Friday, December 20, 2013

Самсунгын утаснууд Apple-ын утаснуудаас хямдхан байдгийн учир...

Хүмүүс яагаад Самсунгын , Аpple-н бүтээгдэхүүн авдаг гэх асуулт маш их хүчин зүйлээс хамаардаг. Дээрх асуулт шиг iPhone авахыг хүсдэг мөртлөө мөнгөгүйгээсээ болоод муу Андройд утас худалдаж авдаг хүн ч бий. Гэxдээ бүгд тийм биш. Ихэнхи хүмүүс өөрийн хүсэлтээр Самсунгын утас худалдаж авч байгаа гэдэгт эргэлзэх юм алга. Самсунгын утас хямд болохоор хүмүүс их авдаг гэж ойлгодог хүмүүс аливаа зүйлийг үнэтэй бол чанартай, гоё сайхан гэж үнэлэдэг хүмүүс л тийм сонголт хийдэг байх. Дэлхийн байтугай Монголын баячууд дунд Андройд төхөөрөмж тэр дундаа Самсунгын төхөөрөмжүүдийг хэрэглэдэг хүмүүс олон байдаг.

- Тэгэхээр яагаад? ЕРӨНХИЙ ГОЛ асуудлыг хөндөж тайлбарлъя. Хэрвээ та хүмүүсийг Сансунгын утаснууд хямд болохоор худалдаж авдаг гэж хэлбэл дэлхийн нийт ухаалаг утас хэрэглэгчдийн 80%-ийн сонголтыг доромжилсон хэрэг болно. Учир нь одоогоор нийт ухаалаг утас, таблетын 80%-г Андройд эзлэж бна. Эдгээр Андройд төхөөрөмж хэрэглэгчдийн 40% нь Самсунгын ухаалаг утас, таблетууд байгаа. Энэ олон хүний сонголтыг дээрх асуулт шиг ойлгож болохгүй. Тэгэхээр асуудлыг шууд Самсунгтай холбож ярьж боломгүй. Үүний цаана Android гэдэг сонирхол давхар хөндөгдөнө. Самсунг мэдээж Андройд үйлдвэрлэгч дундаа хамгийн сүүлийн үеийн технологиудыг цаг алдалгүй нэвтрүүлдэг болохоор ихэнхи Андройд хэрэглэгчид Самсунгын бүтээгдэхүүнийг сонгодог.

- Xоёр асуултад хариулахаасаа өмнө үйлдвэрлэл гэдгийг тайлбарлъя. Үйлдвэрлэл гэж бүтээгдэхүүний эцсийн загвар гарнаас хойш хэрэглэгчдэд хүрэх хүртэл үйлдвэрлэлийг хэлж байгаа болно. Ухаалаг утсанд агуулагдах эд ангиуд, угсаралт гэх мэт олон зүйлс орно.

1. Самсунгын бүтээгдэхүүн яагаад хямдхан бэ?
Яагаад гэвэл тэд үйлдвэрлэлийнхээ 70%-ийг өөрсдөө хийж байна.
Самсунг: конденсатор, резистор, чипнүүд, процессор, их хавтан, дэлгэц, угсралт бүгдийг өөрсдөө хийдэг.

2. Apple-ийн бүтээгдэхүүн яагаад үнэтэй бэ?
Яагаад гэвэл тэд үйлдвэрлэлээ 100% гадныханаар хийлгэж байна.
Apple: конденсатор, резистор, чипнүүд, процессор, их хавтан, дэлгэц, угсралт бүгдийг гадныхнаар хийлгэж, гадныхнаар угсруулдаг.

Та бүхэн эндээс ажлын хөлс, захиалгын хөлс, эд ангиудын худалдан авалт , угсаралт гэх мэтээс мөнгөн дүнгийн зөрүүг олж харж байгаа гэж найдаж бна. Энэ л Самсунгын бүтээгдэхүүн хямд байдаг гол шалтгаан нь болж өгдөг. Үүнээс гадна хүмүүс яагаад Самсунгын утаснууд хямдхан гэж хүлээж аваад байдгыг ойлгодоггүй. Олон улсад Apple-н шинэ загварын утас гарахаар 649$, Самсунгын шинэ загварын утас АНХ гарахдаа бас л энэ хавьцаа 640$ орчим доллараар гарч ирдэг. Эндээс харахад Самсунгын утаснууд хямдхан харагдаж бна уу? Олон улсад ижил үнэтэй 2 бүтээгдэхүүн Монголд очихоороо үнэ нь тэмээ ямаа шиг болчихдог. Үүнд өөрөө өөрсдийнхөө юмыг хүлээж авах сэтгэхүйдээ хариулт өгсөн дээр байх. Та нарын хүлээж авах сэтгэхүйд чинь тааруулж наймаачид, ченжүүд үнийг өөрсдийн дураар тогтоодог байдал Монголд бий болоод удаж байна. Шуудхан хэлбэл Монголын борлуулагчид худалдан авагчдынхаа сэтгэхүйгээр тоглодог байсан. Сүүлийн жилүүдэд харьцангуй гайгүй болж эхлэж байна. Xэрэглэгчид өөрсдөө гаднаас захиалах нөхцөл байдал, боломж бий болсон болохоор асуудал урсгалаараа намжиж байх шиг. Хэрвээ үүнд итгэхгүй бол дараа дараагийн энэ хоёр компанийн шинэ бүтээгдэхүүн дээр өөрсдийн хяналтыг тавиад харьцуулаад үзээрэй...


