Saturday, July 21, 2012

Монголд чип хийе гэж бодоход юунд ашиглах вэ? NVIDIA, INTEL-ийг ойрын хэдэн жилдээ гүйцэх болов уу?

Юуны өмнө чип дизайн хийнэ гэдэг үйлдвэр барина гэсэн үг биш. Энэ нь олон улсын жишгээр судалгаа шинжилгээний лаборатори юм. Лаборатори нь чип үйлдвэрлэх процесс хүртэлх бүх зүйлийг хийдэг онол туршилтын лабораторийг хэлнэ.

Хүмүүсийн сонирхсон асуултууд

Монголд чип хийе гэж бодоход юунд ашиглах вэ?
Монголд чип авах нэг ч компани байхгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Монголын зах зээлд биш дэлхийн зах зээлд нийлүүлэх ба улс орныхоо технологийг олон улсад танилцуулах, энэ чиглэлийн сургалт судалгааны ажил олон улсын түвшинд хүрэх юм.

NVIDIA, INTEL-ийг ойрын хэдэн жилдээ гүйцэх болов уу?
Ингэж хүндрүүлж ойлгож болохгүй. Жишээ нь:
Чип үйлдвэрлэлээр Дэлхийд нэртэй 10 том компанийн 5 нь  БНСУ-д байдаг. Нэрлэвэл Samsung, LG, Magnachip, Hynix, Dongbu HiTek гэх мэт. Солонгос улсад ийм том 5 компани чип чиглэлээр үйл ажиллагаа явуулж байхад. Хажуугаар нь жижиг дунд чип үйлдвэрлэдэг компаниуд үйл ажиллагаагаа явуулаад ашиг олоод ажлаад болоод байдаг. Та нар манай 100 айл, хороололын тэр дэлгүүрүүдийг хар бүх лангуунууд нь хоорондоо ижил төрлийн бараа зардаг мөртлөө бүгд ашиг олоод түрээсээ төлөөд амьдралаа залгуулаад байдаг.  Хичнээн том компаниуд байгаа ч гэсэн зах зээл байгаа гэдгийг хэлэх гэсэн юм. Чип дизайн гэдэг маань бидэнд үйлдвэр хэрэггүй цэвэр бидний оюун ухаан, хөдөлмөрөөс хамаарч ашиг орлого нь нэмэгдэнэ. Бид Intel, NVIDIA, Самсунг, LG зэрэг компаниудтай өрсөлдөх шаардлаггүй. Хийх ажил тодорхой зүйлд чиглэгдсэн онол, туршлага судалгаа шинжилгээний ажлаас эхэлж үйлдвэрлэх шат хүртэл хэрэгжүүлэх юм. "Чип дизайн ба чип үйлдвэрлэх хүртэлх процессийн талаархи ойлголт, 80% = патент..." нийтлэлд чип хэрхэн яаж бий болдог шат дараалалыг тайлбарласан байгаа.

Ажлын талбарын зарим эд ангиуд
Чип дизайн

12 comments:

  1. Tanii niitlel ih sonirholtoi baih yum. Goliin old jishee tataj goy goy ug heleh yum. Tanod amjilt husie.Ulam ihiig bichij, hiij buteegeerei

    ReplyDelete
  2. Надад ойлгомжгүй хэдэн юм байнаа.
    Чипээ яг хийж болж байгаа юм уу? болохгүй байгаа юм уу?
    Бичиж ярьж байгааг чинь харахаар болоод байгаа юм шиг.
    Болж байна гэдэг үйлдвэрлээд, эсвэл дизайнаа гаргаад борлуулаад, тэр боломжтой зах зээл рүүгээ ороод бөөн бөөн мөнгөө олоод баймаар юм шиг?
    Борлуулаад бөөн бөөн мөнгөө олохгүй байгаад байхыг бодоход болохгүй байгаа юм шиг. Хэтэрхий ингэж ярьж байгаа нь зүгээр өөрсдийгөө сурталчлаад байгаа юм шиг. Эсвэл ивээн тэтгэгч хэрэгтэй байгаа юм уу?
    За за ямар ч байсан амжилт.

