Monday, October 29, 2012

Хувийн тодорхойлолтoo (CV) хэрхэн яаж бичих зааварчилгаа ба төрлүүд...


Ажил олгогч ба сонгон шалгаруулагч нар ажил горьлогч хүмүүсийн CV-г сонгож цаашид ярилцлаганд орох эрхийг олгодог. Ажилд ороход CV-ны гадаад төрх ба агуулга маш чухал байдаг болохоор таны хувийн тодорхойлолт чинь таны ажилд орох гол түлхүүр болж өгдөг. Тийм болохоор та юуны өмнө ажил олгогч нарт өөрийнхөө CV-гээр тухайн ажлийн байранд тохирох хамгийн зөв хүн гэдгээ батлах ёстой. 

Хэрхэн бичиж эхлэх вэ?
Эхлээд та ямар мэргэжилтэй, юугаар мэргэшсэн, ямар ажил хийж чадах, ямар ур чадвартай, ямар авьяастай гэх мэт зүйлсээ бүгдийн бодож түүнийгээ тэмдэглэж бичих хэрэгтэй. Бичсэний дараагаар тухайн сонирхож буй ажлийн байрны шаардлага, ажлийн байртай холбоотой болгоныг ялгаж салгана. Тухайн ажлийн байртай ач холбогдолгүй зүйлийг бичихээс аль болох зайлсхийвэл зүгээр. Тийм болохоор дээрх жагсаалтаа тухайн ажлийн байртай уяалдуулж, холбоотой болгоныг харьцуулж юуг бичих, юуг бичихгүй гэдгээ ялгаж салгаж тунгаан бичээрэй.

Анхааруулга: Компани болгоны шаардлага ондоо, Ажил болгон өөр! Өөр компанид өөр ажилд орохоор болвол CV-гээ солих шаардлагтай болдог. Ерөнхийдөө бүтэц нь ижил, агуулгыг тухайн компанийн шаардлага, ажлийн байртай уялдуулж сольж хийх шаардлагатай бөгөөд CV-гээ бичихдээ зөв формат сонгож бичвэл цаашид таньд хэрэгтэй. Загваруудыг линкээр холбож орууллаа. Уншихын өмнө эдгээр CV загваруудыг үзсэний дараагаар доорх төрлүүдийг уншвал илүү ойлгомжтой болох байх. Та загвараа сонгоод форматуудын дэд гарчигуудын дагуу бичихэд хангалттай...  http://www.nottingham.ac.uk/shared/shared_careers/pdf/app-Sample_CVs.pdf

CV бичихэд үндсэн 5 формат байдаг:
1. Chronological CV Format - Дэс дараалсан, Дурдсан
2. Performance CV Format - Гүйцэтгэл, Биелэлт
3. Functional CV Format - Ажил үүргийн, албан
4. Targeted CV Format - Төлөвлөсөн, товлосон
5. Student and Graduate CV Format - Оюутан ба төгсөгчдид, шинээр ажил горьлогчид

1. Chronological CV Format - Дэс дараалсан, Дурдсан
Магадгүй та хэн нэгний зөвөлгөөгүй CV бичих бсан бол энэ форматын дагуу бичих байсан байх. Энэ формат нь хамгийн түгээмэл формат ба Гүйцэтгэл, Биелэлт (Performance CV) форматтай төстэй ба дэд гарчигуудын дараалал ондоо юм.

Дэд гарчигын дараалал:
- Нэр, хаяг
- Хувийн мэдээлэл, Агуулга 2-3 өгүүлбэрт багтааж бичих
- Ажил мэргэжлийн түүх, хийж гүйцэтгэсэн ажил
- Ажлийн туршлага
- Боловсрол, цол
- Онцгой авьяас, ур чадварууд

Давуу тал:
Энэ форматын давуу тал нь ажлийн түүх, туршлаг маш цэвэрхэн харагддаг, ажлийн туршлагыг харахад амар ба бусад ур чадварыг харуулах боломжтой. Мөн үзэмж цэвэрхэн, бичихэд амар.

Сул тал: 
Энэ формат нь ажлаа сольж бгаа эсвэл тушаал дэвшиж бгаа хүмүүсд тохиромжгүй байдаг. мөн энэ их түгээмэл загвар ба мэдээлэл нь шугаман биш.

2. Performance CV Format - Бодит гүйцэтгэсэн
Энэ формат нь  Дэс дараалсан, Дурдсан (Chronological CV Format) форматтай төстэй, дэд гарчигуудын дарааллаараа ондоо бөгөөд ОЛОЛТ АМЖИЛТ дэд гарчиг нэмэгдсэн байгаа.

