Thursday, December 27, 2012

Google.com-оос хэрхэн үр дүнтэй хайлт хийх талаар зөвөлгөө...

Google.com-д ойролцоогоор 1 тэрбум холбоос байдаг гэдэг. Бид бүхэн өдөр тутам Google.com-оос ямар нэг өөрт хэрэгтэй мэдээлэл хайх болдог. Саяханы АНУ-ын судалгаагаар оюутнуудын 1/4 Google-ээс хайлт хийх чадвартай, 3/4 нь Google-ээс мэдээллээ хайж чаддаггүй гэсэн үр дүн гарсан байна. Тэднээс асуухад ихэнх нь яаж хайлт хийхийг мэддэггүй гэж хариулжээ. Манай Монгол улсад бол энэнээс гадна өөр нэг хүчин зүйл байгаа энэ мэдээж хэл! Монгол хэл дээр төдийлөн хэрэгтэй мэдээлэл байдаггүй бөгөөд хэрэгтэй мэдээлэлтэй нэг нь Онлайнд тавихдаа дургуй юм шиг санагддаг. /Надад/
Тиймээс бид аливаа мэдээлэл, мэдлэгийг олж авахын тулд Англи, Орос хэл гм бусад улс орны хэлээр суралцаж, түүгээрэй хайлтаа хийх болдог. Ихэвчлэн Англи хэл. Үүнтэй холбогдуулан хэрхэн үр дүнтэй хайлт хийх талаар хүргэхийг зорив.  Google-ээс хэрэгтэй мэдээллээ амар хялбар, нарийн тодорхой хайлтын үр дүн гаргахын тулд тодорхой симбол (symbol) болон тэмдэгтүүдийг ашиглаж хайдаг. Эдгээр хайлтын аргуудыг ашиглаад сурчихвал илүү амар, хялбар, илүү үр дүнтэй хайх боломжтой.

Юуны өмнө та Google-ээс ямар мэдээлэл олж авахыг хүсэж байгаагаа 2-3 үгэнд багтааж тодорхойлох хэрэгтэй. Google-ээс олон үгтэй хайлт хайх тусам таньд хэрэгтэй мэдээллийн тоо багасаж хэрэггүй мэдээллийн тоо ихэсдэг. /Англи ба Монголоор/

Нарийн, тодорхой хайлт хийх
Google-ээс хайлт хийхэд хамгийн түгээмэл ашиглагддаг тэмдэгт бол " " юм. Энэ тэмдэгт дотор хайх үгээ бичиж "about Mongolia" хайхад яг тухайн үгтэй хамааралтай болгон хайлтын үр дүнд гарч ирдэг. Та бүхэн доорх үйлдлүүдийг дор бүрнээ туршаад үзвэл үр дүнгээс нь илүү сайн ойлгох болно гэдгийг санаарай.

1.   Хайлтын үр дүн:  322.000.000
Тородхой болгохын тулд жишээ авч эхлээд "." ашиглахгүй About Mongolia гэж хайя. Xайлтын үр дүн 322.000.000 сая. Энэ нь about ба Mongolia гэсэн хоёр үгийг тус тусад нь хайсан үр дүн. Тэгэхээр энд зөвхөн About гэдэг үгийг агуулсан хэрэггүй мэдээлэл асар байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.


 2.   Хайлтын үр дүн:  433.000
Дараагийн удаа about Mongolia гэдгийг "about Mongolia" хаалтан дотор хийж хайж үзүүлсэн зураг. Үүнд хайлтын үр дүн 433.000 байгаа. Энэ нь зөвхөн "about Mongolia" гэсэн 2 үгийг хайж үгийн утга агуулга салахгүй хайсан үр дүн.




3.   Хайлтын үр дүн:  3.080
Google-ээс хайх мөртлөө google дотроос өөр сайтнаас мэдээлэл хайх. site:gogo.mn about Mongolia гэж хайна. Мэдээж илүү нарийн хайхын тулд site:gogo.mn "about Mongolia" гэж хайна. ингэж хайвал зөвхөн gogo.mn дотор агуулагдаж байгаа мэдээллүүдээс "About Mongolia" -тай холбоотой мэдээлэл гарч ирнэ.


4.   Хайлтын үр дүн:  31
" " тэмдэгтээс гадна илүү нарийн хайж болдог. Энэ нь хаалтан доторх үгэнд ойролцоо утгатай, хамааралтай, холбоотой гм төрлөөр нь ангилж хайж болдог. Ингэхийн тулд ~ тэмдэгтийг ашигладаг. site:gogo.mn "about Mongolia" ~travel гэж хайвал gogo.mn сайтын мэдээллүүдээс "About Mongolia" дотроо travel-тэй холбоотой мэдээллийг хайх юм.

5.   Хайлтын үр дүн:  71.300
Ойролцоо, хамааралтай үгээр нарийн хайхаас гадна жилээр ангилж хайж болдог. Ингэхийн тулд тухайн хугацааны эхлэл төгсгөл хоёрын дунд 2 цэг тавьдаг байгаа. "about Mongolia" 2010..2012  гэж хайхад 2010 оноос 2012 оны хоорондох "about Mongolia"-ын талаарх мэдээлэл гарна. Та бүхэн дээрх 2-р тайлбарын үр дүнтэй харьцуулж үзээрэй. 


6.   Хайлтын үр дүн:  1.920
Аливаа мэдээллийг хайхад Acrobat /pdf/, Word /doc/, Powerpoint /ppt/, Excel /xlsx/, Photoshop /psd/ гм файлын төрлөөр хайвал илүү үнэн зөв мэдээлэл олдох нь их. Учир нь ямар нэг судалгаа, тайлан, диплом, илтгэл гэх мэт илэрц гардаг бөгөөд эдгээр нь үнэн зөв байх магадлал их гэж боддог. /Надад/ filetype:pdf "about mongolia" гэж хайхад ганцxан pdf файлууд гарч ирэх болно

7.   Хайлтын үр дүн: 5.000.000
Ижил утгатай болон ижил зүйлс, эсвэл 2 өөр зүйлсийг нэгэн зэрэг хайхын тулд OR ашигладаг байгаа. "About Mongolia" OR "introduction of Mongolia" гэж хайдаг.