    ReplyDelete
    Replies
    1. Дэмжсэнд баялалаа. Би блог хөтөлдөг хүмүүс мэдлэг, үзэл бодлоо бусадтай хуваалцах гэж блог хөтөлдөг гэж ойлгодог. Хэрвээ тийм биш бол өөрийн чинь хэлдгээр блог хөтөлдөг хүн болгон өөрийгөө суртталчлах гэж блог хөтөлдөг гэж ойлгож болох юм. Эвээн тэтгэгчийн хувьд засгийн газар зөвшөөрөхгүй дэмжихгүй бол хайж үзэх бодолтой байгаа. Одоогоор Засгийн газрын шийдвэрийг хүлээж байна. Эмхрээгүй болхоор жаахан удаан хүлээх юм шиг байна.

      Delete
    2. @mootsoo.com-d chip gedeg talh bish Mongold baigaa tosluud dandaa talhnii tsehiin shalguur tabidag. heden kg guril abaad teden talh hiigeed zarna gesen yum bichuulehiig husdeg. Talhnii tsehiig neg hun ajiluulj bolno. talhaa hiilee odor ni delguurt taraaj ogloo bolno. Chip bol talh bish shal oor yum.
      Sulded amjilt husii.

      Delete
    3. @isuld. Хэлж байгаа зүйлүүд, хэлж байгаа байдал чинь парадокс үүсгээд байгаа юм шиг санагдаад асуусан юм. Үнэхээр болоод байгаа бол зээл аваад ажиллаж болохгүй байгаа юм уу? Дандаа улс улс, төр засаг гэж байхыг больвол зүгээр юм шиг санагддаг учир хэллээ. Бүтээж чадаж байгаа хүн тэднийг гуйх хэрэг юу байна? Үнэхээр нэг юм босгоод бүтээчихээсэй гэж хүссэндээ санал бодлоо хэлсэн юм шүү. Амжилт хүсье!
      @Ganbat. Нээрээ идэж болдоггүйм байна лээ шд тэ. Би харин эртээд өлсөөд чип аваад идэх гэсэн болохгүй байна лээ. Түүнээс хойш талх л идэж байхаар шийдсэн.

      Delete
    4. @mootsoo.com Би уул нь Чип гэдгийн хажуугаар нэг юмыг дахин дахин хэлээд байгаа. Энэ нь юу вэ гэхээр. Энэ үйлдвэр дизайн гэдгээс гадна маш чухал нэг асуудал бол Боловсрол хөндөгдөж байгаа. Үндэс суурьтайгаа хамт явж байгаа юм л даа. Хэрвээ бүтэх юм бол МУИС-д үүнтэй холбоотой 2,3 анги нээгдэх юм. Боловсролыг хамтад нь авч явна гэсэн үг л дээ. Энэ маш чухал ойлголт байгаа ганц чипрүү анхаарлаа хандуулсангүй. Миний зорилго хүслийг хүссэн байх гэж найдаж байна. Дахин баярлалаа.

      @Ganbat баярлалаа болж бүтэх биздээ. надаас илүү мэдээлэлтэй яваа байлгүйдээ хэхэхэ

      Delete
    5. @mootsoo.com Аан дутуу бичсэн байна. Боловсрол гэдэг зүйлийг хамтад нь хөгжүүлэх, сайжруулах болхоор төр засаг гээд байгаа юм. МУИС-д бий болгохын төлөө....

      Delete
  3. Чип хийж болно гэдэгт итгэлтэй байна. Та хичээвэл удахгүй Үндэсний компаниуд танруу хандах болно, ажиллаад л бай

    ReplyDelete
    Replies
    1. Амжилтын үндэс нь тэвчээр байдаг. Таньд баярлалаа

      Delete
  4. Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө - 89.6

    Чип дизайны үйлдвэр байгуулах хамтын ажиллагаа болон суурь судалгааг эхлүүлэх ЭЗХЯ, БШУЯ, МТШХХГ хэрэгжүүлэхээр болж байгаа.

    ReplyDelete
  5. Сайн байна уу? Надад тантай холбогдох яаралтай хэрэгцээ гараад байнаа... Надад утасаа үлдээж туслана уу?
    9903-0153/Миний утас/

    ReplyDelete

Бидэнтэй саналаа хуваалцаарай!