- Мөн Самсунг хэрэглэгчдийнхээ худалдан авах чадамж, хэрэглээний түвшинд нь тааруулж нэг төрлийн бүтээгдэхүүнийг олон янзаар үйлдвэрлэж хямд, үнэтэй гэх мэт үнийн сонголтыг бий болгож өгдөг. Учир нь тэд үйлдвэрлэлээ бусдаар биш өөрсдөө хийдэг болохоор давуу талаа ашиглаж байгаа нь тэр.
Энэ зарчим луу Apple энэ жил шилжээд  iPhone 5C, iPhone 5S 100$-ын зөрүүтэй 2 хоёр утас гаргаад амжилтыг олж чадсангүй. Хэрвээ хямд үнэтэй болохоор хэрэглэгчид сонгодог байсан бол iPhone 5C-гын борлуулалт маш сайн байх байсан. Гэтэл iPhone 5C-ын борлуулалт маш муу байхаар барахгүй Apple iPhone 5C-гын үйлдвэрлэлтийг багасгасан байгаа. Яг энэ үзэгдлээс хүмүүс хямд болохоор сонголт хийгээд бна гэдгийг 100% үгүйсгээд өгчиж байгаа юм. Учир нь хэрэглэгчид 549$-оор iPhone 5C авч байхаар 100$ нэмээд 649$-ooр iPhone 5S авахыг илүүд үзсэн гэж борлуулалтын судалгаанаас мэргэжилтнүүд дүгнэхээс гадна хэрэглэгчид өөрсдөө ийм хариулт өгсөн байгаа. Тэгэхээр дээр тайлбарласан зүйлийг Самсунгтай холбож үзвэл Самсунгын утаснууд iPhone-оос 50$-100$ хямд байдаг. Гэтэл хүмүүс 50$-100$ зөрүүтэй Самсунгын утас авч байхаар iPhone авъя гэсэн сонголт хийхгүй Самсунгын утаснуудыг авсаар л байна шүү дээ.

- Эндээс нэг асуудал гарч ирдэг. Apple-н утаснууд үнэ цэнээ алддаггүй удаан хадгалладаг. Самсунгын утаснууд үнэ цэнээ хурдан алддаг гэж ярьцгаадаг. Учир нь Apple жилд нэг утас гаргаж өмнөх загвараа 100$-оор бууруулдаг, харин Самсунг жилд 3,4 утас гаргаж үнэ нь ойр ойрхон буурч байгаа нь Самсунгын бүтээгдэхүүн амархан үнэ цэнээ алддаг гэсэн ойлголтод хүрдэг. Үнэ цэнийг алдагдуулахыг Самсунг өөрсдөө хийдэг. Түүнээс биш хэрэглэгчид, тэр дундаа Монголын хэрэглэгчид Самсунгын үнэ цэнийг алдагдуулаад байгаа юм биш. Самсунгын бүтээгдэхүүний үнээ буулгах давтамж их ойр ойрхон жилд 2,3 явагддаг болохоор аргагүй.

- Сонирхуулж хэлэхэд нэлээн дээр нэг судалгаа уншиж байсан. Дэлхийн нийт Андройд төхөөрөмж ашиглагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Хувь үзүүлэлтийн санахгүй байгаа болохоор тоймлоод хэллээ. Тэдгээр эмэгтэй Андройд хэрэглэгчдээс яагаад та Андройдыг сонгох болов? гэдэг асуулт явуулахад ихэнхи нь ашиглахад амар хялбар байдаг гэж хариулсан байдаг.

Monday, December 2, 2013

Манай удирдагч профессор - Миний хувьд байгалийн шинжлэх ухаан, Харин би профессорын хувьд - Хэрэглээний шинжлэх ухаан

МУИС Байгалийн ухаан, Инженерийн чиглэлийн салбаруудыг нэгтгээд Байгаль, Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургууль ба Хэрэглээний шинжлэх ухааны сургууль болгож хуваана гээд байгаа. Миний хувьд Хатуу биеийн физик буюу Хагасдамжуулагч чип дизайн чиглэлээр сурж, судалгаа хийж бна. Хичнээн миний гараас чип гэдэг хэрэглээний бүтээгдэхүүн гараад байгаа боловч энэний ард тэр чигээрэй физикийн онолууд байдаг. Гэтэл намайг энэ физикийн онолоос нь салгаж хаяад хэрэглээ гэдэг зарчим луу оруулах гээд байгаа юм.

