Saturday, November 30, 2013

Онолын мэдлэг ажилд, амьдралд хэрэггүй гэдэг ойлголт Монголд эсвэл хөгжилгүй улс оронд байдаг байх. Яагаад?...

- Монголын хөгжил, нийгэм нь өөрөө тийм байдалтай байгаа нь асуудалтай... Ажил олгогч нар нь ажил горилогчдоос онолын мэдлэг шаарддагүй. Зүгээр л диплом, анкет, 3 үеийн түүх гэхээс өөр зүйл алга. Ярилцлага авна. Зарим тохиолдолд авч байгаа хүн нь бараг ажил горилогчоосоо долоондор мэдлэгтэй байх нь холгүй байдаг. Энэ нь зарим байгууллагын хүний нөөцийн ажилтан өөрөө өөр бусад мэргэжлийн хүмүүсээс ярилцлага авч байгаа болохоор тэгдэг байх. Хүний нөөцийн мэргэжилтэй хүн инженер, мэдээлэл технологийн мэргэжилтэй хүнээс ярилцлага авч байна гээд төсөөлөөд үз? Ямар асуултууд, ямар ярилцлага болох нь тодорхой болно. Ер нь тэгээд онолын мэдлэг шаардсан асуулттай ярилцлага их ховорын үзэгдэл юм шиг санагддаг. Нөгөө л нийтлэг Таны ирээдүйн зорилго юу вэ? Манай компанид орсноор та юу хийж гүйцэтгэх вэ? Таны өмнө хийж бсан ажлын туршлагууд, эсвэл дипломын ажилчин ямар сэдэвтэй вэ? Та манай компанийн талаар хэр мэдэх вэ, ямар бодолтой байдаг вэ? Та манай компанийг яавал цаашид илүү үр дүнтэй ажилна гэж боддог вэ? Хамт олон, багаар ажиллахдаа хэр вэ? Спорт урлагт хэр вэ? ... гэх дэмий бла бла асуултууд орж ирнэ. 
Харин Солонгос улсын хувьд эхлээд ажил горилогчдыг бүртгэж аваад тухайн албан тушаалын мэргэжлийн онол, практиктай холбоотой шалгалт авна. Шалгалтанд тэнцсэн хүмүүсийг анкет болон бусад бичиг баримтаа шуудангаар юмуу мэйлээр ирүүлэхийг шаардана. Ярилцлаганд орохоор болсон хүмүүсдээ утсаар мэдэгддэг. Ярилцлага авах комиссийн ахлагч нь тухайн ажилд авах салбарын дарга юмуу ахлах ажилтан нь байх жишээтэй. Мэдээж тухайн салбарын дарга, ахлагч нар нь авч байгаа болохоор ихэвчлэн мэргэжлийн онол юмуу практикийн асуултууд асуудаг. Энэ мэтчилэн ажилд орохоосоо эхлээд онолын мэдлэгтэй тулгардаг. Монголд ажилд орох гэж, ярилцлаганд орох гэж бна гээд онол уншиж бэлддэг тохиолдол бас л ховорын үзэгдэл...

