Thursday, September 27, 2012

iPhone 4, 4S ба үүрэн холбооны хөгжлийн үе 3G, 4G-LTE-ын талаарх ойлголт

Гар утас бусад зөөврийн төхөөрөмж үйлдвэрлэгчид өдрөөс өдөрт цаг хугацаа алдалгүй хөгжсөөр... Чухам энэ цаг хугацааны хөгжлийг өмнөхөөсөө одоох, одоохоосоо ирээдүйн хөгжлөө ялгаж салгахын тулд 3G, 4G, 4, 4S ба LTE гэх мэт нэр томъёолол хэрэглэдэг. Бид бүхэн эдгээрийг сайн ялгаж салгахгүй, бүрэн ойлголтгүйгээс болж сонголтоо буруу хийх зэрэг алдаанууд гаргаж байгаа нь харамсалтай. Ингээд энэ талаар та бүхэнд энгийн ойлголтыг өгөхийг хичээе.

3G, 4G ба 4, 4S эдгээр нь ерөнхийдөө утга нэг буюу хөгжлийн үе шат, дэвшил юм.
3G, 4G гэдэг нь үүрэн холбооны хөгжлийн үе шат. (Зөөврийн төхөөрөмжүүдийн интернет хандах хурдны хөгжил)
iPhone 4, 4S гэдэг нь Apple компаниас гаргаж байгаа iPhone бүтээгдэхүүний нэр ба хөгжлийн дараагийн шинэ загвар нь S үсгээр ялгагдаж гарч ирдэг байгаа.
Тэгэхээр iPhone 3GS гэдгийг тайлбарлавал. 3G нь үүрэн холбооны хөгжлийн 3-р үе буюу 3S гэдэг нь iPhone 3 загварын шинэчилсэн загварыг нэгтгээд iPhone 3GS гэж нэрлэсэн байгаа.
Ойлгохгүй мэргэжлийн бус хүмүүс зөндөө байгаа болхоор зөвхөн iphone 4, 4S ба 4G (өөрөөр хэлбэл 4G LTE) талаар дурдахад болох байхаа.
Хүмүүсийн түгээмэл асуултууд байдаг. Жишээ нь:
             - iphone 4G нь LTE мөн үү? LTE гэж юу вэ?
             - iphone 4,4S нь 4G мөн үү? биш бол iphone 4,4S нь 4G-д ажиллах уу?
             - iphone 4 ба iphone 4S юугаараа ялгаатай вэ?

- iphone 4G нь LTE мөн үү? LTE гэж юу вэ?
Зарим хүмүүс 4G ба LTE хоёрыг тусад нь ойлгоод байгаа. LTE гэдэг нь Long Term Evolution гэсэн үгний товчлол бөгөөд 3G-ээс үүссэн дараагийн үе шат болох 4G network технологийн хөгжлийн нэр юм. 4G LTE эсвэл 4G гэж хэлцгээдэг. 4G LTE нь 3G-ээсээ интернет орчинд холбогдох хурд нь 10 дахин хурдан бөгөөд  smartphones, tablets, netbook, notebook гэх зэрэг зөөврийн төхөөрөмжүүдэд хэрэглэгддэг. Тэгэхээр бид 4G LTE гэж хамтад нь ойлгож, нэг зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.

- 3G, 4G гэж юу вэ?
3G = 3th Generation Network буюу хөгжлийн 3-р үе
4G LTE = 4th Generation Network буюу хөгжлийн 4-р үе (LTE = Long Term Evolution буюу Урт хугацааны хувьсал).
Энгийн, хялбараар ойлгоход 3G, 4G нь гар утас болон зөөврийн төхөөрөмжөөс интернетэд холбогдох хурдны хөгжлийн үе шат гэж хэлж болох юм. 5G, 6G гээд өсөх юм бол интернетэд хандах хурд өснө гэсэн үг.
    3G-ын хурд:  download - 14.4 Mbits/second, upload - 5.8 Mbit/second
    4G-ын хурд:  download - 1 GBit/second, upload - 500 Mbits/second

- iphone 4,4S нь 4G мөн үү? биш бол iphone 4,4S нь 4G-д ажиллах уу?
iphone 4, iphone 4S нь 4G LTE биш бөгөөд өөрөөр хэлбэл iphone 4, 4S нь 4G LTE-г дэмжихгүй, ажиллахгүй гэсэн үг. Одоогийн байдлаар Apple ink-ээс гаргасан хамгийн сүүлийн шинэ iphone 5 ба ipad 3 хоёр л 4G LTE дэмждэг ба бусад iDevice төхөөрөмжүүд нь үндсэндээ 3G технологит ажиллах юм.

