Sunday, July 8, 2012

Инженер гэж хэн бэ?

Инженер хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?

Миний бодлоор инженер хүн гэж бүтээдэг хүнийг л хэлнэ. Юу ч бүтээж болно. Ер нь юм энгийн байдаг, Монголчууд бидэнд л хол хэцүү мэт санагддаг. МУИС-ийн нэг багш та нар инженер хүмүүс, компьютер доторx процессийн мэдэхгүй байж компьютерийг сайн эзэмшиж сурсан нь инженерчлэл утгаа алдаж байна манай Монгол Улсад гэж хэлж билээ. Одоо бодоход энэ нь Монголд инженер байхгүй ээ, зөвхөн инженер хүмүүсийн хэрэгчлэгчид болсон байна гэж хэлж байгаатай адил мэт. Бид Монгол инженерийнхээ хийсэн зүйлийг ашиглах нь тун ховор бүх юм гаднаас орж ирдэг түүн дээр нь Монголчууд бид өөрийн юм шиг сайн ажиллаж сурцгаадаг.

Одоо нэг үеээ бодвол дээрдэж байна энэ нь гэхдээ 1,2 хон салбарт компьютер програм хангамжийн чиглэлд л... Эдгээр инженерүүдэд сайн чанарын Компьютер байхад хангалттай. Сонсоод байхнээ Маш том хавтгай дэлгэцтэй бол тасархай гэж ярилцах юм билээ хэхэхэх, энэ мэргэжил бол Маш хямдхан зардлаар бүтдэг салбар бөгөөд эсрэгээрээ маш өндөр үнэтэй бүтээгдэхүүн гаргаж чаддаг.  Бусад нь бол таг дүлий хэвээрээ л...

Тэгэхээр хүн болгоноос Инженер хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? асуултыг асуувал өөр өөр төсөөлөл орж ирэх байх. Мэдээж бүгд нэг ижил зүйл төсөөлнө гэж байхгүй болов уу. Солонгосын нэг Professor  хүнээс би энэ асуултыг асуухад: Бүх биет эд зүйлсийн процессийг хийсэн хүнийг хэлнэ гэж хариулж байсан. Бас л боддог бодол. Одоо та бүхэн  өөр өөрсдийн үзэл бодолтойгоо тулгаад үзээрэй.

Та бүхэнд сонирхолтой байх болов уу гэж нэг зүйлийн талаар ярихыг хүссэн юм. Магадгүй та бүхэн үүнийг уншаад өөрсдийнхөө талаар нэгийг бодох биз ээ.

Би Солонгос улсад ирээд сурч, судалгааны ажил хийж байх хугацаандаа Солонгосын 1 ба 3 курсын оюутнуудад лабораторийн хэмжилт, туршилт, бүтээх гэсэн шатлалтай хичээл 2 жил нийт 4 ангид хичээл зааж үзлээ. Энэ үед Монгол Солонгос 2 улсын хүүхэд залуучуудын сэтгэлгээний түвшиний ялгааг олж харлаа. Та бүхэн өөрсдийгөө мэдэж байгаа болохоор Монголчуудын талаар ярих нь илүү биз ээ. Солонгосын оюутан залуус...

Солонгос оюутнуудыг, Cолонгосчуудыг тоть, сармагчин сэтгэлгээтэй гэж хэлмээр санагддаг юм. Учир нь хүн юу гэж, яаж зааж эсвэл ном сурах бичиг дээр юу гэж, яаж тайлбарласан байна яг тэрүүгээр нь сэтгэдэг. Нөгөө онол нь мэдээж маш нарийн түвшинд байгаа түүнийг их сургуулийн оюутнууд гар аргаар туршаад болгоно гэдэг 70% биелэлттэй байдаг. Уул нь тухайн оюутан сэтгэж чадвал 80,90%-тай гүйцэтгэж болохоор. Гэтэл эдгээр солонгос оюутнууд тэгж хийхгүй аж. Цаанаас нь ингэж хий гээд номон дээр бичээд өгчихсөн. Гэтэл ашиглаж байгаа материал нь номныхоосоо хэмжээ дамжаа өөр, ижил төстэй материалууд байх жишээний. Би нэг солонгос оюутанд чиний зөв ном сайн унш, гэхдээ битгий цээжил чи сурах бичгийн үгээр сэтгэдэг болно шүү дээ гэж хэлэхэд тэр оюутан намайг үл тоосон шинжтэй үгүй уучлаарай гээд цаашаагаа яваад өгсөн. Үнэндээ тэр хүүхдүүд аль хэдийн номын үгээр сэтгэдэг болчихсон байсан л даа.

