Дэлгэцийн гэрлийн эрчим хэдий чинээ тод байна төдий чинээ их цэнэг иддэг.

7. Аливаа Application-ууд өөр дээрээ байнга ачааллаж байх уу? 15 мин, 30мин, 45 мин, 1 цаг, хэзээч ачааллахгүй гэсэн сонголтууд байдаг, Ихэвчлэн сошиал Application-уудад хамаарагдана. Эдгээрээс аль болох хэзээч үгүй гэсэн сонголтыг хийвэл сайн үгүй ядаж 30 мин гэдгийг сонгоорой. twitter, facebook, instagram гэх мэт Application-ууд 15 мин болгонд ачааллаад SMS ирсэн үгүйг шалгаад байвал юу болох вэ? Weather widget болон хөгжүүлдэг стратегийн хөгждөг үе даалгавартай тоглоомуудыг маш ихээр анхаарах хэрэгтэй!!!

8. Орой унтахаасаа өмнө бүх Application-уудаа kill all хийж бай! үгүй бол босоод ирэхэд чинь 6%-12% цэнэг уначихсан байх болно. kill all хийх юм бол 4%-8% унадаг байгаа

9. Мөн сүүлийн үеийн залуус ухаалаг утас авчаад системийн солиод Андройд сандвидч суулгаад байгаа хэрвээ утасны хүчин чадлаас нь хэтэрсэн Үйлдлийн систем суулгавал ачаалал иx цэнэг их иднэ, CPU хална, RAM гацна гэх зэрэг дутагдлууд ихээр гардаг тул, Үйлдвэрээс авсан чигээр юмуу өөрт таарах хувилбарын олж суулгах хэрэгтэй. Үүнд ерөнхий ойлголт байдаг.

Хэрвээ таны утасны үзүүлэлт RAM=512MB CPU=1GHZ дээш байх юм бол Андройд 4 хувилбарыг суулгаж болно. RAM=512MB CPU=1GHZ доош байх юм бол Андройд 4-с доош хувилбарыг суулгах хэрэгтэй. Ингэж хэлхээр зарим хүмүүс доош үзүүлэлттэй утсанд Андройд 4 сууж болж байна. Сууж болж байгаа юм чинь ямар асуудал байгаа юм гэдэг. Суулгаад ашиглаад үз асуудлыг биеээрээ мэдрэхийг хүсэж байгаа бол шүүдээ. Хална, гацна, ажиллагаа удааширна! :-) цэнэгээ их иддэг.

10. Хэрэв та олон Application ачааллуулсан үед таны утас гацах юм уу! auto kill, Force stop олон дахин хийсэн тохиолдолд та Утсаа restart  хийсэн дээр. Үгүй бол таны тэр алдааг системчин мартахгүй ачаалласаар байх болно.  Энэ тохиолдол restart хийхийг зөвлье

Saturday, July 21, 2012

Монголд чип хийе гэж бодоход юунд ашиглах вэ? NVIDIA, INTEL-ийг ойрын хэдэн жилдээ гүйцэх болов уу?

Юуны өмнө чип дизайн хийнэ гэдэг үйлдвэр барина гэсэн үг биш. Энэ нь олон улсын жишгээр судалгаа шинжилгээний лаборатори юм. Лаборатори нь чип үйлдвэрлэх процесс хүртэлх бүх зүйлийг хийдэг онол туршилтын лабораторийг хэлнэ.

Хүмүүсийн сонирхсон асуултууд

Монголд чип хийе гэж бодоход юунд ашиглах вэ?
Монголд чип авах нэг ч компани байхгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Монголын зах зээлд биш дэлхийн зах зээлд нийлүүлэх ба улс орныхоо технологийг олон улсад танилцуулах, энэ чиглэлийн сургалт судалгааны ажил олон улсын түвшинд хүрэх юм.