- Үүнийг тайлбарлавал:
Манай одоогийн удирдагч профессор - Миний хувьд байгалийн шинжлэх ухаан
Харин би профессорын хувьд - Хэрэглээний шинжлэх ухаан

Тэгэхээр Байгалийн шинжлэх ухаанаас дэвшүүлсэн онолыг Xэрэглээний шинжлэх ухаан туршилт, тооцоо хийж баталгаажуулдаг шиг миний бие багшийн дэвшүүлсэн онолын санааг нь туршилт шинжилгээ хийж баталгаажуулж, баталсан зүйлээ чип гэдэг бүтээгдэхүүн болгодог бгаа.

Гэтэл одоогийн тогтоолын төслийг батлах гээд бгаа албан тушаалтнууд намайг багшаас минь салгаж хаячаад одоо чи чип хий гэх гээд байгаа юм. Эсвэл багшийн гар хөлийг нь тасдаад одоо чи туршилтаа хий гэх гээд байгаа юм.

Багшгүй бол би гэдэг хүн оргүй хоосон болно = Байгалийн шинжлэх ухаангүй бол Хэрэглээний шинжлэх ухаан оргүй хоосон болно.
Багш надгүй бол хөл гаргүй болно = Хэрэглээний шинжлэх ухаангүй бол Байгалийн шинжлэх ухаан туршилт шинжилгээ буюу гүйцэтгэл үгүй болно.

- Салбар сургуулиудыг салгаж нийлүүлэхэд ямар ч асуудал алга. Гол нь Онол, Туршлагаа салгаж яаж давхцуулахгүй, давхцалыг арилгаж байгуулах ямар аргачлал байдаг юм болдоо. Аргачлал гээд байгаа зүйл нь Онолын багш нарыг Туршлагын сургууль дээр очиж хичээл оруулахыг хэлж байгаа бол энэ нь эсрэгээрэй хөгжилд маш муугаар нөлөөлмөөр санагдаад байх юм. Учир нь давхцуулахгүй гээд туршлагын лабораториудыг нь Хэрэглээний шинжлэх ухааны сургууль дээр байгуулчихсан. Байгалийн шинжлэх ухааны багш нар судалгаа хийхийн тулд туршлагын сургуулийн лабораториуд дээр очиж хийгээд байвал цаг хугацаа алдмаар. Ер нь тэгээд тэр жишээ аваад хэлээд байгаа топ сургуулиудын профессор болгон дэргэдээ өөрийн гэсэн лабораторитой байдаг гэдгийг мэддэг ч юмуу үгүй ч юмуу...
Манайх хагас дамжуулагчийн тэнхим. Дотроо 7 профессортой тус тусдаа ижилхэн лабораторитой боловч судалгааны чиглэлээрэй ондоо байдаг. Өөрөөр хэлбэл манай лаборатори хүсэхийн бол нөгөө лабораторийн чиглэлийн судалгаа хийх бүрэн боломжтой гэсэн үг юм.
Эдгээр лабораториудыг дурдвал: Memory and Display Lab,  Analog Lab, Digital - Lab, Nano Lab, Material Lab, Digital Design Lab, Seminconductor's Lab гэх мэт лабораториуд байдаг. Давxцалуулахгүй онол, туршлагаа салгасан сургууль байдаг бол тэр лав судалгаа хийдгүй, олон улсад өрсөлддөггүй, дотоодын хэрэглээгээний ажилчдыг хангадаг сургадаг сургалттай сургууль бдаг байх гэж бодох юм.

