Thursday, September 27, 2012

iPhone 4, 4S ба үүрэн холбооны хөгжлийн үе 3G, 4G-LTE-ын талаарх ойлголт

Гар утас бусад зөөврийн төхөөрөмж үйлдвэрлэгчид өдрөөс өдөрт цаг хугацаа алдалгүй хөгжсөөр... Чухам энэ цаг хугацааны хөгжлийг өмнөхөөсөө одоох, одоохоосоо ирээдүйн хөгжлөө ялгаж салгахын тулд 3G, 4G, 4, 4S ба LTE гэх мэт нэр томъёолол хэрэглэдэг. Бид бүхэн эдгээрийг сайн ялгаж салгахгүй, бүрэн ойлголтгүйгээс болж сонголтоо буруу хийх зэрэг алдаанууд гаргаж байгаа нь харамсалтай. Ингээд энэ талаар та бүхэнд энгийн ойлголтыг өгөхийг хичээе.

3G, 4G ба 4, 4S эдгээр нь ерөнхийдөө утга нэг буюу хөгжлийн үе шат, дэвшил юм.
3G, 4G гэдэг нь үүрэн холбооны хөгжлийн үе шат. (Зөөврийн төхөөрөмжүүдийн интернет хандах хурдны хөгжил)
iPhone 4, 4S гэдэг нь Apple компаниас гаргаж байгаа iPhone бүтээгдэхүүний нэр ба хөгжлийн дараагийн шинэ загвар нь S үсгээр ялгагдаж гарч ирдэг байгаа.
Тэгэхээр iPhone 3GS гэдгийг тайлбарлавал. 3G нь үүрэн холбооны хөгжлийн 3-р үе буюу 3S гэдэг нь iPhone 3 загварын шинэчилсэн загварыг нэгтгээд iPhone 3GS гэж нэрлэсэн байгаа.
Ойлгохгүй мэргэжлийн бус хүмүүс зөндөө байгаа болхоор зөвхөн iphone 4, 4S ба 4G (өөрөөр хэлбэл 4G LTE) талаар дурдахад болох байхаа.
Хүмүүсийн түгээмэл асуултууд байдаг. Жишээ нь:
             - iphone 4G нь LTE мөн үү? LTE гэж юу вэ?
             - iphone 4,4S нь 4G мөн үү? биш бол iphone 4,4S нь 4G-д ажиллах уу?
             - iphone 4 ба iphone 4S юугаараа ялгаатай вэ?

- iphone 4G нь LTE мөн үү? LTE гэж юу вэ?
Зарим хүмүүс 4G ба LTE хоёрыг тусад нь ойлгоод байгаа. LTE гэдэг нь Long Term Evolution гэсэн үгний товчлол бөгөөд 3G-ээс үүссэн дараагийн үе шат болох 4G network технологийн хөгжлийн нэр юм. 4G LTE эсвэл 4G гэж хэлцгээдэг. 4G LTE нь 3G-ээсээ интернет орчинд холбогдох хурд нь 10 дахин хурдан бөгөөд  smartphones, tablets, netbook, notebook гэх зэрэг зөөврийн төхөөрөмжүүдэд хэрэглэгддэг. Тэгэхээр бид 4G LTE гэж хамтад нь ойлгож, нэг зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.

- 3G, 4G гэж юу вэ?
3G = 3th Generation Network буюу хөгжлийн 3-р үе
4G LTE = 4th Generation Network буюу хөгжлийн 4-р үе (LTE = Long Term Evolution буюу Урт хугацааны хувьсал).
Энгийн, хялбараар ойлгоход 3G, 4G нь гар утас болон зөөврийн төхөөрөмжөөс интернетэд холбогдох хурдны хөгжлийн үе шат гэж хэлж болох юм. 5G, 6G гээд өсөх юм бол интернетэд хандах хурд өснө гэсэн үг.
    3G-ын хурд:  download - 14.4 Mbits/second, upload - 5.8 Mbit/second
    4G-ын хурд:  download - 1 GBit/second, upload - 500 Mbits/second