NVIDIA, INTEL-ийг ойрын хэдэн жилдээ гүйцэх болов уу?
Ингэж хүндрүүлж ойлгож болохгүй. Жишээ нь:
Чип үйлдвэрлэлээр Дэлхийд нэртэй 10 том компанийн 5 нь  БНСУ-д байдаг. Нэрлэвэл Samsung, LG, Magnachip, Hynix, Dongbu HiTek гэх мэт. Солонгос улсад ийм том 5 компани чип чиглэлээр үйл ажиллагаа явуулж байхад. Хажуугаар нь жижиг дунд чип үйлдвэрлэдэг компаниуд үйл ажиллагаагаа явуулаад ашиг олоод ажлаад болоод байдаг. Та нар манай 100 айл, хороололын тэр дэлгүүрүүдийг хар бүх лангуунууд нь хоорондоо ижил төрлийн бараа зардаг мөртлөө бүгд ашиг олоод түрээсээ төлөөд амьдралаа залгуулаад байдаг.  Хичнээн том компаниуд байгаа ч гэсэн зах зээл байгаа гэдгийг хэлэх гэсэн юм. Чип дизайн гэдэг маань бидэнд үйлдвэр хэрэггүй цэвэр бидний оюун ухаан, хөдөлмөрөөс хамаарч ашиг орлого нь нэмэгдэнэ. Бид Intel, NVIDIA, Самсунг, LG зэрэг компаниудтай өрсөлдөх шаардлаггүй. Хийх ажил тодорхой зүйлд чиглэгдсэн онол, туршлага судалгаа шинжилгээний ажлаас эхэлж үйлдвэрлэх шат хүртэл хэрэгжүүлэх юм. "Чип дизайн ба чип үйлдвэрлэх хүртэлх процессийн талаархи ойлголт, 80% = патент..." нийтлэлд чип хэрхэн яаж бий болдог шат дараалалыг тайлбарласан байгаа.

Ажлын талбарын зарим эд ангиуд
Чип дизайн

Friday, July 20, 2012

Чип дизайн ба чип үйлдвэрлэх хүртэлх процессийн талаархи ойлголт, 80% = патент...


Нэг хүн надад "Монголд чип үйлдвэрлэх боломжгүй, чип үйлдвэрлэдэг цөөхөн хэдэн улс байдаг" гэж хэлж байсан. Монголчууд чипний талаархи мэдлэгийг хаанаас авдаг вэ? гээд бодоод үзэхээр хэрэглэж байгаа бүрээгдэхүүнээсээ авдаг бололтой. Япон, Тайван, Хятад, Солонгос, Америка, Герман г.м улс орнуудын Intel, Apple, Sony, Samsung, LG электроник, Toshiba, Dell, NEC гэх мэт компаниудын бүтээгдэхүүнээс олж мэдсэн болов уу! Гэхдээ тэр мэдлэг нь түүнийг харах, хэрэглэх байдлаар нь мэдэхээс биш. Бараг ихэнх хүмүүс Чипийг ямар үүрэгтэй, яаж хийдэг талаар нарийн зүйлсийг мэдэхгүйгээс болж хүндэээр хүлээж аваад байгаа. Хөгжилтэй улс болгон өөрийн улсын хэрэгцээг хангаж чип үйлдвэрлэдэг бөгөөд гадаад дотоодын компаниудад нийлүүлдэгч бий. ЧИП гэдэг зүйл та бүхэнд тэнгэрийн мэт сонсогдож магад. Гэхдээ үүнийг бидэнтэй адил хүмүүс хийдэг, бид тэднээс дутах юм гэвэл ажлийн орчиноор л дутуу өөр бусдаар дутаад байх зүйлгүй билээ.


Монголд чип дизайн буюу чип үйлдвэрлэх боломжийн талаар...

Аливаа зүйл шат дараалалтай байдаг шууд л үйлдвэр барьж болохгүй. Үүний тулд эхний ээлжинд Судалгаа шинжилгээний буюу чип үйлдвэрлэх хүртэлх процессийг хийж гүйцэтгэдэг лаборатори, багаж төхөөрөмжтэй болох нь чухал юм. Эдгээр зүйлс байхад өөрийн гэсэн нэрийн бүтээгдэхүүнтэй болж цаашлаад зах зээлээ олж,  эргэлдэх хөрөнгө санхүүтэй болсны дараагаар Монголд чип үйлдвэрлэж болох юм.