- Мөн Монголд онолын мэдлэг хэрэг болчих ажил хийлгэдэг компани пүүс гэж өнөө үед 21-р зуунд Монголд бараг алга. Монголд ажиллаж бгаа ихэнхи ажилчдыг гаднаас нь харвал механик ажиллагаатай үйлдвэр шиг. Өөрөөр хэлбэл үйлдвэрт ямар нэг асуудал гарвал түүнийгээ өөрсдөө шийдэхгүй бэлэн бүтээгдэхүүн авч орлуулж ажилладаг. Монголд шинийг санаачилж ажиллаж байгаа хүмүүсийн санаанууд нь эцсийн үр дүндээ гадны бэлэн бүтээгдэхүүн дээр биелэлээ олдог. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр ОНОЛ хэрэггүй! Зүгээр л ТӨСӨӨЛӨЛ, СЭТГЭН бодох чадвар хэрэгтэй гэсэн үг юм. Төсөөлөл, Сэтгэн бодох чадвар нь бусдаас хамааралтай. Аливаа ямар нэг ажлыг хийхдээ огт байхгүй зүйлийг бодож бий болгохыг хүсдэггүй, бгаа зүйлсийг хэрхэн яаж зөв ашиглах уу? Xэрхэн яаж хооронд нь эвлүүлж зорилгодоо хүрэх үү? гэдэг рүү чиглэдэг. Өөрөөр хэлбэл сэтгэн бодож байгаа хүмүүс нь өөрсдөө бэлэнчилж сэтгэж эхэлдэг. Тийм болохоор бас л ОНОЛ хэрэггүй болно. Харин огт оргүй байхгүй зүйлийг сэтгээд түүнийгээ хийх гэж зүтгэвэл ОНОЛ шиг хэрэгтэй зүйл үгүй болно. Онцлог нь Монголд оргүй зүйлийг бий болгож хийдэг компани одоогоор байхгүй байх.
Ихэнхи нь гадна дотноос угсрах деталуудыг оруулж ирж угсарч тавих, эсвэл бэлэн үйлдвэр оруулж ирээд үйлдвэрлэдэг л компаниуд бна. Оруулж ирчээд түүнийгээ өөрсдөө хөгжүүлье гэж бодохгүй. Бодсонч онолгүй туршилтаар хийхийг завддаг. Монголд үйлдвэржилт бий болгоно гэж ярьж байна. Тэр нь гаднаас үйлдвэр оруулж ирж угсарч тавьж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хэлээд байгаа юм. Гадны бэлэн үйлдвэрүүд Монголын нөхцөл байдалд зориулагдаж хийгддэггүй. Ерөнхий олон улсын чиг хандлагыг барьж нийтлэг маягаар хийгддэг. ҮЙЛДВЭРЖИЛТ ГЭДЭГ МААНЬ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛААС ЭХЛЭЖ ҮҮСДЭГ байгаа. Монголд хийгдээд бгаа үйлдвэржилт нь гадаадад өөр улсад судлагдаад хийгдээд үйлдвэр гэдэг маш том бүтээгдэхүүн болчихсон зүйлсийг авчирч угсарч тавьчаад түүнийгээ үйлдвэржилт гээд нэрлэчихсэн. Эцсийн үр дүндээ энэ чинь хэрэглэгч хэвээрэй л байгаа гэсэн үг шүү дээ... Хэрвээ гаднаас үйлдвэр оруулж ирээд түүнийгээ үйлдвэржилт гэж байгаа бол хүн бүр энэ үйлдвэржилтэнд хувь нэмрээ оруулж байгаа гэж хэлж болмоор... Учир  нь хүн бүр утас хэрэглэж байна. Түүгээрэй ямар нэг ажил амжуулж бна гэдэг нь үйлдвэр оруулж ирээд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаатай ялгаа алга. Жижиг том оворын хувьд ондоо болохоос биш адилхан л гаднаас оруулж ирж ажлуулж ашиглаж байгаа төхөөрөмж...

Үйлдвэржилтийг өөрсдөө ОНОЛ, ПРАКТИК дээр тулгуурлаж судалгаа шинжилгээний ажлаас бий болгож хийхгүй бол энэ байдлаараа хэрэглэгч хэвээрэй байсаар ОНОЛын мэдлэг ажилд, амьдралд хэрэггүй гэх ойлголт арилахгүй үргэлжилсээр байх болов уу...

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/Isuld
Твиттер: https://twitter.com/iSulD

Tuesday, November 5, 2013

Чип үйлдвэрлэх технологийн хэмжээс нарийсах нь эцсийн бүтээгдэхүүний өргөн нарийнд нөлөөлдгүй.