- iphone 4,4S нь 4G мөн үү? биш бол iphone 4,4S нь 4G-д ажиллах уу?
iphone 4, iphone 4S нь 4G LTE биш бөгөөд өөрөөр хэлбэл iphone 4, 4S нь 4G LTE-г дэмжихгүй, ажиллахгүй гэсэн үг. Одоогийн байдлаар Apple ink-ээс гаргасан хамгийн сүүлийн шинэ iphone 5 ба ipad 3 хоёр л 4G LTE дэмждэг ба бусад iDevice төхөөрөмжүүд нь үндсэндээ 3G технологит ажиллах юм.

- iphone 4 ба iphone 4S юугаараа ялгаатай вэ?
iphone 4S нь iphone 4-ынхээ дараагын залгамж бөгөөд iphone 4-ын шинэчилсэн хувилбар юм. Энэ нь дотоод эд ангийн дэвшлээрэй хоорондоо ялгаатай. iphone 4S, iphone 4 хоёулаа 3G технологийг дэмжинэ.
Та бүхэн iphone 4 ба iphone 4S-ын ялгаа буюу хэрхэн шинэчлэгдсэнийг доорхи харьцуулалтаас харна уу!


Хураангуй:
iphone 4  бол дөрөв дэхь загварын нэр
iphone 4S бол дөрөв дэхь загварын шинэчилсэн хувилбар
iphone 4G бол утасны загвар биш бөгөөд үүрэн телефоны хөгжлийн үе шат. Удахгүй 5G буюу 5th generation cellular network гэж гарахыг үгүйсгэхгүй. Цаашид энэ хөгжил үргэлжилсээр байх болно.

3G утас болгон, бусад төхөөрөмжүүд нь 3G-ийн хурдаар ажиллана. /download - 14.4 Mbits/second, upload - 5.8 Mbit/second/ (Galaxy S1, S2 and iphone 3, 3GS, 4, 4S)

4G утас болгон, бусад төхөөрөмжүүд нь 4G-ийн хурдаар ажиллана. /download - 1GBit/second, upload - 500 Mbits/second/ (Galaxy S3, iphone 5, and HTC 8X)

Уншсан олон та бүхэнд баярлалаа.
Дутуу үлдээсэн та бүхний мэддэг зүйл байвал комментоор бичээд үлдээгээрэй 

15 comments:

  1. 4G ni LTE, Wimax gej 2 torold huvaagddag!

    ReplyDelete
    Replies
    1. Тиймээ Ultra Mobile Broadband (UMB) буюу WiMax гэж 2 төрөлд хуваадаг. Энэ тухай энд гүнзгийрүүлээд хэрэггүй байх гэж бодлоо. Зорилго маань мэргэжлийн бус мэддэггүй хүмүүс ерөнхий энгийн ойлголтыг өгөхийг хичээсэн юм. Таньд баярлалаа

      Delete
    2. Anonymous -н хэлдэг зөв. 4G гэдэг бол зүгээр л стандарт шүү дээ. Хурд нь хамгийн багадаа ийм байна гээд заачихсан. Үүнд шаардлагыг нь хангаж байгаа технологи бол LTE, WiMax хоёр юм. гэж тайлбарлавал ойлгомжтой байх

      Delete
    3. Санал нэг бна. Таны бичсэнийг хүмүүс унших бхаа. Зарчмын хувьд UMB ба LTE нь TCP/IP network-д суурилсан нэр ондоо, нэг зүйл гэж бодож бна. UMB явсаар байгаад LTE болчихсон гэж ойлгоод байгаа. Мэргэжлийн хүмүүс дээр бичсэн зүйлсийг мэдэж бгаа бхаа. Мэдэхгүй ялгаж салгахгүй хүмүүсд энгийн ойлголт өгөх гэсэн юм.

      Delete
  2. hi asuuh u bna
    4G demjdeg Hotspot bna aa T-mobile iin. Suljee ni taardaggui ee yahuu?