Бүтцийн өөрчлөлт хийж давхцалыг арилгах гэдэгтэй санал нийлж байгаа. Гэхдээ энэ нь байж болохгүй хэрэггүй давхцлуудыг арилгаж харин яг судалгаа шинжилгээ хийдэг, хөгжлийн гол мэргэжил мэргэшилүүд дээрээ давхцал байхад хэрэгтэй гэж бодох юм. Мэдээж хэм хэмжээг нь тааруулна. Тэгэж байж л хурдан хөгжиж бна. Хагасдамжуулагч чиглэлээр МУИС-д ганц хүн судалгаа хийсэн дээр үү?  3 хүн судалгаа хийсэн дээр үү?  аль нь илүү хурдацтай хөгжихийг ойлгож л байгаа байх. Мөн улс орнуудын Их дээд сургуулиудыг дүгнэх хамгийн гол шалгуур нь Олон улсын чанартай сэтгүүлд өөрийн дэвшүүлсэн шинэ санаагаа (paper) хэвлүүлсэн тоогоор нь хэмжиж дүгнэдэг. МУИС-д хагасдамжуулагч чиглэлээр жилд 1 хүн 3-ыг хэвлүүлсэн дээр үү? 3 хүн жилд 9-г хэвлүүлсэн дээр үү? гэх мэтийг тооцож үзэж ирээдүйн амжилтаа бодолцож үзэх хэрэгтэй санагдана. Давхцалыг арилгах гэдэг маань 2,3 сургуулиудыг нэгтгээд 1 захиралтай, нэг нягтлантай, нэг сургалтын албатай гэх мэт олон давхцалыг арилгахад болмоор... Түүнээс биш давхцалыг арилгана гэж Онол, Туршлагаа салгаж хаячаад олон улсад өрсөлдөнө, чанараа ранкаа сайжруулна гэдэг бол үнэхээр байж болмооргүй бүтэшгүй санаа. Бүх салбарт биш, Хэрэгтэй салбарт нь хэрэгтэй мэргэжилд нь хэм хэмжээг нь тааруулаад давxцал байх хэрэгтэй гэж үзэж байна. МУИС-аа бодож шинэчлэхээс гадна Монгол Улсынхаа ирээдүйн хөгжил болон хөгжлийн цаг хугацааг түргэсгэх шинэчлэл хийгээсэй билээ.

Ганцxан өөрийн мэргэжил дээрээ авсан жишээ...

Saturday, November 30, 2013

Онолын мэдлэг ажилд, амьдралд хэрэггүй гэдэг ойлголт Монголд эсвэл хөгжилгүй улс оронд байдаг байх. Яагаад?...

- Монголын хөгжил, нийгэм нь өөрөө тийм байдалтай байгаа нь асуудалтай... Ажил олгогч нар нь ажил горилогчдоос онолын мэдлэг шаарддагүй. Зүгээр л диплом, анкет, 3 үеийн түүх гэхээс өөр зүйл алга. Ярилцлага авна. Зарим тохиолдолд авч байгаа хүн нь бараг ажил горилогчоосоо долоондор мэдлэгтэй байх нь холгүй байдаг. Энэ нь зарим байгууллагын хүний нөөцийн ажилтан өөрөө өөр бусад мэргэжлийн хүмүүсээс ярилцлага авч байгаа болохоор тэгдэг байх. Хүний нөөцийн мэргэжилтэй хүн инженер, мэдээлэл технологийн мэргэжилтэй хүнээс ярилцлага авч байна гээд төсөөлөөд үз? Ямар асуултууд, ямар ярилцлага болох нь тодорхой болно. Ер нь тэгээд онолын мэдлэг шаардсан асуулттай ярилцлага их ховорын үзэгдэл юм шиг санагддаг. Нөгөө л нийтлэг Таны ирээдүйн зорилго юу вэ? Манай компанид орсноор та юу хийж гүйцэтгэх вэ? Таны өмнө хийж бсан ажлын туршлагууд, эсвэл дипломын ажилчин ямар сэдэвтэй вэ? Та манай компанийн талаар хэр мэдэх вэ, ямар бодолтой байдаг вэ? Та манай компанийг яавал цаашид илүү үр дүнтэй ажилна гэж боддог вэ? Хамт олон, багаар ажиллахдаа хэр вэ? Спорт урлагт хэр вэ? ... гэх дэмий бла бла асуултууд орж ирнэ. 
Харин Солонгос улсын хувьд эхлээд ажил горилогчдыг бүртгэж аваад тухайн албан тушаалын мэргэжлийн онол, практиктай холбоотой шалгалт авна. Шалгалтанд тэнцсэн хүмүүсийг анкет болон бусад бичиг баримтаа шуудангаар юмуу мэйлээр ирүүлэхийг шаардана. Ярилцлаганд орохоор болсон хүмүүсдээ утсаар мэдэгддэг. Ярилцлага авах комиссийн ахлагч нь тухайн ажилд авах салбарын дарга юмуу ахлах ажилтан нь байх жишээтэй. Мэдээж тухайн салбарын дарга, ахлагч нар нь авч байгаа болохоор ихэвчлэн мэргэжлийн онол юмуу практикийн асуултууд асуудаг. Энэ мэтчилэн ажилд орохоосоо эхлээд онолын мэдлэгтэй тулгардаг. Монголд ажилд орох гэж, ярилцлаганд орох гэж бна гээд онол уншиж бэлддэг тохиолдол бас л ховорын үзэгдэл...

