Saturday, July 21, 2012

Монголд чип хийе гэж бодоход юунд ашиглах вэ? NVIDIA, INTEL-ийг ойрын хэдэн жилдээ гүйцэх болов уу?

Юуны өмнө чип дизайн хийнэ гэдэг үйлдвэр барина гэсэн үг биш. Энэ нь олон улсын жишгээр судалгаа шинжилгээний лаборатори юм. Лаборатори нь чип үйлдвэрлэх процесс хүртэлх бүх зүйлийг хийдэг онол туршилтын лабораторийг хэлнэ.

Хүмүүсийн сонирхсон асуултууд

Монголд чип хийе гэж бодоход юунд ашиглах вэ?
Монголд чип авах нэг ч компани байхгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Монголын зах зээлд биш дэлхийн зах зээлд нийлүүлэх ба улс орныхоо технологийг олон улсад танилцуулах, энэ чиглэлийн сургалт судалгааны ажил олон улсын түвшинд хүрэх юм.

NVIDIA, INTEL-ийг ойрын хэдэн жилдээ гүйцэх болов уу?
Ингэж хүндрүүлж ойлгож болохгүй. Жишээ нь:
Чип үйлдвэрлэлээр Дэлхийд нэртэй 10 том компанийн 5 нь  БНСУ-д байдаг. Нэрлэвэл Samsung, LG, Magnachip, Hynix, Dongbu HiTek гэх мэт. Солонгос улсад ийм том 5 компани чип чиглэлээр үйл ажиллагаа явуулж байхад. Хажуугаар нь жижиг дунд чип үйлдвэрлэдэг компаниуд үйл ажиллагаагаа явуулаад ашиг олоод ажлаад болоод байдаг. Та нар манай 100 айл, хороололын тэр дэлгүүрүүдийг хар бүх лангуунууд нь хоорондоо ижил төрлийн бараа зардаг мөртлөө бүгд ашиг олоод түрээсээ төлөөд амьдралаа залгуулаад байдаг.  Хичнээн том компаниуд байгаа ч гэсэн зах зээл байгаа гэдгийг хэлэх гэсэн юм. Чип дизайн гэдэг маань бидэнд үйлдвэр хэрэггүй цэвэр бидний оюун ухаан, хөдөлмөрөөс хамаарч ашиг орлого нь нэмэгдэнэ. Бид Intel, NVIDIA, Самсунг, LG зэрэг компаниудтай өрсөлдөх шаардлаггүй. Хийх ажил тодорхой зүйлд чиглэгдсэн онол, туршлага судалгаа шинжилгээний ажлаас эхэлж үйлдвэрлэх шат хүртэл хэрэгжүүлэх юм. "Чип дизайн ба чип үйлдвэрлэх хүртэлх процессийн талаархи ойлголт, 80% = патент..." нийтлэлд чип хэрхэн яаж бий болдог шат дараалалыг тайлбарласан байгаа.

Ажлын талбарын зарим эд ангиуд
Чип дизайн

Friday, July 20, 2012

Чип дизайн ба чип үйлдвэрлэх хүртэлх процессийн талаархи ойлголт, 80% = патент...


Нэг хүн надад "Монголд чип үйлдвэрлэх боломжгүй, чип үйлдвэрлэдэг цөөхөн хэдэн улс байдаг" гэж хэлж байсан. Монголчууд чипний талаархи мэдлэгийг хаанаас авдаг вэ? гээд бодоод үзэхээр хэрэглэж байгаа бүрээгдэхүүнээсээ авдаг бололтой. Япон, Тайван, Хятад, Солонгос, Америка, Герман г.м улс орнуудын Intel, Apple, Sony, Samsung, LG электроник, Toshiba, Dell, NEC гэх мэт компаниудын бүтээгдэхүүнээс олж мэдсэн болов уу! Гэхдээ тэр мэдлэг нь түүнийг харах, хэрэглэх байдлаар нь мэдэхээс биш. Бараг ихэнх хүмүүс Чипийг ямар үүрэгтэй, яаж хийдэг талаар нарийн зүйлсийг мэдэхгүйгээс болж хүндэээр хүлээж аваад байгаа. Хөгжилтэй улс болгон өөрийн улсын хэрэгцээг хангаж чип үйлдвэрлэдэг бөгөөд гадаад дотоодын компаниудад нийлүүлдэгч бий. ЧИП гэдэг зүйл та бүхэнд тэнгэрийн мэт сонсогдож магад. Гэхдээ үүнийг бидэнтэй адил хүмүүс хийдэг, бид тэднээс дутах юм гэвэл ажлийн орчиноор л дутуу өөр бусдаар дутаад байх зүйлгүй билээ.


