Friday, December 20, 2013

Самсунгын утаснууд Apple-ын утаснуудаас хямдхан байдгийн учир...

Хүмүүс яагаад Самсунгын , Аpple-н бүтээгдэхүүн авдаг гэх асуулт маш их хүчин зүйлээс хамаардаг. Дээрх асуулт шиг iPhone авахыг хүсдэг мөртлөө мөнгөгүйгээсээ болоод муу Андройд утас худалдаж авдаг хүн ч бий. Гэxдээ бүгд тийм биш. Ихэнхи хүмүүс өөрийн хүсэлтээр Самсунгын утас худалдаж авч байгаа гэдэгт эргэлзэх юм алга. Самсунгын утас хямд болохоор хүмүүс их авдаг гэж ойлгодог хүмүүс аливаа зүйлийг үнэтэй бол чанартай, гоё сайхан гэж үнэлэдэг хүмүүс л тийм сонголт хийдэг байх. Дэлхийн байтугай Монголын баячууд дунд Андройд төхөөрөмж тэр дундаа Самсунгын төхөөрөмжүүдийг хэрэглэдэг хүмүүс олон байдаг.

- Тэгэхээр яагаад? ЕРӨНХИЙ ГОЛ асуудлыг хөндөж тайлбарлъя. Хэрвээ та хүмүүсийг Сансунгын утаснууд хямд болохоор худалдаж авдаг гэж хэлбэл дэлхийн нийт ухаалаг утас хэрэглэгчдийн 80%-ийн сонголтыг доромжилсон хэрэг болно. Учир нь одоогоор нийт ухаалаг утас, таблетын 80%-г Андройд эзлэж бна. Эдгээр Андройд төхөөрөмж хэрэглэгчдийн 40% нь Самсунгын ухаалаг утас, таблетууд байгаа. Энэ олон хүний сонголтыг дээрх асуулт шиг ойлгож болохгүй. Тэгэхээр асуудлыг шууд Самсунгтай холбож ярьж боломгүй. Үүний цаана Android гэдэг сонирхол давхар хөндөгдөнө. Самсунг мэдээж Андройд үйлдвэрлэгч дундаа хамгийн сүүлийн үеийн технологиудыг цаг алдалгүй нэвтрүүлдэг болохоор ихэнхи Андройд хэрэглэгчид Самсунгын бүтээгдэхүүнийг сонгодог.

- Xоёр асуултад хариулахаасаа өмнө үйлдвэрлэл гэдгийг тайлбарлъя. Үйлдвэрлэл гэж бүтээгдэхүүний эцсийн загвар гарнаас хойш хэрэглэгчдэд хүрэх хүртэл үйлдвэрлэлийг хэлж байгаа болно. Ухаалаг утсанд агуулагдах эд ангиуд, угсаралт гэх мэт олон зүйлс орно.

1. Самсунгын бүтээгдэхүүн яагаад хямдхан бэ?
Яагаад гэвэл тэд үйлдвэрлэлийнхээ 70%-ийг өөрсдөө хийж байна.
Самсунг: конденсатор, резистор, чипнүүд, процессор, их хавтан, дэлгэц, угсралт бүгдийг өөрсдөө хийдэг.

2. Apple-ийн бүтээгдэхүүн яагаад үнэтэй бэ?
Яагаад гэвэл тэд үйлдвэрлэлээ 100% гадныханаар хийлгэж байна.
Apple: конденсатор, резистор, чипнүүд, процессор, их хавтан, дэлгэц, угсралт бүгдийг гадныхнаар хийлгэж, гадныхнаар угсруулдаг.

Та бүхэн эндээс ажлын хөлс, захиалгын хөлс, эд ангиудын худалдан авалт , угсаралт гэх мэтээс мөнгөн дүнгийн зөрүүг олж харж байгаа гэж найдаж бна. Энэ л Самсунгын бүтээгдэхүүн хямд байдаг гол шалтгаан нь болж өгдөг. Үүнээс гадна хүмүүс яагаад Самсунгын утаснууд хямдхан гэж хүлээж аваад байдгыг ойлгодоггүй. Олон улсад Apple-н шинэ загварын утас гарахаар 649$, Самсунгын шинэ загварын утас АНХ гарахдаа бас л энэ хавьцаа 640$ орчим доллараар гарч ирдэг. Эндээс харахад Самсунгын утаснууд хямдхан харагдаж бна уу? Олон улсад ижил үнэтэй 2 бүтээгдэхүүн Монголд очихоороо үнэ нь тэмээ ямаа шиг болчихдог. Үүнд өөрөө өөрсдийнхөө юмыг хүлээж авах сэтгэхүйдээ хариулт өгсөн дээр байх. Та нарын хүлээж авах сэтгэхүйд чинь тааруулж наймаачид, ченжүүд үнийг өөрсдийн дураар тогтоодог байдал Монголд бий болоод удаж байна. Шуудхан хэлбэл Монголын борлуулагчид худалдан авагчдынхаа сэтгэхүйгээр тоглодог байсан. Сүүлийн жилүүдэд харьцангуй гайгүй болж эхлэж байна. Xэрэглэгчид өөрсдөө гаднаас захиалах нөхцөл байдал, боломж бий болсон болохоор асуудал урсгалаараа намжиж байх шиг. Хэрвээ үүнд итгэхгүй бол дараа дараагийн энэ хоёр компанийн шинэ бүтээгдэхүүн дээр өөрсдийн хяналтыг тавиад харьцуулаад үзээрэй...