Дэд гарчигын дараалал:
- Нэр, хаяг
- Хувийн мэдээлэл, Агуулга 2-3 өгүүлбэрт багтааж бичих
- Ажлийн туршлага
- Ололт амжилт
- Ажлийн түүх, гүйцэтгэл
- Боловсрол, цол
- Сонирхол

Давуу тал:
1. Албан тушаал дэвших буюу ижил төрлийн ажилд  орох гэж байгаа бол ашиглах
2. Илүү өөрийгөө таниулж рекламдахыг хүсэж байгаа бол ашиглах
3. Ихэнх хүмүүс энэ форматыг сайшааж сонгодог. Учир нь энэ формат таныг хэн болохыг, ямар ажил хийж байсан, ямар ажил хийж чадахыг ОЛОЛТ АМЖИЛТ дэд бүлгээр харуулж чаддаг.

Сул тал:
1. Хэрвээ та ажлаа мэргэжлээ сольж байгаа бол ашиглахад тохиромжгүй
2. Олон удаа ажлаа сольсон бол ашиглахад тохиромжгүй. Тогтвор суурьшилгүй...
3. Ажлийн түүх нь тасалдсан ажилгүй байсан, ажлаас халагдсан, хувийн ажил эрхэлдэг байсан, урт хугацаагаар өвдсөн, гадаад дотоодод байсан бол  ашиглахад тохиромжгүй
4. Хэрвээ таньд олон ОЛОЛТ АМЖИЛТ эсвэл огт байхгүй бол ашиглахад тохиромжгүй. Та Chronological CV Format -ыг сонгосон дээр болов уу...!

3. Functional CV Format - Ажил үүргийн, албан
Энэ формат нь бүх л ололт амжилт өөрт холбоотой болгоноо олон янзын дэд гарчиг болгож бичдэг формат юм. CV-гээ илүү нарийн задалж бичнэ гэсэн үг. Энэ форматаар бичихдээ дэд гарчиг болгоны доор Буллет буюу ( - ) 2-оос багагүй 5 ихгүй лист үүсгэж бичдэг аргачлалтай.

Дэд гарчигын дараалал:
- Нэр, хаяг
- Хувийн мэдээлэл, Агуулга 2-3 өгүүлбэрт багтааж бичих
- Тухайн ажлийн байранд ороод хийх ажлийн төлөвлөгөө, санал бодол
- Шагнал урамшуулал
- Ажлийн туршлага
- Хийж гүйтэтгэсэн ажлууд
- Боловсрол, цол
- Сургалт сертифиткат
- Нэмэлт мэдээлэл
- Сонирхол

Давуу тал:
1. Авъяас чадвар, ололт амжилтаа илүүд үзэж дурдахыг хүсвэл
2. Ажил мэргэжлээ сольж байгаа үед
3. Ажил олгогч илүү нарийн мэдээлэл шаардсан бол
4. Сайн дурын ажил олныг хийж байсан бол
5. Ажлийн түүх нь тасалдсан ажилгүй байсан, ажлаас халагдсан, хувийн ажил эрхэлдэг байсан, урт хугацаагаар өвдсөн, гадаад дотоодод байсан гм
6. Ололт амжилтаар дүүрэн хүмүүсд ашиглах тохиромжтой болно

Сул тал:
1. Их урт 2-оос дээш хуудас гарах магадлалтай
2. Ихэнх ажил олгогч нар энэ форматад дургүй байдаг
3. Ажлийн түүх муу буюу анхлан ажилд орогсод ашиглах боломжгүй
4. Нуршсан сунжирсан олон
5. Хэрвээ та өмнө нэр хүндтэй, том ажил хийж байгаагүй энгийн жижиг сажиг хүнд гайхуулчих ажилгүй бол ашиглах тохиромжгүй
6. Онцгой хийж гүйцэтгэсэн амжилт ололт байхгүй бол энэ форматад ажил олгогч нар дургуй. Гайхуулсан, онгироо мэт харагдах

4. Targeted CV Format - Төлөвлөсөн, товлосон
Энэ формат бол сонирхож буй ажлийн байртай холбож өөрийн ур чадвар, авъяас чадвар, ололт амжилтаа онцолж бичдэг.