Монголд чип дизайн буюу чип үйлдвэрлэх боломжийн талаар...

Аливаа зүйл шат дараалалтай байдаг шууд л үйлдвэр барьж болохгүй. Үүний тулд эхний ээлжинд Судалгаа шинжилгээний буюу чип үйлдвэрлэх хүртэлх процессийг хийж гүйцэтгэдэг лаборатори, багаж төхөөрөмжтэй болох нь чухал юм. Эдгээр зүйлс байхад өөрийн гэсэн нэрийн бүтээгдэхүүнтэй болж цаашлаад зах зээлээ олж,  эргэлдэх хөрөнгө санхүүтэй болсны дараагаар Монголд чип үйлдвэрлэж болох юм.

Дээр дурдсан үйлдвэр хүртэлх процессийг хийж гүйцэтгэдэг цогц үйл ажиллагааг Японы талтай гэрээ хэлэлцээр гарын үсгээ зурчихсан байгаа бөгөөд манай Засгийн газар хөрөнгийн асуудлыг шийдэхийг хүлээж байгааг энд дурдъя. Үйлдвэр хүртэлх процесс гэдэг нь чип үйлдвэрлэх процессийн 80%-ийг хийхийг хэлэх бөгөөд үлдсэн 20% нь үйлдвэрлэлийн процесс буюу дээрхи 80% савлаж гаргахыг хэлдэг.


Та бүхэн зургаас харж байна. Улбар шар дотор байгаа бүх процессийг бид бүхний оюун ухаан, мэдлэг чадвар, хөдөлмөрөөр бий болгодог. Биднээс гарах эцсийн бүтээгдэхүүн маань ЧИП ДИЗАЙН юм. Ингээд цаашаагаа үйлдвэрлүү явуулж савлуулдаг. Харин 20% болох үйлдвэрлэлийн процесс нь бидэнд хамаагүй. Бидэнд энэ 20% буюу үйлдвэрлэлийн процессийг хийх, үйлдвэрийн барих шаардлага байхгүй. Яагаад? Нэгэн жишээ хэлье. Дэлхийд тэргүүлдэг Apple компани одоо хүртэл чип болон бусад эд ангиудаа өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Тус компани R&D буюу Судалгаа шинжилгээний ажил буюу дээр дурдаад байгаа лабораториудыг салбар салбарт нь маш олон тоогоор бий болгож  өөрсдийн гэсэн инноватив буюу шинэ санаануудыг бий болгож патентуудыг үйлдвэрлэдэг юм. Эдгээр патентуудыг бий болгоход бидэнд үйлдвэр шаардлага байхгүй. Орчин үеийн техник, технологит суурилсан судалгаа шинжилгээний лаборатортой байхад бид Apple-ийн жишгээр хөгжиж өөрсдийн гэсэн патентуудыг бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй юм. Одоо үед нарийн технологийн компаниуд инноваци, патентийн чиглэлд өрсөлддөг болсон. Түүнээс биш үйлдвэр, үйлдвэрлэх нь чухал биш болчоод байна. Бид энэ шинэ санаа, шилдэг шийдлийг бий болгохын төлөө ажиллах хэрэгтэй. Энэ салбарлуу ороход тийм ч их хөрөнгө мөнгө шаардлаггүй. 

Товчхон хэлэхэд чип дизайн үйлдвэрлэх гэдэг нь Патентуудыг үйлдвэрлэдэг үйлдвэртэй болъё гэсэн үг юм. 

80% = патент

Чип хэрхэн бий болдог талаар яръя. Чип хийхэд 3 үе шаттай байдаг

1. Суурь судалгаа шинжилгээний ажил:
Судалгаа шинжилгээний ажил нь Аливаа үзэгдэл, ажиглаж болохуйц баримтууд (факт) дээр түшиглэн шинэ мэдлэгийг бий болгоход чиглэсэн, тодорхой хэрэглээнд ашиглах зорилгогүй туршилтын буюу онолын ажил. Энэхүү ажилд хамгийн чухал зүйл бол олон улсын инженер техникийн судалгааны онлайн сайт юм. Энэ сайт нь ихэнх инженерийн салбарыг хамрах бөгөөд бусад орны хүмүүсийн тодорхой онолын түвшинд батлагдсан болон, хэрэгжсэн бүх ажлуудыг сэтгүүл хэлбэрээр байрлуулсан байдаг. Тус сэтгүүлүүд аливаа асуудлыг хэрхэн яаж шийдсэн, яаж хийсэн зэрэг маш олон төрлийн санаа, саналуудыг агуулсан байдаг болохоор бүх л инженер техникийн ажилтанууд, мастер, докторын оюутанууд аливаа асуудлаа энэхүү сайтаас хайж шийдэж, санаа авч ажилдаг.
http://ieeexplore.ieee.org/
http://www.sciencedirect.com/  хамгийн ихээр ашигладаг 2 журнал сайтыг тавьлаа. Энэ нь цаг хугацаа маш их хэмнэхээс гадна уншиж ойлгож шинэ санаа бий болгох боломжтой юм.