    ReplyDelete
    Replies
    1. Та үүнийг оператор компаниануудаас асуусан дээр бхаа. Би сайн хэлж мэдэхгүй бна. Миний санахын T-mobile дотроо 2 янз бдаг санагдахын verizon and AT&T гэдэг билүү verizon нь CDMA, AT&T GSM бдаг санагдаж бна. Та CDMA-г GSM-д тааруулахгээд үзээд бгаан биш биз. Эсвэл эсрэгээрэй...

      Delete
  3. Сайн уу,

    Apple-n IPhone-ууд болон үүрэн холбооны стандарчилаллыг сайхан тайлбарлажээ.

    Хошуу нэмэрлэхэд :
    "...3G, 4G, 3S, 4S ба LTE гэх мэт тусгай мэргэжлийн нэр томъёолол хэрэглэдэг..."

    -IPhone-ын 4, 4S нь тусгайлсан мэргэжлийн нэр томъёолол биш Алим-н бүтээгдхүүний нэр эсвэл нэршил юм. Харин 3G 4G LTE нь бол өөрийн тань хэлсэн мэргэжлийн тусгай нэр томъёолол байж болох юм. Гэхдээ миний бодоход эдгээр нь стандарчилал-н нэр болохоор яг ч мэргэжлийн нэр томъёолол мөн эсэх талаар эргэлзэж байна.

    "...3G - 4G ба 3S - 4S эдгээр нь ерөнхийдөө утга нэг буюу хөгжлийн үе шат, дэвшил гэдгийг та бүхэн мэдэх байх..."

    - Энэ хэсэг та сайн дэлгэрүүлж бичихгүй бол нэлээн толгой эргэхээр болж, миний тааж байгаагаар бол та хөдөлгөөнт холбооны 3G 4G үе болон IPhone 3GS 4S хооронд нь жишиж бичсэн бололтой.

    :-)

    ReplyDelete
    Replies
    1. Дармаа баярлалаа. Би стандарт нэр гэдгийг эхэнд нь тайлбарласан байгаа. Хураангүй гэдэг дээр өөрийн чинь хэлэх гэсэн санааг хялбараар тайлбарлах гэж хичээсэн чадаагүй юм шиг бна :)

      Delete
    2. Та нарын шүүмжийг, саналыг уншаад эргээд өөрөө уншсан хойно урд оруулах юм бна. Дэлгэрүүлэх юм бна. Бичээд бвал бичээл бх юи бнлээ. Богино товч бвал зүгээр бхаа. Энгийн хүн эндээс ерөнхий ойлголт авчих бх гэж найдаж бна

      Delete
    3. iphone 4, iphone 4S and 4G жишээ авч тайлбарлах санаатай бсан юм. Тэгсэн 3S гэж мэгээд алдчихаж, алдааг засав. Дармаад баярлалаа

      Delete
  4. хэрвээ wifi болон cellular гэсэн capacity бүхий ямар нэг төхөөрөмж авбал энэ нь 3g ээр интэрнэтэд орж болно гэсэн үг үү?

    ReplyDelete
  5. hi. миний ойлгосоноор IPHONE 5-г Монголд байгаа WIMAX-холбож болохгүй юм байна тэ

    ReplyDelete
    Replies
    1. Tiimee demjihgui. LTE garch irseniin uchir n WiMax-iin hugjil zogssontoi holbootoi baih

      Delete
    2. blogluugaa orohgui ih udsan bna. Hervee asuuh zuil bval https://www.facebook.com/Isuld huudasruu orj asuuj bolno shuu

      Delete
  6. iSulD бол ойлгогдохоор л бичсэн байна шдээ. Хөдөлгөөнт сүлжээний хөгжлийн үе шатыг iPhone-ийн нэрүүдтэй их хольдог шдээ. Үүнийг ялгаж салгах хэрэгтэй г л тайлбарласан байна мөн үү. Энэ хангалттай мэдээлэл байна миний хуьвд.

    ReplyDelete

Бидэнтэй саналаа хуваалцаарай!