- Мөн Монголд онолын мэдлэг хэрэг болчих ажил хийлгэдэг компани пүүс гэж өнөө үед 21-р зуунд Монголд бараг алга. Монголд ажиллаж бгаа ихэнхи ажилчдыг гаднаас нь харвал механик ажиллагаатай үйлдвэр шиг. Өөрөөр хэлбэл үйлдвэрт ямар нэг асуудал гарвал түүнийгээ өөрсдөө шийдэхгүй бэлэн бүтээгдэхүүн авч орлуулж ажилладаг. Монголд шинийг санаачилж ажиллаж байгаа хүмүүсийн санаанууд нь эцсийн үр дүндээ гадны бэлэн бүтээгдэхүүн дээр биелэлээ олдог. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр ОНОЛ хэрэггүй! Зүгээр л ТӨСӨӨЛӨЛ, СЭТГЭН бодох чадвар хэрэгтэй гэсэн үг юм. Төсөөлөл, Сэтгэн бодох чадвар нь бусдаас хамааралтай. Аливаа ямар нэг ажлыг хийхдээ огт байхгүй зүйлийг бодож бий болгохыг хүсдэггүй, бгаа зүйлсийг хэрхэн яаж зөв ашиглах уу? Xэрхэн яаж хооронд нь эвлүүлж зорилгодоо хүрэх үү? гэдэг рүү чиглэдэг. Өөрөөр хэлбэл сэтгэн бодож байгаа хүмүүс нь өөрсдөө бэлэнчилж сэтгэж эхэлдэг. Тийм болохоор бас л ОНОЛ хэрэггүй болно. Харин огт оргүй байхгүй зүйлийг сэтгээд түүнийгээ хийх гэж зүтгэвэл ОНОЛ шиг хэрэгтэй зүйл үгүй болно. Онцлог нь Монголд оргүй зүйлийг бий болгож хийдэг компани одоогоор байхгүй байх.
Ихэнхи нь гадна дотноос угсрах деталуудыг оруулж ирж угсарч тавих, эсвэл бэлэн үйлдвэр оруулж ирээд үйлдвэрлэдэг л компаниуд бна. Оруулж ирчээд түүнийгээ өөрсдөө хөгжүүлье гэж бодохгүй. Бодсонч онолгүй туршилтаар хийхийг завддаг. Монголд үйлдвэржилт бий болгоно гэж ярьж байна. Тэр нь гаднаас үйлдвэр оруулж ирж угсарч тавьж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хэлээд байгаа юм. Гадны бэлэн үйлдвэрүүд Монголын нөхцөл байдалд зориулагдаж хийгддэггүй. Ерөнхий олон улсын чиг хандлагыг барьж нийтлэг маягаар хийгддэг. ҮЙЛДВЭРЖИЛТ ГЭДЭГ МААНЬ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛААС ЭХЛЭЖ ҮҮСДЭГ байгаа. Монголд хийгдээд бгаа үйлдвэржилт нь гадаадад өөр улсад судлагдаад хийгдээд үйлдвэр гэдэг маш том бүтээгдэхүүн болчихсон зүйлсийг авчирч угсарч тавьчаад түүнийгээ үйлдвэржилт гээд нэрлэчихсэн. Эцсийн үр дүндээ энэ чинь хэрэглэгч хэвээрэй л байгаа гэсэн үг шүү дээ... Хэрвээ гаднаас үйлдвэр оруулж ирээд түүнийгээ үйлдвэржилт гэж байгаа бол хүн бүр энэ үйлдвэржилтэнд хувь нэмрээ оруулж байгаа гэж хэлж болмоор... Учир  нь хүн бүр утас хэрэглэж байна. Түүгээрэй ямар нэг ажил амжуулж бна гэдэг нь үйлдвэр оруулж ирээд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаатай ялгаа алга. Жижиг том оворын хувьд ондоо болохоос биш адилхан л гаднаас оруулж ирж ажлуулж ашиглаж байгаа төхөөрөмж...

Үйлдвэржилтийг өөрсдөө ОНОЛ, ПРАКТИК дээр тулгуурлаж судалгаа шинжилгээний ажлаас бий болгож хийхгүй бол энэ байдлаараа хэрэглэгч хэвээрэй байсаар ОНОЛын мэдлэг ажилд, амьдралд хэрэггүй гэх ойлголт арилахгүй үргэлжилсээр байх болов уу...

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/Isuld
Твиттер: https://twitter.com/iSulD

Tuesday, November 5, 2013

Чип үйлдвэрлэх технологийн хэмжээс нарийсах нь эцсийн бүтээгдэхүүний өргөн нарийнд нөлөөлдгүй.