2. Хэрэглээний судалгааны ажил:
Дээрх судалгаа шинжилгээний ажлаас батлагдсан ажлийг үргэлжлүүлдэг. Гэхдээ энэ нь эхнээсээ тодорхой зорилгод чиглэсэн байдаг. Энэ нь суурь судалгааны ололт, үр дүнг тодорхой хэрэглээнд ашиглаж болох эсэхийг тодорхойлох буюу тодорхой зорилгод хүрэх арга замыг тогтооход чиглэгддэг. Судалгаа шинжилгээ онолоор баталсан ажлыг практик туршилт хийж батлах үүрэгтэй.

3. Туршилт, боловсруулалтын ажил
Хэрэглээний судалгааний ажилаас гарч ирсэн батлагдсан бүтээгдэхүүнийг шинэ бараа, материал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөн шинэ үйл явц, тогтолцоо, үйлчилгээг нэвтрүүлэх буюу эдгээрийг сайжруулахад чиглэсэн системтэй судалгаа, туршилтын ажлыг хэлнэ. Хэрэглээний судалгааний ажилаас үүссэн мэдлэгийг үйл ажиллагааны хөтөлбөрт хөрвүүлэх үйл явц гэж томьёолох буюу үйлдвэрлэх гэж болно. Ингээд эцсийн Чипээ үйлвэрлүү явуулж үйлдвэрлүүлдэг байгаа.

Хамгийн хэцүү хэсэг нь Судалгаа шинжилгээний ажил бөгөөд энэ нь онол туршлага хослуулж шинэ санаа бий болгох үйл явц юм. Түүнээс биш чип үйлдвэрлэх бас чип дизайн хийх нь тийм хэцүү ажил биш.


Миний хийсэн 2 дахь чип
Зорилго:  Гар утас, МП тоглуулагч, notebook гэх мэт зөөврийн жижиг төхөөрөмжүүд нь дотроо олон янзын 1.2V - 12V хүчдэлээр ажилдаг чип болон элемэнтүүд байдаг юм. Миний энэ хийсэн чип  баттерэйнээс гарсан 5 вольтийг өсгөж 12 вольт хүтэл өсгөж хэрэгтэй элемэнтийг тэжээх үүрэгтэй юм.
зураг 1. Чипний доторх бүтцийн онолын блок диаграм
зураг 2. Чипний доторх дизайн гүйцэтгэж үйлдвэрлэлтэнд явуулахад бэлэн болсон байдал
зураг 3. Үйлдвэрээс гарч ирсэн чип
зураг 4. Онол болон мэргэжлийн софтвэйрээр хийсэн хэлжилтий үр дүн.
зураг 5-6 Үйлдвэрээс гарч ирсэн чипийг практик хэмжилт хийж онолын үр дүнтэй харьцуулж таарч байгаа үгүйг шалгасан байдал.

Монгол хүний оюуны чадамжийг Дэлхий хүлээн зөвшөөрчихөөд байхад Монголчууд өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь даанч харамсалтай. Монголд хийж бүтээх оюуны чадамж нь бүх салбарт байдаг гагцxүү эдгээр хүмүүсийн хийж бүтээдэг багаж төхөөрөмж, лаборатори, үйлдвэр зэрэг материаллаг эд зүйлс байдгүйд хамаг учир шалгтгаан байгаа юм. Монголын төр засаг Монгол залуусынхаа мэдлэг чадварыг амьдаар нь үхүүлж байгаад харамсаж бна.

Sunday, July 8, 2012

Инженер гэж хэн бэ?