- iphone 4 ба iphone 4S юугаараа ялгаатай вэ?
iphone 4S нь iphone 4-ынхээ дараагын залгамж бөгөөд iphone 4-ын шинэчилсэн хувилбар юм. Энэ нь дотоод эд ангийн дэвшлээрэй хоорондоо ялгаатай. iphone 4S, iphone 4 хоёулаа 3G технологийг дэмжинэ.
Та бүхэн iphone 4 ба iphone 4S-ын ялгаа буюу хэрхэн шинэчлэгдсэнийг доорхи харьцуулалтаас харна уу!


Хураангуй:
iphone 4  бол дөрөв дэхь загварын нэр
iphone 4S бол дөрөв дэхь загварын шинэчилсэн хувилбар
iphone 4G бол утасны загвар биш бөгөөд үүрэн телефоны хөгжлийн үе шат. Удахгүй 5G буюу 5th generation cellular network гэж гарахыг үгүйсгэхгүй. Цаашид энэ хөгжил үргэлжилсээр байх болно.

3G утас болгон, бусад төхөөрөмжүүд нь 3G-ийн хурдаар ажиллана. /download - 14.4 Mbits/second, upload - 5.8 Mbit/second/ (Galaxy S1, S2 and iphone 3, 3GS, 4, 4S)

4G утас болгон, бусад төхөөрөмжүүд нь 4G-ийн хурдаар ажиллана. /download - 1GBit/second, upload - 500 Mbits/second/ (Galaxy S3, iphone 5, and HTC 8X)

Уншсан олон та бүхэнд баярлалаа.
Дутуу үлдээсэн та бүхний мэддэг зүйл байвал комментоор бичээд үлдээгээрэй 

Saturday, September 1, 2012

Солонгос улсын боловсролын үйл ажиллагааны нэгээхэн хэсгээр аяласан тэмдэглэл

2012.08.31-ний өдөр Солонгос Улсын ахлах сургуулийн нээлт боллоо. Энэ үйл ажиллагаанд оролцож зохион байгуулцаж, сонин хачин үзэж, харж байгаад ирэв.

Өмнө энэ үйл ажиллагааны талаар сонсож байсан болхоос биш өөрийн нүдээр харж оролцож байгаагүй билээ. Учир нь ээлж дараалал байдаг. Энэ нь жилд 2 удаа болдог үйл ажиллагаа юм. Хүүхдүүдийн эцэг эхчүүд бүгд ирж, маш их асуулт асууж сонирхож байгаагаас харахад, Ахлах ангийн хүүхэд залуус гэхээсээ илүү эцэг, эхчүүд ихээр анхаардаг нь ажиглагдсан. Тэгэхээр бүр эхнээс нь тайлбарлах ёстой байх.

- Их дээд сургууль болгон дотроо Тэмхимүүдэд хуваагддаг. Тэнхим гэдэг нь ижил төстэй мэргэжлүүд нийлж нэг тэнхим болдог. Өөрөөр хэлбэл мэргэжил мэргэжлээр хуваагдсан тодорхой чиглэл үүрэгтэй салбар юм. Жишээ нь: Нийгмийн ухаан, Цаг уур - Экологи, Компьютер-Электроник, Эдийн засаг - Банк санхүүгийн тэнхим гэх мэт байж болох юм. Үүнийг тайлбарлах болсон шалтгаан нь Солонгос Улсад тэнхим болгон өөрийн салбар, чиглэл үүргийн дагуу бусдад таниулж, мэдүүлж сурталчилах ёстой юм байна. Үүнийг баттай үнэн гэж хэлж чадахгүй ч... ямар ч байсан эргэн тойрон байгаа Солонгосчуудаас, Сургалтын албаны ажилтнаас асуулаа ийм үйл ажиллагаа Сургууль болгонд байдаг гэж хэлэх. Үүнд: Сургуулийн дотоод ажилчид, Доктор, Мастерын оюутнууд, Судалгааны ажилтанууд жил болгон иймэрхүү үйл ажиллагаанд заавал хамрагдах ёстой. Үгүй бол цалингаа, тэтгэлэгээ авч чадахгүй болж байгаа юм. Яагаад Доктор, Мастер, Судалгааны ажилчид хамрагдаж байгаан бэ? гэсэн асуултад Манай хотод маш олон Ахлах сургуулиуд бий. Дотоод ажилчид хүрэлцэхгүй тийм болохоор Тэтгэлээр сурч байгаа, Сургуулиас цалинжиж байгаа хүн болгоныг татаж оруулж, тэтгэлэг, цалинд нь оноо цуглуулах систем бий болгож өгсөн юм гэнэ. Тэгээд өөр бусад тэнхимд сурдаг Монголчуудаас асуулаа тэд мэдэхгүй гэх нь хачирхалтай тэнхим болгоны үүрэг, дүрэм журам ондоо байдаг бололтой. Энгээд би ажилтай завгүй байгаа хүнээс элдэв бусын сонин асуулт асуухаас санаа зовж, өөрийнхөө ажилдаа анхаарч эхлэв.