Дээр дурдсан үйлдвэр хүртэлх процессийг хийж гүйцэтгэдэг цогц үйл ажиллагааг Японы талтай гэрээ хэлэлцээр гарын үсгээ зурчихсан байгаа бөгөөд манай Засгийн газар хөрөнгийн асуудлыг шийдэхийг хүлээж байгааг энд дурдъя. Үйлдвэр хүртэлх процесс гэдэг нь чип үйлдвэрлэх процессийн 80%-ийг хийхийг хэлэх бөгөөд үлдсэн 20% нь үйлдвэрлэлийн процесс буюу дээрхи 80% савлаж гаргахыг хэлдэг.


Та бүхэн зургаас харж байна. Улбар шар дотор байгаа бүх процессийг бид бүхний оюун ухаан, мэдлэг чадвар, хөдөлмөрөөр бий болгодог. Биднээс гарах эцсийн бүтээгдэхүүн маань ЧИП ДИЗАЙН юм. Ингээд цаашаагаа үйлдвэрлүү явуулж савлуулдаг. Харин 20% болох үйлдвэрлэлийн процесс нь бидэнд хамаагүй. Бидэнд энэ 20% буюу үйлдвэрлэлийн процессийг хийх, үйлдвэрийн барих шаардлага байхгүй. Яагаад? Нэгэн жишээ хэлье. Дэлхийд тэргүүлдэг Apple компани одоо хүртэл чип болон бусад эд ангиудаа өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Тус компани R&D буюу Судалгаа шинжилгээний ажил буюу дээр дурдаад байгаа лабораториудыг салбар салбарт нь маш олон тоогоор бий болгож  өөрсдийн гэсэн инноватив буюу шинэ санаануудыг бий болгож патентуудыг үйлдвэрлэдэг юм. Эдгээр патентуудыг бий болгоход бидэнд үйлдвэр шаардлага байхгүй. Орчин үеийн техник, технологит суурилсан судалгаа шинжилгээний лаборатортой байхад бид Apple-ийн жишгээр хөгжиж өөрсдийн гэсэн патентуудыг бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй юм. Одоо үед нарийн технологийн компаниуд инноваци, патентийн чиглэлд өрсөлддөг болсон. Түүнээс биш үйлдвэр, үйлдвэрлэх нь чухал биш болчоод байна. Бид энэ шинэ санаа, шилдэг шийдлийг бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Энэ салбарлуу ороход тийм ч их хөрөнгө мөнгө шаардлаггүй. 

Товчхон хэлэхэд чип дизайн үйлдвэрлэх гэдэг нь Патентуудыг үйлдвэрлэдэг үйлдвэртэй болъё гэсэн үг юм. 

80% = патент

Чип хэрхэн бий болдог талаар яръя. Чип хийхэд 3 үе шаттай байдаг

1. Суурь судалгаа шинжилгээний ажил:
Судалгаа шинжилгээний ажил нь Аливаа үзэгдэл, ажиглаж болохуйц баримтууд (факт) дээр түшиглэн шинэ мэдлэгийг бий болгоход чиглэсэн, тодорхой хэрэглээнд ашиглах зорилгогүй туршилтын буюу онолын ажил. Энэхүү ажилд хамгийн чухал зүйл бол олон улсын инженер техникийн судалгааны онлайн сайт юм. Энэ сайт нь ихэнх инженерийн салбарыг хамрах бөгөөд бусад орны хүмүүсийн тодорхой онолын түвшинд батлагдсан болон, хэрэгжсэн бүх ажлуудыг сэтгүүл хэлбэрээр байрлуулсан байдаг. Тус сэтгүүлүүд аливаа асуудлыг хэрхэн яаж шийдсэн, яаж хийсэн зэрэг маш олон төрлийн санаа, саналуудыг агуулсан байдаг болохоор бүх л инженер техникийн ажилтанууд, мастер, докторын оюутанууд аливаа асуудлаа энэхүү сайтаас хайж шийдэж, санаа авч ажилдаг.
http://ieeexplore.ieee.org/
http://www.sciencedirect.com/  хамгийн ихээр ашигладаг 2 журнал сайтыг тавьлаа. Энэ нь цаг хугацаа маш их хэмнэхээс гадна уншиж ойлгож шинэ санаа бий болгох боломжтой юм.

