3G, 4G ба 4, 4S эдгээр нь ерөнхийдөө утга нэг буюу хөгжлийн үе шат, дэвшил юм.
3G, 4G гэдэг нь үүрэн холбооны хөгжлийн үе шат. (Зөөврийн төхөөрөмжүүдийн интернет хандах хурдны хөгжил)
iPhone 4, 4S гэдэг нь Apple компаниас гаргаж байгаа iPhone бүтээгдэхүүний нэр ба хөгжлийн дараагийн шинэ загвар нь S үсгээр ялгагдаж гарч ирдэг байгаа.
Тэгэхээр iPhone 3GS гэдгийг тайлбарлавал. 3G нь үүрэн холбооны хөгжлийн 3-р үе буюу 3S гэдэг нь iPhone 3 загварын шинэчилсэн загварыг нэгтгээд iPhone 3GS гэж нэрлэсэн байгаа.
Ойлгохгүй мэргэжлийн бус хүмүүс зөндөө байгаа болхоор зөвхөн iphone 4, 4S ба 4G (өөрөөр хэлбэл 4G LTE) талаар дурдахад болох байхаа.
Хүмүүсийн түгээмэл асуултууд байдаг. Жишээ нь:
- iphone 4G нь LTE мөн үү? LTE гэж юу вэ?
- iphone 4,4S нь 4G мөн үү? биш бол iphone 4,4S нь 4G-д ажиллах уу?
- iphone 4 ба iphone 4S юугаараа ялгаатай вэ?
- iphone 4G нь LTE мөн үү? LTE гэж юу вэ?
Зарим хүмүүс 4G ба LTE хоёрыг тусад нь ойлгоод байгаа. LTE гэдэг нь Long Term Evolution гэсэн үгний товчлол бөгөөд 3G-ээс үүссэн дараагийн үе шат болох 4G network технологийн хөгжлийн нэр юм. 4G LTE эсвэл 4G гэж хэлцгээдэг. 4G LTE нь 3G-ээсээ интернет орчинд холбогдох хурд нь 10 дахин хурдан бөгөөд smartphones, tablets, netbook, notebook гэх зэрэг зөөврийн төхөөрөмжүүдэд хэрэглэгддэг. Тэгэхээр бид 4G LTE гэж хамтад нь ойлгож, нэг зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.
- 3G, 4G гэж юу вэ?
3G = 3th Generation Network буюу хөгжлийн 3-р үе
4G LTE = 4th Generation Network буюу хөгжлийн 4-р үе (LTE = Long Term Evolution буюу Урт хугацааны хувьсал).
Энгийн, хялбараар ойлгоход 3G, 4G нь гар утас болон зөөврийн төхөөрөмжөөс интернетэд холбогдох хурдны хөгжлийн үе шат гэж хэлж болох юм. 5G, 6G гээд өсөх юм бол интернетэд хандах хурд өснө гэсэн үг.
3G-ын хурд: download - 14.4 Mbits/second, upload - 5.8 Mbit/second
4G-ын хурд: download - 1 GBit/second, upload - 500 Mbits/second
- iphone 4,4S нь 4G мөн үү? биш бол iphone 4,4S нь 4G-д ажиллах уу?
iphone 4, iphone 4S нь 4G LTE биш бөгөөд өөрөөр хэлбэл iphone 4, 4S нь 4G LTE-г дэмжихгүй, ажиллахгүй гэсэн үг. Одоогийн байдлаар Apple ink-ээс гаргасан хамгийн сүүлийн шинэ iphone 5 ба ipad 3 хоёр л 4G LTE дэмждэг ба бусад iDevice төхөөрөмжүүд нь үндсэндээ 3G технологит ажиллах юм.
- iphone 4 ба iphone 4S юугаараа ялгаатай вэ?
iphone 4S нь iphone 4-ынхээ дараагын залгамж бөгөөд iphone 4-ын шинэчилсэн хувилбар юм. Энэ нь дотоод эд ангийн дэвшлээрэй хоорондоо ялгаатай. iphone 4S, iphone 4 хоёулаа 3G технологийг дэмжинэ.
Та бүхэн iphone 4 ба iphone 4S-ын ялгаа буюу хэрхэн шинэчлэгдсэнийг доорхи харьцуулалтаас харна уу!
Хураангуй:
iphone 4 бол дөрөв дэхь загварын нэр
iphone 4S бол дөрөв дэхь загварын шинэчилсэн хувилбар
iphone 4G бол утасны загвар биш бөгөөд үүрэн телефоны хөгжлийн үе шат. Удахгүй 5G буюу 5th generation cellular network гэж гарахыг үгүйсгэхгүй. Цаашид энэ хөгжил үргэлжилсээр байх болно.
3G утас болгон, бусад төхөөрөмжүүд нь 3G-ийн хурдаар ажиллана. /download - 14.4 Mbits/second, upload - 5.8 Mbit/second/ (Galaxy S1, S2 and iphone 3, 3GS, 4, 4S)
4G утас болгон, бусад төхөөрөмжүүд нь 4G-ийн хурдаар ажиллана. /download - 1GBit/second, upload - 500 Mbits/second/ (Galaxy S3, iphone 5, and HTC 8X)
Уншсан олон та бүхэнд баярлалаа.
Дутуу үлдээсэн та бүхний мэддэг зүйл байвал комментоор бичээд үлдээгээрэй
Дутуу үлдээсэн та бүхний мэддэг зүйл байвал комментоор бичээд үлдээгээрэй