Инженер хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

Миний бодлоор инженер хүн гэж бүтээдэг хүнийг л хэлнэ. Юу ч бүтээж болно. Ер нь юм энгийн байдаг, Монголчууд бидэнд л хол хэцүү мэт санагддаг. МУИС-ийн нэг багш та нар инженер хүмүүс, компьютер доторx процессийн мэдэхгүй байж компьютерийг сайн эзэмшиж сурсан нь инженерчлэл утгаа алдаж байна манай Монгол Улсад гэж хэлж билээ. Одоо бодоход энэ нь Монголд инженер байхгүй ээ, зөвхөн инженер хүмүүсийн хэрэгчлэгчид болсон байна гэж хэлж байгаатай адил мэт. Бид Монгол инженерийнхээ хийсэн зүйлийг ашиглах нь тун ховор бүх юм гаднаас орж ирдэг түүн дээр нь Монголчууд бид өөрийн юм шиг сайн ажиллаж сурцгаадаг.

Одоо нэг үеээ бодвол дээрдэж байна энэ нь гэхдээ 1,2 хон салбарт компьютер програм хангамжийн чиглэлд л... Эдгээр инженерүүдэд сайн чанарын Компьютер байхад хангалттай. Сонсоод байхнээ Маш том хавтгай дэлгэцтэй бол тасархай гэж ярилцах юм билээ хэхэхэх, энэ мэргэжил бол Маш хямдхан зардлаар бүтдэг салбар бөгөөд эсрэгээрээ маш өндөр үнэтэй бүтээгдэхүүн гаргаж чаддаг.  Бусад нь бол таг дүлий хэвээрээ л...

Тэгэхээр хүн болгоноос Инженер хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? асуултыг асуувал өөр өөр төсөөлөл орж ирэх байх. Мэдээж бүгд нэг ижил зүйл төсөөлнө гэж байхгүй болов уу. Солонгосын нэг Professor  хүнээс би энэ асуултыг асуухад: Бүх биет эд зүйлсийн процессийг хийсэн хүнийг хэлнэ гэж хариулж байсан. Бас л боддог бодол. Одоо та бүхэн  өөр өөрсдийн үзэл бодолтойгоо тулгаад үзээрэй.

Та бүхэнд сонирхолтой байх болов уу гэж нэг зүйлийн талаар ярихыг хүссэн юм. Магадгүй та бүхэн үүнийг уншаад өөрсдийнхөө талаар нэгийг бодох биз ээ.

Би Солонгос улсад ирээд сурч, судалгааны ажил хийж байх хугацаандаа Солонгосын 1 ба 3 курсын оюутнуудад лабораторийн хэмжилт, туршилт, бүтээх гэсэн шатлалтай хичээл 2 жил нийт 4 ангид хичээл зааж үзлээ. Энэ үед Монгол Солонгос 2 улсын хүүхэд залуучуудын сэтгэлгээний түвшиний ялгааг олж харлаа. Та бүхэн өөрсдийгөө мэдэж байгаа болохоор Монголчуудын талаар ярих нь илүү биз ээ. Солонгосын оюутан залуус...

Солонгос оюутнуудыг, Cолонгосчуудыг тоть, сармагчин сэтгэлгээтэй гэж хэлмээр санагддаг юм. Учир нь хүн юу гэж, яаж зааж эсвэл ном сурах бичиг дээр юу гэж, яаж тайлбарласан байна яг тэрүүгээр нь сэтгэдэг. Нөгөө онол нь мэдээж маш нарийн түвшинд байгаа түүнийг их сургуулийн оюутнууд гар аргаар туршаад болгоно гэдэг 70% биелэлттэй байдаг. Уул нь тухайн оюутан сэтгэж чадвал 80,90%-тай гүйцэтгэж болохоор. Гэтэл эдгээр солонгос оюутнууд тэгж хийхгүй аж. Цаанаас нь ингэж хий гээд номон дээр бичээд өгчихсөн. Гэтэл ашиглаж байгаа материал нь номныхоосоо хэмжээ дамжаа өөр, ижил төстэй материалууд байх жишээний. Би нэг солонгос оюутанд чиний зөв ном сайн унш, гэхдээ битгий цээжил чи сурах бичгийн үгээр сэтгэдэг болно шүү дээ гэж хэлэхэд тэр оюутан намайг үл тоосон шинжтэй үгүй уучлаарай гээд цаашаагаа яваад өгсөн. Үнэндээ тэр хүүхдүүд аль хэдийн номын үгээр сэтгэдэг болчихсон байсан л даа.

Одоо та бүхэнд хүмүүс инженерийн салбар гэж боддоггүй инженерийн салбарын тухай дурдъя.