Манай бусад хүмүүс хаашаа явсаныг би мэдэхгүй, бид 7-уулаа нэгэн ахлах сургууль дээр ирлээ. Төлөвлөгөөний нэгээхэн хэсэг болох Ахлах сургуулийн хүүхэд залуус, Эцэг эхчүүдэд мэргэжлийн сургалт, семнар явуулахаар боллоо.

Tэнд очиход манай Сургуулиас 14 баг байх. Олон мэргэжил, салбар байгаа бололтой Солонгосоор бичсэн Пайзтай хүмүүс 14 ангид хуваагдана. Бид 7-уулаа 4 нь ангид, 3 нь Спорт заалруу явна. Яагаад гэдгийг тухайн үед би мэдсэнгүй. Ингээд бид авчирсан материалуудаа дэлгэн тавьж танилцуулахад бэлэн байдалд орж байх зуур, тухайн Ахлах сургуулийн багш нар ирсэн хүүхэд залуусаа 14 багт хуваагаад тэдгээрийг өртөөчлөх маягаар үйл ажиллагаагаа явуулж байна. Баг болгон маш товчхон энгийн, тодорхой мэдээллийг агуулсан байх бөгөөд 5 минутын танилцуулга яваад, 10 минут асуулт хариулт явагдана. Нэг өртөө багт нийт 15 мин зарцуулах юм. Ингээд эхнийх дуусвал дараагийнх орж ирнэ. Энэ мэт үргэлжилсээр дуусгаад бүгд Спорт зааланд очно. Спорт заалруу ороход баг болгоны төлөөний хүмүүс тэнд эцэг эхчүүдэд танилцуулга хийж байгааг хараад маш их гайхсан, бараг сурагчдаасаа их эцэг эхчүүд тэнд Мэргэжил болгоны төлөөний хүмүүстэй уулзаж мэргэжлийн зөвөллөгөө, сонирхсон асуулт асууж, өөр хоорондоо хүүхдүүдийнхээ талаар ярилцаж байгаа мэт харагдана.

Ингээд багынхан дээрээ очлоо хүүхдүүд, эцэг эхчүүд тус тусдаа мэдээллийг авсан болхоор хүүхдүүд сонирхсон мэргэжлээ эцэг эхдээ хэлж, хоорондоо зөвлөлдөж, илүү мэдээлэл авахыг хүсвэл тухайн салбар баг дээр очиж нэмэлт тайлбарыг авах үйл ажиллагаа явагдах аж. Энэ үйл ажиллагаа маш удаан өрнөж, маш их асуулт хариултаар өрнөж билээ. Үйл ажиллагаа эхлээд 40 гаран минут болж байхад Их сургуулийн өндөр албаны хүн хүрэлцэн ирж эцэг, эх, хүүхэд залуусд үг хэлж, үйл ажиллагааг улам идэвхижүүлж байх юм. /дотроо за ашгүй дууслаадаа гэж бодном. учир нь 2,3 цаг босоогоороо, гэтэл эхэлж байгаа аж/. Үгээ хэлж дууссаны дараагаар гаднаас маш их хүмүүс хоол хүнс, ундаа, гурилан бүтээгдэхүүн, идэж уух юм оруулж ирж эцэг, эх, хүүхэд залуус, бид бүхнийг хоолтой минь залгуулна. Энэ зуур миний бие асуултаа асууж эхэллээ. Одоо бид юу хийх вэ? гэхэд Одоо олон төрлийн хөгжөөнт тэмцээн уралдаан болно, Танин мэдэхүйн асуулт хариултууд явагдана, бас амжилттай сайн суралцаж байгаа хүүхдүүдийг шагнаж урамшуулна гэх... Дашрамд хэлэхэд энэ бүх хоол хүнс, сургуулийн нээлт, зохион байгуулалт зэргийн хөрөнгө мөнгийг Их сургуулиас гаргасан гэх.