Дэд гарчигын дараалал:
- Нэр, хаяг
- Хувийн мэдээлэл, Агуулга 2-3 өгүүлбэрт багтааж бичих
- Авъяас чадвар
- Ололт амжилт
- Ажлийн туршлага
- Боловсрол, цол

Давуу тал:
1. Авъяас чадвар, ололт амжилтаа илүүд үзэж дурдахыг хүсвэл
2. Ажил олгогч илүү нарийн мэдээлэл шаардсан бол
4. Сайн дурын ажил олныг хийж байсан бол
5. Ажлийн түүх нь тасалдсан ажилгүй байсан, ажлаас халагдсан, хувийн ажил эрхэлдэг байсан, урт хугацаагаар өвдсөн, гадаад дотоодод байсан гм
6. Хэрвээ нэг доор олон компанид, өөр өөр ажилд ажил горьлож байгаа бол

Сул тал:
1. Хэрвээ та өмнө нэр хүндтэй, том ажил хийж байгаагүй энгийн жижиг сажиг хүнд гайхуулчих ажилгүй бол ашиглах тохиромжгүй
2. Онцгой хийж гүйцэтгэсэн амжилт ололт байхгүй бол энэ форматад ажил олгогч нар дургуй. Гайхуулсан, онгироо мэт харагдах
3. Ажлийн түүх муу буюу анхлан ажилд орогсод ашиглах боломжгүй
4. Харах үзэмж хэтэрхий энгийн

5. Student and Graduate CV Format - Оюутан ба төгсөгчдид, шинээр ажил горьлогчид
Төгсөх гэж байгаа оюутнууд болон төгссөн шинээр ажил горьлогч хүмүүсд тохирох формат. Энэ нь ерөнхийдөө  Ажил үүргийн, албан форматтай төстэй (Functional CV Format). Ажлийн туршлага бхгүй учир оронд нь өөрийнхөө намтар түүхийг бичих боломжтой юм.

Дэд гарчигын дараалал:
- Нэр, хаяг
- Хувийн мэдээлэл, Агуулга
- Боловсрол, цол, ахлах сургууль
- Ажлийн туршлага, Дипломын ажил, курсын ажил, зуны ажил гм...
- Зуны амралтаар ажил хийж бсан бол Компани, он сар, ямар ажил үүрэг
- Компьютерийн мэдлэг, чадвар, эзэмшсэн программууд
- Нэмэлт мэдээлэл
- Сонирхол ба Хобби
- Удирдсан багшын тодорхойлолт хавсаргавал сайн

CV бичих нийтлэг дүрмүүд, зөвөлгөөнүүд:
1. Таны CV товчхон, аль болох богино - ихдээ 2 хуудас А4, Ажил олгогч нард уншихад амар, их нуршсан биш энгийн цэвэрхэн байх
2. Та "Хувийн тодорхойлолт" эсвэл  "CV" гэж гарчиг тавих хэрэггүй. Энэ бол илэрхий тодорхой зүйл, үүний оронд өөрийнхөө нэр овогоо бичих хэрэгтэй.
3. Зөвхөн өөрт хамаатай ба одоогийн мэдээлэл, таныг тодорхойлох хамгийн чухал мэдээллүүдийг бичих
4. Хуурах, мэхлэх - Ажил олгогч нар их хянамгай, болгоомжтой ханддаг тийм болохоор худал мэдээлэл эсвэл анхаарлыг илт татах, хүн итгэхэд бэрх мэдээлэл агуулахгүй байх
5. Гүйцэтгэж ажил - амжилттай хийж гүйцэтгэсэн, зохион байгуулсан, үйлдвэрлэсэн, бүтээсэн гэх мэт хийж гүйцэтгэсэн ажлаа товч тодорхой, он сар өдөртэй, байгууллагын нэр бичих
6. CV дээрх мэдээлэл уншихад амар, гаргацтай энгийн байх үүднээс мэдээллүүдийн хоорондын зайг зөв авч, байрлуулах
7. буллет цэг буюу ( • ) ашиглаж жагсааж бичих
8. Стандарт үсгийн фонд ашиглах - Time new roman, Arial, Arial mon
9. Дахин дахин уншиж үг үсгийн алдаагаа сайн шалгах
10. CV дээрх мэдээлэл бүх мэдээлэл таны толгой байх ёстой. Учир нь та ярилцлаганд орохоор болвол Ажил олгогч нар таны CV дээрх мэдээллээс асуулт асуух нь түгээмэл байдаг.

3 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Баярлалаа маш олон хүнд хэрэг болох мэдээлэл байна
    Ажлын амжилт

    ReplyDelete

Бидэнтэй саналаа хуваалцаарай!