Одоо та бүхэнд хүмүүс инженерийн салбар гэж боддоггүй инженерийн салбарын тухай дурдъя.

Би энд өөрөөсөө ичсэн нэг зүйл: Манай лаборатори-д байдаг нэг ахмад солонгос оюутан надад интернетэд тавигдсан мэдээлэл үзүүлж билээ. Тэр хуудсанд Солонгос, Япон улс манай Монголоос ирж буй элсний нүүдлийг зогсоох талаар хамтран ажиллаж судалгаа шинжилгээний баг байгуулсан тухай өгүүлсэн байх. Тэр зогсоох аргачлал нь Өвөр Монголд болж байх юм. Өвөр Монголоос элсний нүүдлийг тасдан зогсоох юм, Тэгэхээр Манай Монгол улс элстэйгээ үлдэж таарна биз. Энэ бас цаанаа учиртай товчхон хэлэхэд Монголын засгийн газар дэмжээгүй, Хятадын засгийн газар дэмжсэн ийм л энгийн асуудал байгаа юм. Хятад улс өөрөөсөө бага хэмжээний мөнгө гаргаад өөрийхөө асуудлыг давхар шийдчих жишээний. Манай Монгол Улсын засгийн газар даанч арчаагүй. Өөрсдөө мөнгө санхүүг нь гаргаад хийчэж чадахгүйн бол үнэгүй хийе гээд ирсэн хүмүүсийг яагаад хүлээж авдаггүйг би даанч ухаж ойлгохгүй юм. Хүлээгээд авсан бол өдийд манай улсын цөлжилт хэр хэмжээгээр буусан байхыг би тааж мэдэхгүй гэхдээ эерэг байх байсан нь дамжиггүй биз.

1999 онд тэд үйл ажиллагаа эхэлж мод тарьж эхэлсэн байна. Шууд л мод тарьчихгүй энэ маш нарийн тооцоотой салхиний чиглэл, хурд, элсний нүүдэл тоосонцорын хэмжээ гээл бүгдийн урт хугацааны турш нарийн тооцож хэлжилт хийж боловсруулж модоо хаана тарих вэ гэдгээ шийднэ. Энэ нь цаанаа инженерчлэл явагдаж байгаа юм. Тэгэхээр эдгээр хүмүүс энэ тооцооны үндсэн дээр 1999 онд нэг хэсэг газар ойжуулалт хийж. Тэр нь 2007 онд янзын сайхан ургачихсан. Ургасаны дараа тэд нөгөө л хэмжилт туршилтаа хийж 1999 оныхтойгоо харьцуулж үзэхэд тоосонцорын хэмжээ 17% багасана үзээлэлт гарсан байх юм. Ийм үр дүнд хүрсэн эрдэмтэд дахиад 1999-2007 он хүртэлх тооцоо судалгаагаа нарийн боловсруулж нэгтгэж Ойжуулах хамгийн зөв зүйтэй байршлийг олж тогтоож тэд одоо ч ойжуулалтын ажилаа хийсээр байгаа нь гайхалтай. Мэдээж тарихыг нь тэд тарьж арчилахыг нь нутгийн иргэд арчилж таараа. Гэхдээ тэд усалгааг нь хүртэл шийдээд өгчихжээ. Салхин сэнсээр эрчим хүч гаргаад түүнийгээ элсэн цөл дэхь гүний худгын насостой холбочихож. Энгийн сэнснээс 3 дахин бага салхиар хөдлөдөг байхаар зохиочихож. Энэ мэтчилэн бусад инженерийн чиглэлийн маш олон жишээ ярьж болхоор. Хүний гараар ийм зүйл бүтээж болдог юм байжээ гэх зөндөө л зүйлсүүдийг харж үзлээ. Үүнийг л инженер гээд байгаа юм. Хүний гараар бүтэж бий болж байгаа бүхэн инженертэй холбоотой гэдэг нь маргаангүй үнэн. Одоо та бүхэн өөр өөрийн төсөөлөлтэй болсон байх гэж найдаж байна. Би өөрөө Элекроник, Xагасдамжуулагч, Чип дизайн мэргэжилтэй хүн энэ бүхний цаана ямар процесс явагдаж байгааг би өөрийнхөө төсөөллөөр ойлгож байгаа. Би Ой мод, ойжуулалтын талаар, сэргээгдэх эрчим хүчний талаар мэдэхгүй гэхдээ үүнийг мэддэг чадварлаг Монгол залуус маань миний эргэн тойронд байна.