Хэд хэдэн сайтаар ийм мэдээлэл цацагдаад бгаа.
SAMSUNG GALAXY S5: ХОЁР ДАХИН НИМГЭН!, ХОЁР ДАХИН ХУРДАН

Мэдээ: "Шинэ загварын S5-ын талаархи мэдээлэл одоохондоо ил болоогүй бөгөөд урьдчилсан байдлаар ямар ч байсан өмнөх загваруудаасаа хоёр дахин хурдан, мөн хоёр дахин нимгэн байх нь. Тодруулбал, “Самсунг”-ийн мэргэжилтнүүд шинэ загварыг 14 нм /нанометр/ бүхий чипсеттэй хийхээр ажиллаж байгаа аж. Тус компанийн хамгийн сүүлд гаргасан загвар дээр энэхүү чипсетийн үзүүлэлт нь 28 нм /нанометр/ байдаг юм байна. Чипсет гэдэг нь гар утасны процессор болон санах ойн хооронд мэдээлэл дамжуулах схемийн бүрэлдэхүүн аж. Тэгэхээр 28 нм чипсетийг 14 болгосноор процессор болон санах ойн хооронд мэдээлэл дамжуулах зай нь хоёр дахин багасч байна. Түүнчлэн хэмжээний хувьд мөн л өмнөхөөсөө хоёр дахин нимгэн гэсэн үг. “Samsung Galaxy S5” дээр гаргах 14 нм чипсет нь мөн 64 бит процессорыг дэмжин ажиллах боломжтой." 
...Эх сурвалж нь Ийгл ТВ юм байх... 

Энд ойлгомжгүй, буруу тайлбарласан эсвэл найрууллагын алдаанаас болж утга нь буруу болсон байх 3 алдаа байгаа.

1. Chipset гэдгийг ямарч утгагүй, буруу тайлбар хийсэн
2. Xоёр дахин нимгэн байх нь! Логикийн алдаа...
3. "28нм чипсетийг 14нм болгосноор процессор болон санах ойн хооронд мэдээлэл дамжуулах зай нь хоёр дахин багасч байна. Түүнчлэн хэмжээний хувьд мөн л өмнөхөөсөө хоёр дахин нимгэн гэсэн үг" гэдэг өгүүлбэр тэр чигээрэй буруу ойлголт хүмүүсд өгчиж байгаа юм.
1. Chipset гэдэг маань Chip - Чип ба Set - Иж бүрдэл гэсэн хоёр үгнээс үүсэж байгаа ба өөрөөр хэлбэл электрон тоног төхөөрөмжийн (Computer, tablet, smartphone, TV) их хавтан дээр (Board) байгаа хоорондоо мэдээлэл солилцддог бүх чипнүүдийг Chipset гээд байгаа юм.
Түүнээс биш процессор санах ой хооронд мэдээлэл дамжуулдаг сxемийн бүрэлдэхүүн гэсэн ойлголт байхгүй.

2. Дээрх мэдээнээс харахад:
SAMSUNG GALAXY S5 өмнөх загвараасаа хоёр дахин нимгэн байнa. SAMSUNG GALAXY S4 загварыг 28нм (Нанометр) технологиор хийсэн ба одоо шинэ загварыг 14нм-ээр хийж SAMSUNG GALAXY S5 ухаалаг утас SAMSUNG GALAXY S4-ээс хоёр дахин нимгэн болно гэсэн логикийг гаргаж ирсэн байгаа.
Зураг дээр Galaxy S4-ын гэдэс дотрыг үзүүлсэн ба улаан дөрвөлжин дотор бгаа чипнүүдийг 28нм технологиор хийсэн. Одоо түүнийг нь 14нм технологиор хийж Galaxy S5-д ашиглан гэдэг нь үнэн. Гэхдээ улаан дөрвөлжин дотор бгаа Чипнүүдийг 2 дахин жижиг болсон гээд төсөөлөөд үздээ. Тэгээд бүх л бүтэн ухаалаг утас маань 2 дахин нимгэн болж чадахнуу?
Xэлэх гээд бгаа зүйл маань Чип үйлдвэрлэх технологийн хэмжээс 2 дахин нарийсаж багасах нь одоогоор ухаалаг утасны нимгэн, нарийн хэмжээсд 2 дахин бууртлаа нөлөөлж чадахгүй. Сайндаа 5%-10% нөлөөлөх байx. Одоогийн байдлаар ухаалаг утас нимгэн болох үгүй нь баттерэй, дэлгэц, их биеийн материал болон хийсэн загвараас хамаарч байгаа. Чип технологийн процесс 28 нанометрээс 14нм болоход Galaxy S5 өмнөх загвараас хоёр дахин нимгэн болно гэдэг буруу ойлголт. Чип үйлдвэрлэх технологийн хэмжээс нарийсаж багасах нь эцсийн бүтээгдэхүүний өргөн нарийнд нөлөөхгүй.