- Мөн Самсунг хэрэглэгчдийнхээ худалдан авах чадамж, хэрэглээний түвшинд нь тааруулж нэг төрлийн бүтээгдэхүүнийг олон янзаар үйлдвэрлэж хямд, үнэтэй гэх мэт үнийн сонголтыг бий болгож өгдөг. Учир нь тэд үйлдвэрлэлээ бусдаар биш өөрсдөө хийдэг болохоор давуу талаа ашиглаж байгаа нь тэр.
Энэ зарчим луу Apple энэ жил шилжээд  iPhone 5C, iPhone 5S 100$-ын зөрүүтэй 2 хоёр утас гаргаад амжилтыг олж чадсангүй. Хэрвээ хямд үнэтэй болохоор хэрэглэгчид сонгодог байсан бол iPhone 5C-гын борлуулалт маш сайн байх байсан. Гэтэл iPhone 5C-ын борлуулалт маш муу байхаар барахгүй Apple iPhone 5C-гын үйлдвэрлэлтийг багасгасан байгаа. Яг энэ үзэгдлээс хүмүүс хямд болохоор сонголт хийгээд бна гэдгийг 100% үгүйсгээд өгчиж байгаа юм. Учир нь хэрэглэгчид 549$-оор iPhone 5C авч байхаар 100$ нэмээд 649$-ooр iPhone 5S авахыг илүүд үзсэн гэж борлуулалтын судалгаанаас мэргэжилтнүүд дүгнэхээс гадна хэрэглэгчид өөрсдөө ийм хариулт өгсөн байгаа. Тэгэхээр дээр тайлбарласан зүйлийг Самсунгтай холбож үзвэл Самсунгын утаснууд iPhone-оос 50$-100$ хямд байдаг. Гэтэл хүмүүс 50$-100$ зөрүүтэй Самсунгын утас авч байхаар iPhone авъя гэсэн сонголт хийхгүй Самсунгын утаснуудыг авсаар л байна шүү дээ.

- Эндээс нэг асуудал гарч ирдэг. Apple-н утаснууд үнэ цэнээ алддаггүй удаан хадгалладаг. Самсунгын утаснууд үнэ цэнээ хурдан алддаг гэж ярьцгаадаг. Учир нь Apple жилд нэг утас гаргаж өмнөх загвараа 100$-оор бууруулдаг, харин Самсунг жилд 3,4 утас гаргаж үнэ нь ойр ойрхон буурч байгаа нь Самсунгын бүтээгдэхүүн амархан үнэ цэнээ алддаг гэсэн ойлголтод хүрдэг. Үнэ цэнийг алдагдуулахыг Самсунг өөрсдөө хийдэг. Түүнээс биш хэрэглэгчид, тэр дундаа Монголын хэрэглэгчид Самсунгын үнэ цэнийг алдагдуулаад байгаа юм биш. Самсунгын бүтээгдэхүүний үнээ буулгах давтамж их ойр ойрхон жилд 2,3 явагддаг болохоор аргагүй.

- Сонирхуулж хэлэхэд нэлээн дээр нэг судалгаа уншиж байсан. Дэлхийн нийт Андройд төхөөрөмж ашиглагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Хувь үзүүлэлтийн санахгүй байгаа болохоор тоймлоод хэллээ. Тэдгээр эмэгтэй Андройд хэрэглэгчдээс яагаад та Андройдыг сонгох болов? гэдэг асуулт явуулахад ихэнхи нь ашиглахад амар хялбар байдаг гэж хариулсан байдаг.

1 comment:

  1. Я Абрам Александр, бизнесмен, который смог возродить свой умирающий лесозаготовительный бизнес с помощью отправленного Богом кредитора, известного как Бенджамин Ли, Кредитный Консультант. Проживаю в Екатеринбурге Екатеринбург. Вы пытаетесь начать бизнес, погасить свой долг, расширить свой существующий, нуждаетесь в деньгах для покупки расходных материалов. Если у вас возникли проблемы с попыткой получить хорошую кредитную линию, я хочу, чтобы вы знали, что мистер Бенджамин проведет вас до конца. Это правильное место для вас, чтобы решить все ваши финансовые проблемы, потому что я живое свидетельство, и я не могу просто оставить это при себе, когда другие ищут способ быть финансово поднятым .. Я хочу, чтобы вы все связались с этим Богом, посланным кредитором используя детали, как указано в других, чтобы принять участие в этой прекрасной возможности Электронная почта: lfdsloans@outlook.com Или WhatsApp / Text + 1-989-394-3740.

    ReplyDelete

Бидэнтэй саналаа хуваалцаарай!