Биднийг дэмжвэл энэ бүхнийг хийж чадах мэт...

Ном унш, гэхдээ битий цээжил чи сурах бичгийн үгээр сэтгэдэг болно шүү дээ гэдэг үгээр дуусгъя даа.

Инженерийн хэт цахив
аас хөгжлийн гал бадармой!

8 comments:

  1. Таалагдлаа!Би Эрчим хүч дулааны инженерын чиглэлээр суралцаад 4дөх жилийнхээ нүүрийг үзэж байгаа хөөн :)

    ReplyDelete
    Replies
    1. Таньд баярлалаа зорилготой яваарай

      Delete
  2. Хүнд хэрэгтэй, юм бодогдуулсан маш сайхан мэдээлэл байна. Би бас Японд хагас дамжуулагч, чип дизайны чиглэлээр суралцдаг.Твиттер дээр #Монголинженер‬ хаш таг-ийг хэрэглэдэг болсоноос хойш энэ блогоор байнга орж гарч байх болсон. Монголд хүүхдийг бага ангиас нь эхлээд зохион бүтээх арга ухаанд сургаж, түүнд сонирхолтой болгон сэтгэлгээг нь өөрчлөx замаар ирээдүй хойч үеэ бэлдэж болох юм шиг санагддаг. Ерөөсөө боловсролынхоо системд л бага хэмжээгээр ч болтугай оруулах хэрэгтэй юм шиг. Юм ер нь энгийн юмнаас эхэлдэг шүү дээ тийм ээ. Танд амжилт хүсье.

    ReplyDelete
    Replies
    1. Хагасдамжуулагчын чиглэлийнхэн Фэйсбүүкэд нэгдэж байгаа танийг урьж байна. Хүсэлт явуулна уу! Mongolian SoC Developers (R&BD) нэртэй грүүп байгаа.

      Delete
  3. WHAT IS AN ENGINEER?

    DEFINITION
    I propose to define a REAL (i.e., professional) ENGINEER as "one who has attained and continuously enhances technical, communications, and human-relations knowledges, skills, and attitudes, and who contributes effectively to society by theorizing, conceiving, developing, and producing reliable structures and machines of practical and economic value."
    "The greater the breadth of knowledge, the more varied and accomplished the skills, and the more dedicated the attitude of any individual engineer, the more significant will be the accomplishment, resulting in proper recognition as a role model, teacher, and leader."

    ReplyDelete
  4. by Bernard M. Gordon
    European Society for Engineering Annual Conference, 1984
    University of Erlangen-Nurnberg

    ReplyDelete
  5. сайн байна уу иженерын сурах сонирхолтой байгаа тэгэхдээ яг аль чиглэлын иженерээр сурахаа сонгоогүй байгаа юм л даа та надад туслалцаа үзүүлж чадах уу ?

    ReplyDelete
  6. Би ч бас энэ талаар зөвлөгөө авмаар байна

    ReplyDelete

Бидэнтэй саналаа хуваалцаарай!