Би энд өөрөөсөө ичсэн нэг зүйл: Манай лаборатори-д байдаг нэг ахмад солонгос оюутан надад интернетэд тавигдсан мэдээлэл үзүүлж билээ. Тэр хуудсанд Солонгос, Япон улс манай Монголоос ирж буй элсний нүүдлийг зогсоох талаар хамтран ажиллаж судалгаа шинжилгээний баг байгуулсан тухай өгүүлсэн байх. Тэр зогсоох аргачлал нь Өвөр Монголд болж байх юм. Өвөр Монголоос элсний нүүдлийг тасдан зогсоох юм, Тэгэхээр Манай Монгол улс элстэйгээ үлдэж таарна биз. Энэ бас цаанаа учиртай товчхон хэлэхэд Монголын засгийн газар дэмжээгүй, Хятадын засгийн газар дэмжсэн ийм л энгийн асуудал байгаа юм. Хятад улс өөрөөсөө бага хэмжээний мөнгө гаргаад өөрийхөө асуудлыг давхар шийдчих жишээний. Манай Монгол Улсын засгийн газар даанч арчаагүй. Өөрсдөө мөнгө санхүүг нь гаргаад хийчэж чадахгүйн бол үнэгүй хийе гээд ирсэн хүмүүсийг яагаад хүлээж авдаггүйг би даанч ухаж ойлгохгүй юм. Хүлээгээд авсан бол өдийд манай улсын цөлжилт хэр хэмжээгээр буусан байхыг би тааж мэдэхгүй гэхдээ эерэг байх байсан нь дамжиггүй биз.

1999 онд тэд үйл ажиллагаа эхэлж мод тарьж эхэлсэн байна. Шууд л мод тарьчихгүй энэ маш нарийн тооцоотой салхиний чиглэл, хурд, элсний нүүдэл тоосонцорын хэмжээ гээл бүгдийн урт хугацааны турш нарийн тооцож хэлжилт хийж боловсруулж модоо хаана тарих вэ гэдгээ шийднэ. Энэ нь цаанаа инженерчлэл явагдаж байгаа юм. Тэгэхээр эдгээр хүмүүс энэ тооцооны үндсэн дээр 1999 онд нэг хэсэг газар ойжуулалт хийж. Тэр нь 2007 онд янзын сайхан ургачихсан. Ургасаны дараа тэд нөгөө л хэмжилт туршилтаа хийж 1999 оныхтойгоо харьцуулж үзэхэд тоосонцорын хэмжээ 17% багасана үзээлэлт гарсан байх юм. Ийм үр дүнд хүрсэн эрдэмтэд дахиад 1999-2007 он хүртэлх тооцоо судалгаагаа нарийн боловсруулж нэгтгэж Ойжуулах хамгийн зөв зүйтэй байршлийг олж тогтоож тэд одоо ч ойжуулалтын ажилаа хийсээр байгаа нь гайхалтай. Мэдээж тарихыг нь тэд тарьж арчилахыг нь нутгийн иргэд арчилж таараа. Гэхдээ тэд усалгааг нь хүртэл шийдээд өгчихжээ. Салхин сэнсээр эрчим хүч гаргаад түүнийгээ элсэн цөл дэхь гүний худгын насостой холбочихож. Энгийн сэнснээс 3 дахин бага салхиар хөдлөдөг байхаар зохиочихож. Энэ мэтчилэн бусад инженерийн чиглэлийн маш олон жишээ ярьж болхоор. Хүний гараар ийм зүйл бүтээж болдог юм байжээ гэх зөндөө л зүйлсүүдийг харж үзлээ. Үүнийг л инженер гээд байгаа юм. Хүний гараар бүтэж бий болж байгаа бүхэн инженертэй холбоотой гэдэг нь маргаангүй үнэн. Одоо та бүхэн өөр өөрийн төсөөлөлтэй болсон байх гэж найдаж байна. Би өөрөө Элекроник, Xагасдамжуулагч, Чип дизайн мэргэжилтэй хүн энэ бүхний цаана ямар процесс явагдаж байгааг би өөрийнхөө төсөөллөөр ойлгож байгаа. Би Ой мод, ойжуулалтын талаар, сэргээгдэх эрчим хүчний талаар мэдэхгүй гэхдээ үүнийг мэддэг чадварлаг Монгол залуус маань миний эргэн тойронд байна.

Биднийг дэмжвэл энэ бүхнийг хийж чадах мэт...

Ном унш, гэхдээ битий цээжил чи сурах бичгийн үгээр сэтгэдэг болно шүү дээ гэдэг үгээр дуусгъя даа.

Инженерийн хэт цахив
аас хөгжлийн гал бадармой!