Хэд хэдэн сайтаар ийм мэдээлэл цацагдаад бгаа.
SAMSUNG GALAXY S5: ХОЁР ДАХИН НИМГЭН!, ХОЁР ДАХИН ХУРДАН

Мэдээ: "Шинэ загварын S5-ын талаархи мэдээлэл одоохондоо ил болоогүй бөгөөд урьдчилсан байдлаар ямар ч байсан өмнөх загваруудаасаа хоёр дахин хурдан, мөн хоёр дахин нимгэн байх нь. Тодруулбал, “Самсунг”-ийн мэргэжилтнүүд шинэ загварыг 14 нм /нанометр/ бүхий чипсеттэй хийхээр ажиллаж байгаа аж. Тус компанийн хамгийн сүүлд гаргасан загвар дээр энэхүү чипсетийн үзүүлэлт нь 28 нм /нанометр/ байдаг юм байна. Чипсет гэдэг нь гар утасны процессор болон санах ойн хооронд мэдээлэл дамжуулах схемийн бүрэлдэхүүн аж. Тэгэхээр 28 нм чипсетийг 14 болгосноор процессор болон санах ойн хооронд мэдээлэл дамжуулах зай нь хоёр дахин багасч байна. Түүнчлэн хэмжээний хувьд мөн л өмнөхөөсөө хоёр дахин нимгэн гэсэн үг. “Samsung Galaxy S5” дээр гаргах 14 нм чипсет нь мөн 64 бит процессорыг дэмжин ажиллах боломжтой." 
...Эх сурвалж нь Ийгл ТВ юм байх... 

Энд ойлгомжгүй, буруу тайлбарласан эсвэл найрууллагын алдаанаас болж утга нь буруу болсон байх 3 алдаа байгаа.

1. Chipset гэдгийг ямарч утгагүй, буруу тайлбар хийсэн
2. Xоёр дахин нимгэн байх нь! Логикийн алдаа...
3. "28нм чипсетийг 14нм болгосноор процессор болон санах ойн хооронд мэдээлэл дамжуулах зай нь хоёр дахин багасч байна. Түүнчлэн хэмжээний хувьд мөн л өмнөхөөсөө хоёр дахин нимгэн гэсэн үг" гэдэг өгүүлбэр тэр чигээрэй буруу ойлголт хүмүүсд өгчиж байгаа юм.
1. Chipset гэдэг маань Chip - Чип ба Set - Иж бүрдэл гэсэн хоёр үгнээс үүсэж байгаа ба өөрөөр хэлбэл электрон тоног төхөөрөмжийн (Computer, tablet, smartphone, TV) их хавтан дээр (Board) байгаа хоорондоо мэдээлэл солилцддог бүх чипнүүдийг Chipset гээд байгаа юм.
Түүнээс биш процессор санах ой хооронд мэдээлэл дамжуулдаг сxемийн бүрэлдэхүүн гэсэн ойлголт байхгүй.

2. Дээрх мэдээнээс харахад:
SAMSUNG GALAXY S5 өмнөх загвараасаа хоёр дахин нимгэн байнa. SAMSUNG GALAXY S4 загварыг 28нм (Нанометр) технологиор хийсэн ба одоо шинэ загварыг 14нм-ээр хийж SAMSUNG GALAXY S5 ухаалаг утас SAMSUNG GALAXY S4-ээс хоёр дахин нимгэн болно гэсэн логикийг гаргаж ирсэн байгаа.
Зураг дээр Galaxy S4-ын гэдэс дотрыг үзүүлсэн ба улаан дөрвөлжин дотор бгаа чипнүүдийг 28нм технологиор хийсэн. Одоо түүнийг нь 14нм технологиор хийж Galaxy S5-д ашиглан гэдэг нь үнэн. Гэхдээ улаан дөрвөлжин дотор бгаа Чипнүүдийг 2 дахин жижиг болсон гээд төсөөлөөд үздээ. Тэгээд бүх л бүтэн ухаалаг утас маань 2 дахин нимгэн болж чадахнуу?
Xэлэх гээд бгаа зүйл маань Чип үйлдвэрлэх технологийн хэмжээс 2 дахин нарийсаж багасах нь одоогоор ухаалаг утасны нимгэн, нарийн хэмжээсд 2 дахин бууртлаа нөлөөлж чадахгүй. Сайндаа 5%-10% нөлөөлөх байx. Одоогийн байдлаар ухаалаг утас нимгэн болох үгүй нь баттерэй, дэлгэц, их биеийн материал болон хийсэн загвараас хамаарч байгаа. Чип технологийн процесс 28 нанометрээс 14нм болоход Galaxy S5 өмнөх загвараас хоёр дахин нимгэн болно гэдэг буруу ойлголт. Чип үйлдвэрлэх технологийн хэмжээс нарийсаж багасах нь эцсийн бүтээгдэхүүний өргөн нарийнд нөлөөхгүй.