2. Хэрэглээний судалгааны ажил:
Дээрх судалгаа шинжилгээний ажлаас батлагдсан ажлийг үргэлжлүүлдэг. Гэхдээ энэ нь эхнээсээ тодорхой зорилгод чиглэсэн байдаг. Энэ нь суурь судалгааны ололт, үр дүнг тодорхой хэрэглээнд ашиглаж болох эсэхийг тодорхойлох буюу тодорхой зорилгод хүрэх арга замыг тогтооход чиглэгддэг. Судалгаа шинжилгээ онолоор баталсан ажлыг практик туршилт хийж батлах үүрэгтэй.

3. Туршилт, боловсруулалтын ажил
Хэрэглээний судалгааний ажилаас гарч ирсэн батлагдсан бүтээгдэхүүнийг шинэ бараа, материал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөн шинэ үйл явц, тогтолцоо, үйлчилгээг нэвтрүүлэх буюу эдгээрийг сайжруулахад чиглэсэн системтэй судалгаа, туршилтын ажлыг хэлнэ. Хэрэглээний судалгааний ажилаас үүссэн мэдлэгийг үйл ажиллагааны хөтөлбөрт хөрвүүлэх үйл явц гэж томьёолох буюу үйлдвэрлэх гэж болно. Ингээд эцсийн Чипээ үйлвэрлүү явуулж үйлдвэрлүүлдэг байгаа.

Хамгийн хэцүү хэсэг нь Судалгаа шинжилгээний ажил бөгөөд энэ нь онол туршлага хослуулж шинэ санаа бий болгох үйл явц юм. Түүнээс биш чип үйлдвэрлэх бас чип дизайн хийх нь тийм хэцүү ажил биш.


Миний хийсэн 2 дахь чип
Зорилго:  Гар утас, МП тоглуулагч, notebook гэх мэт зөөврийн жижиг төхөөрөмжүүд нь дотроо олон янзын 1.2V - 12V хүчдэлээр ажилдаг чип болон элемэнтүүд байдаг юм. Миний энэ хийсэн чип  баттерэйнээс гарсан 5 вольтийг өсгөж 12 вольт хүтэл өсгөж хэрэгтэй элемэнтийг тэжээх үүрэгтэй юм.
зураг 1. Чипний доторх бүтцийн онолын блок диаграм
зураг 2. Чипний доторх дизайн гүйцэтгэж үйлдвэрлэлтэнд явуулахад бэлэн болсон байдал
зураг 3. Үйлдвэрээс гарч ирсэн чип
зураг 4. Онол болон мэргэжлийн софтвэйрээр хийсэн хэлжилтий үр дүн.
зураг 5-6 Үйлдвэрээс гарч ирсэн чипийг практик хэмжилт хийж онолын үр дүнтэй харьцуулж таарч байгаа үгүйг шалгасан байдал.

Монгол хүний оюуны чадамжийг Дэлхий хүлээн зөвшөөрчихөөд байхад Монголчууд өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь даанч харамсалтай. Монголд хийж бүтээх оюуны чадамж нь бүх салбарт байдаг гагцxүү эдгээр хүмүүсийн хийж бүтээдэг багаж төхөөрөмж, лаборатори, үйлдвэр зэрэг материаллаг эд зүйлс байдгүйд хамаг учир шалгтгаан байгаа юм. Монголын төр засаг Монгол залуусынхаа мэдлэг чадварыг амьдаар нь үхүүлж байгаад харамсаж бна.

Sunday, July 8, 2012

Инженер гэж хэн бэ?

Инженер хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

Миний бодлоор инженер хүн гэж бүтээдэг хүнийг л хэлнэ. Юу ч бүтээж болно. Ер нь юм энгийн байдаг, Монголчууд бидэнд л хол хэцүү мэт санагддаг. МУИС-ийн нэг багш та нар инженер хүмүүс, компьютер доторx процессийн мэдэхгүй байж компьютерийг сайн эзэмшиж сурсан нь инженерчлэл утгаа алдаж байна манай Монгол Улсад гэж хэлж билээ. Одоо бодоход энэ нь Монголд инженер байхгүй ээ, зөвхөн инженер хүмүүсийн хэрэгчлэгчид болсон байна гэж хэлж байгаатай адил мэт. Бид Монгол инженерийнхээ хийсэн зүйлийг ашиглах нь тун ховор бүх юм гаднаас орж ирдэг түүн дээр нь Монголчууд бид өөрийн юм шиг сайн ажиллаж сурцгаадаг.