Хоолоо идэж дууссаны дараагаар: Өнөөх багуудыг ахин өртөөчлөлд оруулж эхнээсээ баг болгоноор очиж, баг болгон хүүхдүүдээс 3 асуулт асууна. Ингээд нэг хүүхэд нийт 14 багаас 5 асуултад хариулж чадахын бол Их сургуульд үнэгүй сурах эрхийн бичгээр шагнагдах аж. Эцэстээ энэ асуулт хариулт дуусаж нийт дүнг гаргахад 273 хүүхдээс 2 хүүхэд 5 дээш асуултад хариулсан бөгөөд Их сургуульд үнэгүй сурах эрхийн бичгээр газар дээрээ шагнуулж байлаа. Энд болж байгаа үйл ажиллагаа нь эцэг, эхчүүд, хүүхэд залуучуудыг идэвхитэй оролцохоос өөр аргагүй байдалд хүргэхээр сайхан зохион байгуулалттай болж байлаа.

Үүнээс гадна Их сургуулийн зүгээс ахлах сургуулиудаас 2 жилд нийт 4 шалгалт авдаг юм байна. 4 шалгалтанд тогтмол амжилттай өгсөн хүүхдүүдийг бас тэтгэлэгээр үнэгүй сургадаг бололтой. Дээрх үйл ажиллагаа дууссаны дараагаар Их сургуулийн удирдах албаны ажилтан Нийт 273 хүүхдээс дөрөвхөн хүүхэд одоогоор График нь хэвийн байгаа талаар мэдээллэж тэдгээр хүүхдүүдэд зааланд хурсан олон алга ташна. Эдгээр хүүхдүүд сүүлийн нэг шалгалтаа сайн өгвөл Их сургуульд тэтгэлэгээр суралцах эрх нээгдэх юм билээ. Энэ мэтчилэн маш их сонирхолтой арга хэмжээнүүд явсны дараагаар xүүхдүүдийн дунд аль мэргэжлийг сонгох вэ гэсэн санал асуулга явуулна. Нийт 273 хүүхэд санал өгсөнөөс 113 хүүхэд инженерийн чиглэл, 41 хүүхэд анагаах, үлдсэн 119 хүүхэд нийгэм, эдийн засгийн чиглэлээр гэсэн хариулт өгсөн байх юм.

Энэ бүгдээс харахад эцэг, эхчүүд болон хүүхэд залуус мэргэжил болгоны талаар мэдээллийг үнэн бодитой, сонирхолтой аргаар авахаас гадна тухайн хүүхдэд зөв сонголт хийх боломжийг хангалттай сайн өгдөг гэж ойлголоо.

Орой багийнхантайгаа хамт хоол идэж байх зуур хэдэн асуулт асуув.
- Үйл ажиллагаа манай хотын бүх Ахлах сургуулиадад болсон уу?
- мэдээж
- Манай нөгөө хэд бас бидэн шиг ажиллаж байгаа юу?
- тиймээ.
- Энэ арга хэмжээ Улсаас зохион байгуулдаг уу?
- Үгүй, сургуулийн захиргаа даалгавар өгдөг.
- Хувийн их дээд сургуулиуд ийм үйл ажиллагаа явуулдаг уу?
- Мэдээж хийдэг. Гэхдээ өөр арга замаар манайхтай ижил биш
- За одоо хоолоо идье баярлалаа та бүхэнд...

Үзсэн харснаа бичив. Надад маш их сонирхолтой байлаа. Өшөө цаашаа санал бодлоо бичих гэхээр xүн муулсан, шүүмжилсэн болчихгээд байх юм.

Уншсан олон та бүхэн өөрсдийнхөөрөө бодож тунгаан биз ээ...