Saturday, November 30, 2013

Онолын мэдлэг ажилд, амьдралд хэрэггүй гэдэг ойлголт Монголд эсвэл хөгжилгүй улс оронд байдаг байх. Яагаад?...

- Монголын хөгжил, нийгэм нь өөрөө тийм байдалтай байгаа нь асуудалтай... Ажил олгогч нар нь ажил горилогчдоос онолын мэдлэг шаарддагүй. Зүгээр л диплом, анкет, 3 үеийн түүх гэхээс өөр зүйл алга. Ярилцлага авна. Зарим тохиолдолд авч байгаа хүн нь бараг ажил горилогчоосоо долоондор мэдлэгтэй байх нь холгүй байдаг. Энэ нь зарим байгууллагын хүний нөөцийн ажилтан өөрөө өөр бусад мэргэжлийн хүмүүсээс ярилцлага авч байгаа болохоор тэгдэг байх. Хүний нөөцийн мэргэжилтэй хүн инженер, мэдээлэл технологийн мэргэжилтэй хүнээс ярилцлага авч байна гээд төсөөлөөд үз? Ямар асуултууд, ямар ярилцлага болох нь тодорхой болно. Ер нь тэгээд онолын мэдлэг шаардсан асуулттай ярилцлага их ховорын үзэгдэл юм шиг санагддаг. Нөгөө л нийтлэг Таны ирээдүйн зорилго юу вэ? Манай компанид орсноор та юу хийж гүйцэтгэх вэ? Таны өмнө хийж бсан ажлын туршлагууд, эсвэл дипломын ажилчин ямар сэдэвтэй вэ? Та манай компанийн талаар хэр мэдэх вэ, ямар бодолтой байдаг вэ? Та манай компанийг яавал цаашид илүү үр дүнтэй ажилна гэж боддог вэ? Хамт олон, багаар ажиллахдаа хэр вэ? Спорт урлагт хэр вэ? ... гэх дэмий бла бла асуултууд орж ирнэ. 
Харин Солонгос улсын хувьд эхлээд ажил горилогчдыг бүртгэж аваад тухайн албан тушаалын мэргэжлийн онол, практиктай холбоотой шалгалт авна. Шалгалтанд тэнцсэн хүмүүсийг анкет болон бусад бичиг баримтаа шуудангаар юмуу мэйлээр ирүүлэхийг шаардана. Ярилцлаганд орохоор болсон хүмүүсдээ утсаар мэдэгддэг. Ярилцлага авах комиссийн ахлагч нь тухайн ажилд авах салбарын дарга юмуу ахлах ажилтан нь байх жишээтэй. Мэдээж тухайн салбарын дарга, ахлагч нар нь авч байгаа болохоор ихэвчлэн мэргэжлийн онол юмуу практикийн асуултууд асуудаг. Энэ мэтчилэн ажилд орохоосоо эхлээд онолын мэдлэгтэй тулгардаг. Монголд ажилд орох гэж, ярилцлаганд орох гэж бна гээд онол уншиж бэлддэг тохиолдол бас л ховорын үзэгдэл...