3. 28нм чипсетийг (чипсет = чипнүүд) 14нм болгосноор процессор болон санах ойн хоорондын мэдээлэл дамжуулах зай нь хоёр дахин багасч байна гэж ойлгож болохгүй. Тэс ондоо зүйл байгаа!
Энэ бол хагасдамжуулагч чип үйлдвэрлэх технологийн үйлдвэрлэлийн нарийвчлал юм. Түүнээс биш ямар нэг биет эд ангиуд, Процессор болон Санах ойн хоорондын зай биш юм! Дээр өгүүлсэнээр хоёр чипний хоорондох зайг хэлсэн бгаа юм. Ийм тэс хөндлөн мэдээлэл цацаад байж боломгүй. Түүнчлэн чип үйлдвэрлэх технологи нь хоёр дахин нарийсаж байгаа боловч эцсийн бүтээгдэхүүн болох чип маань 2 дахин нарийн болно гэсэн үг биш л дээ!

Жишээгээр тайлбарлаx ба Чип технологийн хэмжээсийн ойлголт:
- Хэрвээ өмнөх процессороо метал 4 буюу 4 Layer-тай хийгээд, Харин одоогийн шинэ процессороо метал 3 буюу 3 Layer-тай хийсэн бол даруй өмнөх загвараасаа нимгэн болох боломжтой. (layer = үе, давхарга)
- Харин өмнөх процессороо 28нм технологиор метал 4 буюу 4 Layer-тай хийгээд, одоогийн шинэ процессороо 14нм технологиор мөн адил метал 4 буюу 4 Layer-тай хийвэл зузаан, нимгэний хэмжээсд өөрчлөлт орохгүй гэсэн үг юм. Зөвхөн өргөн, уртын хэмжээсд нөлөөлнө. Учир нь 28нм нь 14нм болох үзэгдэл маань транзисторын хэмжээс ба тэдгээрийг холбох зангилаанууд дээр яригддаг. Чип үйлдвэрлэх технологийн хэмжээс 2 дахин нарийсаж багасах нь чипний хэмжээсийн өргөн, уртад нөлөөлдөг болохоос биш зузаан, нарийнд нь нөлөөлдгүй байгаа.

Дээрхи мэдээг нийтэлсэн сайтууд:
https://noyoniz.mn/51-samsung-galaxy-s5-hoer-dahin-nimgen-hoer-dahin-hurdan.html
http://biznetwork.mn/contentmore?id=17660
http://www.ulbarshar.com/2013/10/samsung-galaxy-s5.html
http://world.eagle.mn/content/read/6325.htm

Хэрвээ та нар дээрх линкүүд рүү орвол мэдээллийн сайтууд иймэрхүү буруу, зөв, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг хэрхэн яаж давалгайлж xүмүүсд хүргэж байгааг харж болно. Миний хувьд энэхүү мэдээлэл дээр байгаа мэдээллийн агуулга худал, буруу ойлголтуудыг хүмүүсд хүргэж байна гэж үзээд өөрийнхөөрөө тайлбарлахыг хичээлээ. Буруу зөв бичсэн зүйл байвал засаж залруулж туслаарай. Баярлалаа

FACEBOOK PAGE:  https://www.facebook.com/Isuld



Tuesday, August 6, 2013

Apple бүтээгдэхүүнээ АНУлсад үйлдвэрлэдэггүйн учир шалтгаанууд...

2002 оныг хүртэл Apple-ийн ихэнхи бүтээгдэхүүн АНУлсад үйлдвэрлэгдэж, угсардаг бсан.
Харин сүүлийн үед яагаад Apple-ийн бүтээгдэхүүнүүд Хятад болон Азийн улс орнуудад үйлвэрлэгдэх болов?

Инэнхи хүмүүс үүнийг Азийн улс орнуудын ажиллах хүчин хямд байдаг гэж ойлгодог.
Хэдийгээр энэ зөв боловч учир шалтгаануудын дөнгөж нэг хэсэг нь юм. Гадаадын хямд ажиллах хүчнээс гадна, Apple-ийн удирдлагууд гадаадын үйлдвэрүүдийн ажиллах цагийн уян хатан байдал, хичээнгүй, хариуцлагатай, үйлдвэрлэлтийн ур чадвар сайн гэдэгт итгэдэгээс гадна маш их сонголтууд, боломжууд тэдний өмнө нээгддэгт бгаа юм. Барак Обама яагаад Аpple бүтээгдэхүүнээ АНУлсад үйлдвэрлэж, угсардаггүй юм? гэж Жобсоос асуухад:
Стив Жобс: Засгийн газар гадны инженерүүдийг хөлслөхөд тусалж ВИЗ-ний бодлогыг шинэчлэх хэрэгтэй гэж хэлсэн байдаг. Энэ нь ажиллах хүчин АНУлсад бхгүй гэдгийг илэрхийлж бгаа юм.

