Monday, December 2, 2013

Манай удирдагч профессор - Миний хувьд байгалийн шинжлэх ухаан, Харин би профессорын хувьд - Хэрэглээний шинжлэх ухаан

МУИС Байгалийн ухаан, Инженерийн чиглэлийн салбаруудыг нэгтгээд Байгаль, Нийгэм, Хүмүүнлэгийн ухааны сургууль ба Хэрэглээний шинжлэх ухааны сургууль болгож хуваана гээд байгаа. Миний хувьд Хатуу биеийн физик буюу Хагасдамжуулагч чип дизайн чиглэлээр сурж, судалгаа хийж бна. Хичнээн миний гараас чип гэдэг хэрэглээний бүтээгдэхүүн гараад байгаа боловч энэний ард тэр чигээрэй физикийн онолууд байдаг. Гэтэл намайг энэ физикийн онолоос нь салгаж хаяад хэрэглээ гэдэг зарчим луу оруулах гээд байгаа юм.

- Үүнийг тайлбарлавал:
Манай одоогийн удирдагч профессор - Миний хувьд байгалийн шинжлэх ухаан
Харин би профессорын хувьд - Хэрэглээний шинжлэх ухаан

Тэгэхээр Байгалийн шинжлэх ухаанаас дэвшүүлсэн онолыг Xэрэглээний шинжлэх ухаан туршилт, тооцоо хийж баталгаажуулдаг шиг миний бие багшийн дэвшүүлсэн онолын санааг нь туршилт шинжилгээ хийж баталгаажуулж, баталсан зүйлээ чип гэдэг бүтээгдэхүүн болгодог бгаа.

Гэтэл одоогийн тогтоолын төслийг батлах гээд бгаа албан тушаалтнууд намайг багшаас минь салгаж хаячаад одоо чи чип хий гэх гээд байгаа юм. Эсвэл багшийн гар хөлийг нь тасдаад одоо чи туршилтаа хий гэх гээд байгаа юм.

Багшгүй бол би гэдэг хүн оргүй хоосон болно = Байгалийн шинжлэх ухаангүй бол Хэрэглээний шинжлэх ухаан оргүй хоосон болно.
Багш надгүй бол хөл гаргүй болно = Хэрэглээний шинжлэх ухаангүй бол Байгалийн шинжлэх ухаан туршилт шинжилгээ буюу гүйцэтгэл үгүй болно.

- Салбар сургуулиудыг салгаж нийлүүлэхэд ямар ч асуудал алга. Гол нь Онол, Туршлагаа салгаж яаж давхцуулахгүй, давхцалыг арилгаж байгуулах ямар аргачлал байдаг юм болдоо. Аргачлал гээд байгаа зүйл нь Онолын багш нарыг Туршлагын сургууль дээр очиж хичээл оруулахыг хэлж байгаа бол энэ нь эсрэгээрэй хөгжилд маш муугаар нөлөөлмөөр санагдаад байх юм. Учир нь давхцуулахгүй гээд туршлагын лабораториудыг нь Хэрэглээний шинжлэх ухааны сургууль дээр байгуулчихсан. Байгалийн шинжлэх ухааны багш нар судалгаа хийхийн тулд туршлагын сургуулийн лабораториуд дээр очиж хийгээд байвал цаг хугацаа алдмаар. Ер нь тэгээд тэр жишээ аваад хэлээд байгаа топ сургуулиудын профессор болгон дэргэдээ өөрийн гэсэн лабораторитой байдаг гэдгийг мэддэг ч юмуу үгүй ч юмуу...
Манайх хагас дамжуулагчийн тэнхим. Дотроо 7 профессортой тус тусдаа ижилхэн лабораторитой боловч судалгааны чиглэлээрэй ондоо байдаг. Өөрөөр хэлбэл манай лаборатори хүсэхийн бол нөгөө лабораторийн чиглэлийн судалгаа хийх бүрэн боломжтой гэсэн үг юм.
Эдгээр лабораториудыг дурдвал: Memory and Display Lab,  Analog Lab, Digital - Lab, Nano Lab, Material Lab, Digital Design Lab, Seminconductor's Lab гэх мэт лабораториуд байдаг. Давxцалуулахгүй онол, туршлагаа салгасан сургууль байдаг бол тэр лав судалгаа хийдгүй, олон улсад өрсөлддөггүй, дотоодын хэрэглээгээний ажилчдыг хангадаг сургадаг сургалттай сургууль бдаг байх гэж бодох юм.

Бүтцийн өөрчлөлт хийж давхцалыг арилгах гэдэгтэй санал нийлж байгаа. Гэхдээ энэ нь байж болохгүй хэрэггүй давхцлуудыг арилгаж харин яг судалгаа шинжилгээ хийдэг, хөгжлийн гол мэргэжил мэргэшилүүд дээрээ давхцал байхад хэрэгтэй гэж бодох юм. Мэдээж хэм хэмжээг нь тааруулна. Тэгэж байж л хурдан хөгжиж бна. Хагасдамжуулагч чиглэлээр МУИС-д ганц хүн судалгаа хийсэн дээр үү?  3 хүн судалгаа хийсэн дээр үү?  аль нь илүү хурдацтай хөгжихийг ойлгож л байгаа байх. Мөн улс орнуудын Их дээд сургуулиудыг дүгнэх хамгийн гол шалгуур нь Олон улсын чанартай сэтгүүлд өөрийн дэвшүүлсэн шинэ санаагаа (paper) хэвлүүлсэн тоогоор нь хэмжиж дүгнэдэг. МУИС-д хагасдамжуулагч чиглэлээр жилд 1 хүн 3-ыг хэвлүүлсэн дээр үү? 3 хүн жилд 9-г хэвлүүлсэн дээр үү? гэх мэтийг тооцож үзэж ирээдүйн амжилтаа бодолцож үзэх хэрэгтэй санагдана. Давхцалыг арилгах гэдэг маань 2,3 сургуулиудыг нэгтгээд 1 захиралтай, нэг нягтлантай, нэг сургалтын албатай гэх мэт олон давхцалыг арилгахад болмоор... Түүнээс биш давхцалыг арилгана гэж Онол, Туршлагаа салгаж хаячаад олон улсад өрсөлдөнө, чанараа ранкаа сайжруулна гэдэг бол үнэхээр байж болмооргүй бүтэшгүй санаа. Бүх салбарт биш, Хэрэгтэй салбарт нь хэрэгтэй мэргэжилд нь хэм хэмжээг нь тааруулаад давxцал байх хэрэгтэй гэж үзэж байна. МУИС-аа бодож шинэчлэхээс гадна Монгол Улсынхаа ирээдүйн хөгжил болон хөгжлийн цаг хугацааг түргэсгэх шинэчлэл хийгээсэй билээ.

Ганцxан өөрийн мэргэжил дээрээ авсан жишээ...

No comments:

Post a Comment

Бидэнтэй саналаа хуваалцаарай!