Одоо нэг үеээ бодвол дээрдэж байна энэ нь гэхдээ 1,2 хон салбарт компьютер програм хангамжийн чиглэлд л... Эдгээр инженерүүдэд сайн чанарын Компьютер байхад хангалттай. Сонсоод байхнээ Маш том хавтгай дэлгэцтэй бол тасархай гэж ярилцах юм билээ хэхэхэх, энэ мэргэжил бол Маш хямдхан зардлаар бүтдэг салбар бөгөөд эсрэгээрээ маш өндөр үнэтэй бүтээгдэхүүн гаргаж чаддаг.  Бусад нь бол таг дүлий хэвээрээ л...

Тэгэхээр хүн болгоноос Инженер хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? асуултыг асуувал өөр өөр төсөөлөл орж ирэх байх. Мэдээж бүгд нэг ижил зүйл төсөөлнө гэж байхгүй болов уу. Солонгосын нэг Professor  хүнээс би энэ асуултыг асуухад: Бүх биет эд зүйлсийн процессийг хийсэн хүнийг хэлнэ гэж хариулж байсан. Бас л боддог бодол. Одоо та бүхэн  өөр өөрсдийн үзэл бодолтойгоо тулгаад үзээрэй.

Та бүхэнд сонирхолтой байх болов уу гэж нэг зүйлийн талаар ярихыг хүссэн юм. Магадгүй та бүхэн үүнийг уншаад өөрсдийнхөө талаар нэгийг бодох биз ээ.

Би Солонгос улсад ирээд сурч, судалгааны ажил хийж байх хугацаандаа Солонгосын 1 ба 3 курсын оюутнуудад лабораторийн хэмжилт, туршилт, бүтээх гэсэн шатлалтай хичээл 2 жил нийт 4 ангид хичээл зааж үзлээ. Энэ үед Монгол Солонгос 2 улсын хүүхэд залуучуудын сэтгэлгээний түвшиний ялгааг олж харлаа. Та бүхэн өөрсдийгөө мэдэж байгаа болохоор Монголчуудын талаар ярих нь илүү биз ээ. Солонгосын оюутан залуус...

Солонгос оюутнуудыг, Cолонгосчуудыг тоть, сармагчин сэтгэлгээтэй гэж хэлмээр санагддаг юм. Учир нь хүн юу гэж, яаж зааж эсвэл ном сурах бичиг дээр юу гэж, яаж тайлбарласан байна яг тэрүүгээр нь сэтгэдэг. Нөгөө онол нь мэдээж маш нарийн түвшинд байгаа түүнийг их сургуулийн оюутнууд гар аргаар туршаад болгоно гэдэг 70% биелэлттэй байдаг. Уул нь тухайн оюутан сэтгэж чадвал 80,90%-тай гүйцэтгэж болохоор. Гэтэл эдгээр солонгос оюутнууд тэгж хийхгүй аж. Цаанаас нь ингэж хий гээд номон дээр бичээд өгчихсөн. Гэтэл ашиглаж байгаа материал нь номныхоосоо хэмжээ дамжаа өөр, ижил төстэй материалууд байх жишээний. Би нэг солонгос оюутанд чиний зөв ном сайн унш, гэхдээ битгий цээжил чи сурах бичгийн үгээр сэтгэдэг болно шүү дээ гэж хэлэхэд тэр оюутан намайг үл тоосон шинжтэй үгүй уучлаарай гээд цаашаагаа яваад өгсөн. Үнэндээ тэр хүүхдүүд аль хэдийн номын үгээр сэтгэдэг болчихсон байсан л даа.

Одоо та бүхэнд хүмүүс инженерийн салбар гэж боддоггүй инженерийн салбарын тухай дурдъя.