- Мөн Монголд онолын мэдлэг хэрэг болчих ажил хийлгэдэг компани пүүс гэж өнөө үед 21-р зуунд Монголд бараг алга. Монголд ажиллаж бгаа ихэнхи ажилчдыг гаднаас нь харвал механик ажиллагаатай үйлдвэр шиг. Өөрөөр хэлбэл үйлдвэрт ямар нэг асуудал гарвал түүнийгээ өөрсдөө шийдэхгүй бэлэн бүтээгдэхүүн авч орлуулж ажилладаг. Монголд шинийг санаачилж ажиллаж байгаа хүмүүсийн санаанууд нь эцсийн үр дүндээ гадны бэлэн бүтээгдэхүүн дээр биелэлээ олдог. Энэ нь юуг хэлж байна вэ гэхээр ОНОЛ хэрэггүй! Зүгээр л ТӨСӨӨЛӨЛ, СЭТГЭН бодох чадвар хэрэгтэй гэсэн үг юм. Төсөөлөл, Сэтгэн бодох чадвар нь бусдаас хамааралтай. Аливаа ямар нэг ажлыг хийхдээ огт байхгүй зүйлийг бодож бий болгохыг хүсдэггүй, бгаа зүйлсийг хэрхэн яаж зөв ашиглах уу? Xэрхэн яаж хооронд нь эвлүүлж зорилгодоо хүрэх үү? гэдэг рүү чиглэдэг. Өөрөөр хэлбэл сэтгэн бодож байгаа хүмүүс нь өөрсдөө бэлэнчилж сэтгэж эхэлдэг. Тийм болохоор бас л ОНОЛ хэрэггүй болно. Харин огт оргүй байхгүй зүйлийг сэтгээд түүнийгээ хийх гэж зүтгэвэл ОНОЛ шиг хэрэгтэй зүйл үгүй болно. Онцлог нь Монголд оргүй зүйлийг бий болгож хийдэг компани одоогоор байхгүй байх.
Ихэнхи нь гадна дотноос угсрах деталуудыг оруулж ирж угсарч тавих, эсвэл бэлэн үйлдвэр оруулж ирээд үйлдвэрлэдэг л компаниуд бна. Оруулж ирчээд түүнийгээ өөрсдөө хөгжүүлье гэж бодохгүй. Бодсонч онолгүй туршилтаар хийхийг завддаг. Монголд үйлдвэржилт бий болгоно гэж ярьж байна. Тэр нь гаднаас үйлдвэр оруулж ирж угсарч тавьж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хэлээд байгаа юм. Гадны бэлэн үйлдвэрүүд Монголын нөхцөл байдалд зориулагдаж хийгддэггүй. Ерөнхий олон улсын чиг хандлагыг барьж нийтлэг маягаар хийгддэг. ҮЙЛДВЭРЖИЛТ ГЭДЭГ МААНЬ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖЛААС ЭХЛЭЖ ҮҮСДЭГ байгаа. Монголд хийгдээд бгаа үйлдвэржилт нь гадаадад өөр улсад судлагдаад хийгдээд үйлдвэр гэдэг маш том бүтээгдэхүүн болчихсон зүйлсийг авчирч угсарч тавьчаад түүнийгээ үйлдвэржилт гээд нэрлэчихсэн. Эцсийн үр дүндээ энэ чинь хэрэглэгч хэвээрэй л байгаа гэсэн үг шүү дээ... Хэрвээ гаднаас үйлдвэр оруулж ирээд түүнийгээ үйлдвэржилт гэж байгаа бол хүн бүр энэ үйлдвэржилтэнд хувь нэмрээ оруулж байгаа гэж хэлж болмоор... Учир  нь хүн бүр утас хэрэглэж байна. Түүгээрэй ямар нэг ажил амжуулж бна гэдэг нь үйлдвэр оруулж ирээд бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаатай ялгаа алга. Жижиг том оворын хувьд ондоо болохоос биш адилхан л гаднаас оруулж ирж ажлуулж ашиглаж байгаа төхөөрөмж...

Үйлдвэржилтийг өөрсдөө ОНОЛ, ПРАКТИК дээр тулгуурлаж судалгаа шинжилгээний ажлаас бий болгож хийхгүй бол энэ байдлаараа хэрэглэгч хэвээрэй байсаар ОНОЛын мэдлэг ажилд, амьдралд хэрэггүй гэх ойлголт арилахгүй үргэлжилсээр байх болов уу...

Фэйсбүүк хуудас: https://www.facebook.com/Isuld
Твиттер: https://twitter.com/iSulD

No comments:

Post a Comment

Бидэнтэй саналаа хуваалцаарай!