3. 28нм чипсетийг (чипсет = чипнүүд) 14нм болгосноор процессор болон санах ойн хоорондын мэдээлэл дамжуулах зай нь хоёр дахин багасч байна гэж ойлгож болохгүй. Тэс ондоо зүйл байгаа!
Энэ бол хагасдамжуулагч чип үйлдвэрлэх технологийн үйлдвэрлэлийн нарийвчлал юм. Түүнээс биш ямар нэг биет эд ангиуд, Процессор болон Санах ойн хоорондын зай биш юм! Дээр өгүүлсэнээр хоёр чипний хоорондох зайг хэлсэн бгаа юм. Ийм тэс хөндлөн мэдээлэл цацаад байж боломгүй. Түүнчлэн чип үйлдвэрлэх технологи нь хоёр дахин нарийсаж байгаа боловч эцсийн бүтээгдэхүүн болох чип маань 2 дахин нарийн болно гэсэн үг биш л дээ!

Жишээгээр тайлбарлаx ба Чип технологийн хэмжээсийн ойлголт:
- Хэрвээ өмнөх процессороо метал 4 буюу 4 Layer-тай хийгээд, Харин одоогийн шинэ процессороо метал 3 буюу 3 Layer-тай хийсэн бол даруй өмнөх загвараасаа нимгэн болох боломжтой. (layer = үе, давхарга)
- Харин өмнөх процессороо 28нм технологиор метал 4 буюу 4 Layer-тай хийгээд, одоогийн шинэ процессороо 14нм технологиор мөн адил метал 4 буюу 4 Layer-тай хийвэл зузаан, нимгэний хэмжээсд өөрчлөлт орохгүй гэсэн үг юм. Зөвхөн өргөн, уртын хэмжээсд нөлөөлнө. Учир нь 28нм нь 14нм болох үзэгдэл маань транзисторын хэмжээс ба тэдгээрийг холбох зангилаанууд дээр яригддаг. Чип үйлдвэрлэх технологийн хэмжээс 2 дахин нарийсаж багасах нь чипний хэмжээсийн өргөн, уртад нөлөөлдөг болохоос биш зузаан, нарийнд нь нөлөөлдгүй байгаа.

Дээрхи мэдээг нийтэлсэн сайтууд:
https://noyoniz.mn/51-samsung-galaxy-s5-hoer-dahin-nimgen-hoer-dahin-hurdan.html
http://biznetwork.mn/contentmore?id=17660
http://www.ulbarshar.com/2013/10/samsung-galaxy-s5.html
http://world.eagle.mn/content/read/6325.htm

Хэрвээ та нар дээрх линкүүд рүү орвол мэдээллийн сайтууд иймэрхүү буруу, зөв, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийг хэрхэн яаж давалгайлж xүмүүсд хүргэж байгааг харж болно. Миний хувьд энэхүү мэдээлэл дээр байгаа мэдээллийн агуулга худал, буруу ойлголтуудыг хүмүүсд хүргэж байна гэж үзээд өөрийнхөөрөө тайлбарлахыг хичээлээ. Буруу зөв бичсэн зүйл байвал засаж залруулж туслаарай. Баярлалаа

FACEBOOK PAGE:  https://www.facebook.com/Isuld