Би энд өөрөөсөө ичсэн нэг зүйл: Манай лаборатори-д байдаг нэг ахмад солонгос оюутан надад интернетэд тавигдсан мэдээлэл үзүүлж билээ. Тэр хуудсанд Солонгос, Япон улс манай Монголоос ирж буй элсний нүүдлийг зогсоох талаар хамтран ажиллаж судалгаа шинжилгээний баг байгуулсан тухай өгүүлсэн байх. Тэр зогсоох аргачлал нь Өвөр Монголд болж байх юм. Өвөр Монголоос элсний нүүдлийг тасдан зогсоох юм, Тэгэхээр Манай Монгол улс элстэйгээ үлдэж таарна биз. Энэ бас цаанаа учиртай товчхон хэлэхэд Монголын засгийн газар дэмжээгүй, Хятадын засгийн газар дэмжсэн ийм л энгийн асуудал байгаа юм. Хятад улс өөрөөсөө бага хэмжээний мөнгө гаргаад өөрийхөө асуудлыг давхар шийдчих жишээний. Манай Монгол Улсын засгийн газар даанч арчаагүй. Өөрсдөө мөнгө санхүүг нь гаргаад хийчэж чадахгүйн бол үнэгүй хийе гээд ирсэн хүмүүсийг яагаад хүлээж авдаггүйг би даанч ухаж ойлгохгүй юм. Хүлээгээд авсан бол өдийд манай улсын цөлжилт хэр хэмжээгээр буусан байхыг би тааж мэдэхгүй гэхдээ эерэг байх байсан нь дамжиггүй биз.

1999 онд тэд үйл ажиллагаа эхэлж мод тарьж эхэлсэн байна. Шууд л мод тарьчихгүй энэ маш нарийн тооцоотой салхиний чиглэл, хурд, элсний нүүдэл тоосонцорын хэмжээ гээл бүгдийн урт хугацааны турш нарийн тооцож хэлжилт хийж боловсруулж модоо хаана тарих вэ гэдгээ шийднэ. Энэ нь цаанаа инженерчлэл явагдаж байгаа юм. Тэгэхээр эдгээр хүмүүс энэ тооцооны үндсэн дээр 1999 онд нэг хэсэг газар ойжуулалт хийж. Тэр нь 2007 онд янзын сайхан ургачихсан. Ургасаны дараа тэд нөгөө л хэмжилт туршилтаа хийж 1999 оныхтойгоо харьцуулж үзэхэд тоосонцорын хэмжээ 17% багасана үзээлэлт гарсан байх юм. Ийм үр дүнд хүрсэн эрдэмтэд дахиад 1999-2007 он хүртэлх тооцоо судалгаагаа нарийн боловсруулж нэгтгэж Ойжуулах хамгийн зөв зүйтэй байршлийг олж тогтоож тэд одоо ч ойжуулалтын ажилаа хийсээр байгаа нь гайхалтай. Мэдээж тарихыг нь тэд тарьж арчилахыг нь нутгийн иргэд арчилж таараа. Гэхдээ тэд усалгааг нь хүртэл шийдээд өгчихжээ. Салхин сэнсээр эрчим хүч гаргаад түүнийгээ элсэн цөл дэхь гүний худгын насостой холбочихож. Энгийн сэнснээс 3 дахин бага салхиар хөдлөдөг байхаар зохиочихож. Энэ мэтчилэн бусад инженерийн чиглэлийн маш олон жишээ ярьж болхоор. Хүний гараар ийм зүйл бүтээж болдог юм байжээ гэх зөндөө л зүйлсүүдийг харж үзлээ. Үүнийг л инженер гээд байгаа юм. Хүний гараар бүтэж бий болж байгаа бүхэн инженертэй холбоотой гэдэг нь маргаангүй үнэн. Одоо та бүхэн өөр өөрийн төсөөлөлтэй болсон байх гэж найдаж байна. Би өөрөө Элекроник, Xагасдамжуулагч, Чип дизайн мэргэжилтэй хүн энэ бүхний цаана ямар процесс явагдаж байгааг би өөрийнхөө төсөөллөөр ойлгож байгаа. Би Ой мод, ойжуулалтын талаар, сэргээгдэх эрчим хүчний талаар мэдэхгүй гэхдээ үүнийг мэддэг чадварлаг Монгол залуус маань миний эргэн тойронд байна.

Биднийг дэмжвэл энэ бүхнийг хийж чадах мэт...

Ном унш, гэхдээ битий цээжил чи сурах бичгийн үгээр сэтгэдэг болно шүү дээ гэдэг үгээр дуусгъя даа.

Инженерийн хэт цахив
аас хөгжлийн гал бадармой!