Их хэмжээний ажиллах хүчин, ажилчид:
Одоогийн байдлаар (2013.08.04) Apple Хятадaд шинэ iPhone утсаа угсарч эхлээд байгаа. Үүнийг хийж гүйцэтгэж байгаа Үйлдвэр нь Тайваны электроникийн тоног, төхөөрөмж угсарч үйлдвэрлэдэг Pegatron корпораци юм. Pegatron корпорацийн тухай нэг зүйлийг гайхуулахад Тайванд - 5640, Хятадад - 89500, Чехэд - 2400, АНУ, Япон, Мексик гэх мэт бусад улсуудад нийлээд 200-аад ажилчинтай Дэлхийд тэргүүлэгч корпораци юм.
Дээрхи тоо баримтыг хэлдгийн учир нь Азиас бусад улс оронд ийм их хэмжээний ажиллах хүчин олддоггүй гэдгийг хэлэх гэсэн юм. Apple-аас үүнтэй холбоотой нэгэн судалгаа хийсэн байдаг. Хэрвээ АНУлсад iPhone-ийг үйлдвэрлэхээр болвол Apple-д ойролцоогоор 8700 инженер, бүтээгдэхүүн угсрах 200000 ажилчин хэрэг болох ба эдгээр ажилчдыг хайж олоход 9 сар орчим хугацаанд олох боломжтой гэсэн тооцоо гарсан бна. Харин энэ их ажилчдыг Хятадаас зөвхөн 15 хоногын дотор олох боломжтой. Эндээс та бүхэн Хятадаас бусад улс оронд Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг богино хугацаанд 40,50 саяар нь угсарч үйлдвэрлэх боломжгүй гэдгийг харж байгаа байх. Магадгүй та бүхэн энэ ажилчдыг Хятадаас өөр улсаас олох боломжгүй гэхээр Энэтхэг гэж хэлэх байх. Энэтхэгт хүн ам нь бгаа боловч Тайваны Foxconn, Pegatron шиг том үйлдвэр байдаггүй.

Хямд ажиллах хүчин:
2013.08.04 - Шинэ iPhone угсраx Pegatron үйлдвэрт ажиллагсад 7 хоногын 6 өдөр нь, өдөрт 11 цагийн ээлжээр цагийн 1.50$ цалинтай ажиллаж бгаа. Энэ нь өдөрт 17$ байх ба ээлжээр ажлаад сард ердөө $268 -ын цалинтай ажиллах юм. Гэтэл Pegatron үйлдвэр бдаг орон нутгийн иргэдийн сарын дундаж орлого нь $764 байдаг бна. Ийм хямд ажиллах хүчин бусад улс орнуудад, тэр дундаа АНУлсад олдохгүй нь тодорхой.

Зах зээл ба тээвэрлэлт:
Одоо бүхийл технологийн компаниуд, тэр дундаа бид бүхний өдөр тутмын хэрэглээний электрон тоног төхөөрөмж (гар утас, таблет, нөүтбүүк...) үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн зах зээлийн гол бай нь Ази тив болсон. Учир нь дэлхийн нийт хүн амын 60% буюу 4.3 тэрбум нь Азид оршиж байна. Тиймээс Азид угсарч үйлдвэрлэж, Азид борлуулах нь хамгийн хямд тээвэрлэлтээр хамгийн том зах зээлд нийлүүлж бгаан тэдний гол зорилгуудын нэг болов уу... Хэрвээ Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг АНУлсад үйлдвэрлэж, угсарч усан онгоцоор тээвэрлэвэл 35 өдөр зарцуулах бол нисэх онгоцоор тээвэрлэхэд 10 дахин үнэтэй бдаг болохоор аль болох тээвэрлэлтийг хямд, богино хугацаанд тээвэрлэж, борлуулахад Ази тив ашигтай байрлал болж өгдөг. Мөн Apple-ийн бүтээгдэхүүний эд ангиудыг зөвхөн Азийн улс орнууд хангадаг нь Apple Хятадад бүтээгдэхүүнээ угсрах том шалтгаануудын нэг болдог.
Жишээ нь iPhone 5:
Баттерэй болон бусад зарим жижиг эд ангиуд: Хятад
Камерны ленз: Хятад
Дэлгэц: LG and Toshiba хамтарсан үйлдвэр (Солонгос, Япон)
РАМ: SK Hynix Солонгос
Процессор: TSMC Тайван
Утасны гадна гэр: АНУ
Эдгээр эд ангиудыг АНУлсад цуглуулж угсарсан дээр үү? Хятадад цуглуулж угсарсан дээр үү гэдгийг та бүхэн өөрсдөө мэдэх биз ээ...